Нийтлэл 09 сарын 03, 2018

З.Нарантуяа: ЕБС-ыг 2 ээлжинд шилжүүлэхээр 236.9 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн харагдахгүй байна

Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, түүнд зарцуулсан хөрөнгийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэл хийлээ.

 

УИХ-аас 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны төсөвт нийт 5 тэрбум төгрөг суулгасан. Мөн ХЗДХ-ийн сайдын багцын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 1.8 тэрбум, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зардалд 130.8 сая, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 245.2 сая, ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөг тус тус тусгасан.

Харин ХНХ-ын сайдын багцад хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 8.5 тэрбум төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 6 тэрбум 54 сая төгрөг хуваарилжээ.

Гэвч уг хөрөнгийн 9.9 хувийг бодлого төлөвлөлтөд, 12 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад зарцуулсан бол дийлэнх хэсгийг нь ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, судалгаа хийх зэрэгт зарцуулсан байна. Уг хөрөнгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчдын архидан согтуурах явдлыг бууруулах, таслан зогсоох чиглэлд түлхүү зарцуулах шаардлагатай байна.

 Түүнчлэн Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 311 тэрбум 267 сая, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилгоор 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ч хэрэгжилт мөн л хангалтгүй

 

байгааг дурьдсан юм.

 

 

Сэтгэгдэл бичих

    • fsfd
    • 2018-09-05

    Хмм. Сайн шалгах хэрэгтэй. З.Нарантуяа гишүүн амжилт!

arrow icon