Нийтлэл 10 сарын 03, 2018

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Таван толгойн хувьцааг арилжаалах биржийг сонгох асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэлж, нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэлж, нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтад:

 Үндэсний чанарын шагнал бий болгох тухай;

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд БОАЖ-ын сайдын тавих илтгэл;

Монголын мянганы сорилтын сан байгуулах тухай;

Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ;

  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл,

 Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай;

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай;

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай;

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай;

 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тайлан;

 Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг арилжаалах биржийг сонгох тухай;

 Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч компаниудын үйл ажиллагаа;

 Халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ гэх мэт асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon