Амьдрал сайхан булангийн энэ дугаарт өдгөө 84 нас сүүдрийг хүрсэн ч өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, ганган дэгжин загварын хувцас сонирхох М.Хорлоотой ярилцлаа.
Би дөнгөж 16 настайдаа хоёр дүүгийн хамт өнчирч хоцорсон юм. Улаанбаатараас мянга гаруй километрийн хол гурван өнчин хүүхдүүд юу эсийг туулсан. Тэгээд ямартай ч цаашид хоёр дүүгээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд би ажил мэргэжилтэй болох хэрэгтэй юм байна гэж бодоод Улаанбаатарт мал эмнэлгийн техникийн сургуульд нэг жил сурсан. Даанч хоёр дүүгээсээ хол хэцүү байсан болохоор сургуулиа хаяад ажилд орж дүү нараа авсан юм. Хамгийн түрүүнд машины бичээч хийж байлаа. Зааж сургах хүн байхгүй, сургуульд сурах боломж нөхцөл байхгүй учир техникийн сургуульд сурч байхдаа нууцаар харж байгаад сурч авсан анхны минь мэргэжил машины бичээч байсан юм. Үүнээс хойш арай боломжтой болж өдөр оройн анги хольсоор санхүүгийн мэргэжилтэй болж авсан юм. Эргээд бодохоор тэр үеийн дарга цэрэг, ажилчин ангийн бие биенээ урамшуулах урмын үг сэтгэлийн дэм намайг өдий хүргэсэн шиг санагддаг юм. Хүн бүр л сэргэлэн ганган Хорлоо гээд л би ч тэр үгэнд нь урамшаад л хөөрөөд л. Одоо ч 84 нас хүрчихээд гангалмаар л санагдаад байдаг юм. Тэгээд
ямар сайндаа үсчин орж үсээ бороор будуулаад, үсээ тайруулчихсан чинь хүүхдүүд муухай байна гээд эмээ нь одоо малгайгаа авахгүй байгаа.
Сэтгэгдэл бичих