Нийтлэл 09 сарын 06, 2018

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Global WomensTrade summit-2018” өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтаар “Глобал инноваци ба харилцаа холбоо-Монгол Улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”,“Бүтээлч үйлдвэрлэл”, “Глобал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо” зэрэг 7 сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм.

Мөн  уулзалтын үеэр  IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Диана Абруззи,  БНСУ-ын Бусаны Үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон улсын үзэсгэлэн худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon