Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллахаар болжээ. Тодруулбал Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө.
Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм. Энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих