Нийтлэл 10 сарын 04, 2018

Таван толгойн бүлэг ордын IPO-г Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гаргана

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Таван толгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгох асуудыг хэлэлцэж Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гаргахаар шийдвэрлэжээ."Энэ талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө. 

 

 

"Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал 16 орд газрын хил заагийг шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжүүллээ. Мөн Тавантолгойн ордын IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар болсон бөгөөд Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдийг сонгож, судалснаа Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг дэмжсэн.  Хонконгийн хөрөнгийн бирж нь цагийн бүсчлэл нэг, Азийн бүс нутаг гэх мэт  олон давуу талтай. Нью-Йоркийн хөрөнгийн бирж бол дэлхийн санхүүгийн төв учраас бид хөрөнгийн бирж сонгохдоо нэг биш хоёр сонголт оруулж, хуралдаанаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн бүлэг ордын IPO-г Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гаргана гэсэн үг. Цаашид биржүүдтэй уулзах, тухайн бүс нутагт хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагч банкуудтай холбоо тогтоогоод явна".

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon