Нийтлэл 10 сарын 05, 2018

ЧУУЛГАН: Урсгал зардлын 1.7 их наядыг таначихвал татвар төлөгчдийн нуруу дээр ирэх дарамт багасна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд нэг дэх хэлэлцүүлэгийг хийж хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төслийн хэлэлцүүлгийн үеэр 2019 оны төсвийг зөв тодорхойлж, хэрэггүй урсгал зардлыг танан төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг нэмэх тэр хэрээр төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй гэх саналыг гишүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Нэг их наяд 913 тэрбумын төсвийн алдагдлыг сайн үзүүлэлт гэж хэлэх ямар ч бололцоогүй. Дэлхий дээр ийм их алдагдалтай төсөв баталдаг цөөхөн улсын нэг нь Монгол Улс болох нь. Төсвийн урсгал зардлын тухайд 8 их наяд 228 тэрбумын урсгал зардалтай төсөв байна. Энэ урсгал зардлын 1.7 их наяд нь бараа үйлчилгээний зардал эзэлж байна. Тиймээс энэ урсгал зардлаа танах хэрэгтэй. Жилдээ 800 гаруй тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин худалдаж авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Өнөөдөр 21 аймаг засмал замаар холбогдчихоод байхад, дарга нар өндөр үнэтэй жийп машин унаад явдаг байдлаа одоо больё. Үнэтэй машинуудын оронд бага оврын машин унах бүрэн боломжтой. Тиймээс урсгал зардлын 1.7 их наядыг таначихвал татвар төлөгчдийн нуруун дээр ирэх дарамтыг бууруулах бүрэн боломж бололцоотой юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Төрийн албаны тухай хууль батлахын тулд хийсэн судалгаагаар Монгол Улсын 5 хүний нэг нь төрийн албанд ажил эрхэлдэг гэсэн тооцоо байна. Бусад улсын жишгээр хувийн хэвшил ажлын байр бий болгохоос биш төр ажлын байр бий болгодоггүй. Төрийн албанд ажиллаж буй 4 хүний нэг нь ур чадвар хүрэхгүй, бүрэн бус мэргэшсэн гэдгийг судалгаа харуулсан” гэдгийг хэлсэн юм.

Төр данхайж, ажил олгогчийн үүрэг гүйцэтгэж байгаа тул үүнийг шинэчилж, 40 мянгаар цөөлөх боломж байна гэв. Эрүүл мэнд болон боловсролын салбарынхны цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв бөгөөд чаддаг нь өндөр цалингаа аваад явах хэрэгтэй гэдгийг ч тэрбээр хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2019 онд Засгийн газраас их боломжийн төсөв орж ирж байгаа гэж харж байна. Анхаармаар зүйл бол хуучин орж ирж байсан захирагч нарын ажлыг дүгнэх тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт ирээдүй өв санг байгуулж 553.1 тэр бум төгрөгийг тусгаж өгсөн байна. Энэ сан бол цаашид их тодорхой байх хэрэгтэй шүү.

Ц.Мөнх-Оргил: Эдийн засагт гарч буй нааштай өөрчлөлт сэргэлтийг цааш үргэлжлүүлэхэд 2019 он амин чухал гэдэг нь ойлгомжтой. Энэ дотор төсвийг Засгийн газар өргөн барихдаа хэд хэдэн чухал реформыг хийж хэрэгжих чухал заалтууд орсон байгаа. Тухайлбал энэ гааль тэлж байж орлого нэмэгдүүлэх тухай ярьсан байна. Гааль татварын асуудал ганцхан жилийн дотор шийдэгдэхгүй шүү.Олон жил тууштай сургалт олон нийтийг хамарсан ажил хийж байж гааль татварын дэмжлэг хийнэ. Гааль татварын шинэчлэл хийхгүйгээр ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад дотоод худалдаа сайжруулах асуудал бүрдэхгүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Сэтгэгдэл бичих

arrow icon