Нийтлэл 08 сарын 12, 2018

Улаанбаатар хотын амин сүнс бага тойрууд бий

Өнгөрсөн баасан гариг буюу наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар  иргэдийн форумаас  "Urban хөдөлгөөн" форумыг зохион байгуулж дэлхийн алдартай хотуудын хот төлөвлөлтийн түүх, хотын соёл болон Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаа хэрхэн дурсгалт газар хэвээр нь авч үлдэж, Улаанбаатар хотоо зөв хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр  илтгэгч Г.Очбаяр танилцуулсан “Улаанбаатар хотын амин сүнс нь хаана байдаг вэ?” илтгэлийг хүргэж байна.

Энэхүү илтгэлээр Улаанбаатар хотын төвийн хэсэг буюу Бага тойруугийн түүхэн үнэ цэнийг харуулах хүрээний бүтэц, зохион байгуулалт Богдын хүрээний төвийг буулгаж, хотын шинэ төвийг байгуулсан тухай, Хүрээний зохион байгуулалт хэлбэр хот төлөвлөлтөд туссан тухай болон Түүх, архитектурын дурсгалт барилгуудын хадгалалт, хамгаалалт, хувь заяаны тухай танилцуулсан юм.

Улаанбаатар хотын амин сүнс хаана байдаг вэ? гэхээр бага тойрууд бий. Яагаад гэвэл бага тойруу буюу хотын төвийн хэсэг Монголын сүүлийн 240 жилийн гал голомт болж байна. Улаанбаатар хот энэ хугацаанд Монгол улсын түүхийн төв, бас хамгийн том хот байсаар ирсэн. Тэгвэл та Улаанбаатар хотын төлөвлөлтийн тухай, тэр дундаа бага тойруугийн тухай юу мэдэх вэ?

Бага тойрууд Монгол улсын түүх соёлыг хадгалсан олон дурсгалт газар бий. Үүний нэг нь шашны хүрээ

Шашны хүрээ XVII зууны хоёрдугаар хагаст Монгол нутаг дахь хуучин хүрээний зохион байгуулалтын хэлбэрийг хадгалсан анхны шашны хүрээ үүссэн.

Энэ үеэс ХХ зууны эхэн хүртэл Хүрээ нь шашны зохион байгуулалтын нэгж болж байв.

Хүрээ нь шашны хэд хэдэн хийд, сүм, аймаг, дацан, суварга, бүхий томоохон байгууламж буюу суурин газар байв.

Бага тойруу нь түүхийн хувьд:

Бага тойруу ба түүний орчимд Монгол Улсын 1911, 1921, 1990 оны хувьсгалын дараах улс төрийн бүх аппарат төвлөрч байсан, одоо ч байна.

Мөн Монгол Улсын сүүлчийн хааны төрийн шар ордон, болон сүүлчийн хааныг өргөмжилсөн газар Бага тойрууд бий. Тэгэхээр Бага тойруу зөвхөн Улаанбаатар хотын төв төдийгүй Монгол Улсын сүүлчийн 240 жилийн улс төрийн төвийн түүхтэй холбоотой.

Хот төлөвлөлтийн хувьд:

Бага тойруу нь Хүрээний зохион байгуулалтын хэлбэрийг хот төлөвлөлтөд тусгасан уламжлал, шинэчлэлийн том жишээ.

Тэгвэл өнөөдөр УБ хотод хот төлөвлөлтийн ухаалаг бодлогогүйгээс шалтгаалж дараах  үйл явц маш хурдацтай өрнөж байна:

Социалист УБ хотын төвийн хэсгийн орон зайд шинэ барилгууд ямарч төлөвлөлтгүй, уялдаагүй баригдаж байна.

Хуучин барилгуудыг нурааж, түүний суурин дээр шинэ барилгууд сүндэрлэн босч байна.

Үүний үр дүнд түүх, архитектурын дурсгалууд маш харамсалтайгаар нураагдаж, буулгагдаж байна. Хотын ой санамж, дурсамжийг өдөр ирэх бүр арчигдсаар байна.

Социалист хотын төвийг хамгаалах бодлого, төлөвлөгөө алга

Хотын соёлын биет өвүүдийг хамгаалах тогтолцоо, дүрэм, журам алга

Хотын иргэдийн оролцоо, идэвх санаачлага муу, хадгалж хамгаалах бодиттой үйлдлүүд бага байна.

Хуучныг шинэ үед тулгах гээд байгаа биш, хотын ой санамж, дурсамжийг хадгалж үлдээж, хойч үедээ өвлүүлэх тухай асуудлыг ярьж буй юм. Асуудлын гол нь буулгаж байгаад биш, юуг буулгах, юуг буулгахгүйг шийдэж чадахгүй байгаад юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-10-11

    Уучилаарай яармагт дотор 6 7 8 р хороонуудад сүнстэй газар бгаа болвуу

    • irgen
    • 2018-08-13

    Demjij bna, UB aa haraad setgel emzeglej yavdag. Tuunchlen hushuu dursgaliin talaar bas sudalgaa hiivel. Zohimjgui gazar yanz buriin ur hiits muutai hushuu shavj bna. Jishee gehed l Dramiin urd Tsedenbaliin hushuu yamar ch zohitsolgui, unaga ni hamaagui deer baisan, g.m bainaa. Tuunchlen Undesnii Tsetserlegt hureeleng Naran tuul 2 blohoos ni umnu Ta hed bas neg avarch, gegeeruulmeer bnaa. Bid dandaa ungursun hoino ni yarih yum.

arrow icon