Нийтлэл 08 сарын 14, 2018

Улаанбаатар Сайншандын гал тэрэгний гол замыг засварлаж дууслаа

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан. Суудлын 286-р галт тэрэг наймдугаар  сарын 12-ны үүрээр үерин улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ.

Харин өчигдөр төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо.

Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллага ажиллажээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon