Нийтлэл 10 сарын 01, 2018

Намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүд

Өнөөдөр УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулган  нээлтээ хийнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалыг тогтоох тухай захирамжыг УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн сарын 21-нд  гаргасан. Уг захирамжид хэд хэдэн онцлох хуулийн төслийг намрын чуулган хэлэлцэхээр тогтжээ. Тодруулбал  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2019 оны улсын төсөв, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 24 хууль хэлэлцэх юм.

Харин энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 11 дүгаар дүгнэлт, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. 

Мөн энэхүү тогтоолд дурдсан дараах 24 хуулийн төслөөс гадна ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

 1.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6.Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7.Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20.Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25.бусад.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon