Дэлхийн хөгжил сайтай орнуудын ихэнх нь ахуйн хэрэглээний хогоо бүгдийг нь ялгаж хаядаг. Энэ нь хотын өнгө үзэмжээс гадна улс орны эдийн засгийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болдог байна. Харин тун удахгүй Монгол улс ч бас хог хаягдлаа ялгаж хаяж хэвших нь.
Тодруулбал 2020 он гэхэд Нийслэл хотын айл өрх, ААН-үүд 2020 хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгадаг болох юм. Тухайн хогийг тээвэрлэж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг 2017-2020 онд сайжруулах дунд хугацааны бодлогын баримт бичгийг НИТХ-аар батлуулаад байна. Уг хөтөлбөрт хогийг эх үүсвэр дээр нь ангилж, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг кластерийн хэлбэрээр хөгжүүлж дэмжих гол бодлогын зорилтыг тусгаад байна.
Үүгээр 2020 он гэхэд эх үүсвэрээс үүсч буй хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг болох юм. Мөн хог хаягдыг эх үүсвэрээс нь цуглуулж тээвэрлэж хүргэх механизмыг боловсронгуй болгох юм. Эх үүсвэр дээр хог хаягдлаа ангилан ялгаагүй нөхцөлд Хог хаягдал болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Мөн иргэдийг хогоо ангилан ялгах талаар сургаж төлөвшүүлж дадлагажуулах тал дээр сургалт, танин мэдэхүйн сурталчилгааг түлхүү явуулна гэж байна. Энэ ажил нийслэлд Хан-Уул дүүргийн хороодоос эхлээд байна
.
Сэтгэгдэл бичих