Өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ, стандарт, хүртээмжийг сайжруулж, хот төлөвлөлтийн гажуудлыг засах зорилгоор нийслэл, дүүргүүдийн удирдлагууд иргэдтэй санал бодлоо солилцож өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
Нийслэлийн ирэгдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан
"Бид хэдий дөрвөн дугуйтай унаа ашиглаж байгаа ч морин тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч, нийгмээрээ бухимдаж цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байгаа гэдгийг бүгд мэдэж байна. Тиймээс нийслэлийн зам тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, цаашлаад хот төлөвлөлтийн гажуудлыг засахтай холбоотойгоор олон асуудлыг өнөөдөр нээлттэй хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг хийж байна. Мөн Нийтийн тээвэр гэхээр л дан ганц жолоочийн соёл, автобусны байдлыг ярьж болохгүй. Монорэйл, БРТ зэрэг төсөл хөтөлбөрийг түргэвчлүүлэх хэрэгтэй. Нийслэлд тулгамдаад буй эл асуудлыг шийдэхэд хотын боломж, бололцоо хүрэлцэхгүй. Тиймээс Засгийн газраас дэмжлэг авах шаардлага гарна. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн сайдыг зөвлөгөөнд урьсан. Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлж буй төсвийг хотын хөгжилд зарцуулах шаардлага бий. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг энэ удаа яриад өнгөрөхгүй. Цаашид шат дараатай арга хэмжээ авна. Мөн такси үйлчилгээг ч сайжруулна
".
Нийслэлийн иргэдийн төлөөлөгёдийн хурлын даргын зөвлөх С.Энхтөр
“Бид бүтээн байгуулалт хийхээсээ өмнө богино хугацаанд шуурхай хийх ажлуудыг төлөвлөх шаардлагатай. Замын түгжрэлийг бууруулахад хийвэл зохих шуурхай ажил бол нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах юм. Нийтийн тээвэр аюулгүй, хүртээмжтэй байж чадвал иргэд машинаа орхин нийтийн тээврийг сонгоно. 50 хүн нийтийн тээвэрт суух, 50 машин зам дээр түгжирч зогсох асар ялгаатай
. Ингэхийн тулд хүмүүсийн сэтгэлгээг ч өөрчлөх шаардлагатай. Мөн хороолол доторх хөдөлгөөнийг нэг чигийн болгож өөрчлөх хэрэгтэй. Учир нь хоёр урсгалтай нарийн замаар машин багтахгүй түгжрэл үүсгэдэг.
Улаанбаатар хотын нийт иргэдийн 69 хувь нь автомашинаар зорчиж үлдсэн 33 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат
“Өнөөдөр нийслэлийн урсгал төсвийн гуравны нэг нь нийтийн тээврийн зардал болтлоо өссөн. Нийтийн тээврийн зардал энэ хэвээр өссөөр нийт 130 тэрбумд хүрвэл энэ нь Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврээр үнэгүй явуулж болох хэмжээний зардал юм.
Иймд бид энэ тогтолцооноосоо салахгүй бол нийтийн тээврийн төсөв биднийг хүнд байдалд оруулна. Манай өнөөдрийн нийтийн тээврийн тогтолцоо нь үр ашиггүй зохион байгуулалтын системтэй. Тогтолцоо нь буруу байгаа учраас ачаалал нь нийслэлийн төсөв дээр ирдэг. Тиймээс бид нийтийн тээврийнхээ одоогийн нөхцөл байдлыг зоригтойгоор дүгнэн үзэж, өөрчлөх шаардлагатай ”
Сэтгэгдэл бичих