Манайхан нутгархаг улс. Дуу нь нутаг усаа санагалзсан, магтсан утгатай. Дуучид нь ч тэр, сонсогчид нь ч тэр уугуул нутгаа санаж, зуны дэлгэр цагт нутгаа тэмцсэн “гүйгүүл морьд.” Гэвч дуучид нь 100 хувь шахуу, сонсогчдынх нь ядаж тал нь улсын нийслэлд амьдарч, амьдралынхаа тэн хагасаас илүүг дөрвөн уулынхаа дунд өнгөрөөж байна.
Монголчууд суурин иргэншилд ороод удаагүй. Гэхдээ энэ он жилүүд цөөдөөгүй. Улаанбаатар хотын хүн амын тоо 1980 оноос хойш тогтмол өссөөр.
2000 оноос хойших дотоодын шилжилт хөдөлгөөнийг харахад тасралтгүй УБ руу чиглэж, дунд нь Оюутолгойн ид үед Өмнөговийг чиглэснээс өөр гавьтай өөрчлөлтгүй нь үүнээс хойш, түүнээс цааш ч нийслэлдээ шавахыг илтгэнэ. Олон хүн байгаа газар зохицуулалт хэрэгтэй нь зүйн хэрэг.
Энд хүн гэдгийг онцолъё. Учир нь хүн учраас, хүн хүндээ Монгол Улсын иргэн учраас бүгдэд нь Үндсэн хууль дахь “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх эрх” хамаарах нь мэдээж.
Хот төлөвлөлт дэх хүний эрхийн асуудал
Хотын иргэдийн хүйсийн харьцааг тоймловол, 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй. Мөн хотын иргэдийн 63 хувь нь нөхөн үржихүйн идэвхтэй насан дээрээ байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй нэмэгдэж, тав алхаад л хөл хүнд эмэгтэй эсвэл нялх хүүхэдтэй гэр бүлтэй тааралдах нь элбэг болжээ. Тэгвэл манай хот хүүхэд амьдрахад хэр ээлтэй вэ?
Аль ч улсад хотоо хэрхэн байгуулах, хөгжүүлэх талаарх зураглал буюу “хот төлөвлөлт” гэж бий. Орчин үеийн хот төлөвлөлт хүний эрхэд ээлтэй, жендэрийн хариуцлагатай байхад анхаарах болжээ.
Үүнд иргэдийн, тэр дундаа ядуу, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн ялгаатай бүлгүүдийн эрүүл, аюулгүй орчинд амар жимэр аж төрөх эрхийг хангахуйцаар хотоо төлөвлөх тухай агуулга багтдаг. Ахиад жендэр үү, жендэргүй зүйл алга болж гэж эгдүүцэх уншигчид бий л байх. Тийм ээ, тийм. Жендэрийн хариуцлагатай хот төлөвлөлт гэж ахин хэлье.
Энгийнээр тайлбарлахад, тодорхой тооны хүн амын дунд хүртээмжтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөж, ингэхдээ дээр дурдсан эрхийг хангах үүднээс заавал мөрдөх ёстой стандарт тавихыг хэлээд байгаа юм. Энэ стандартыг эхнээс нь мөрдөж хотоо байгуулвал одоогийнх шиг цэцэрлэг, сургууль хүрэлцээгүйгээс хонон өнжин дугаарлаж, эцэст нь сугалаа сугалж, азандаа найдах хэрэггүй болох юм. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд азаа үзэж буй цаад шалтгаан нь ердөө л нийслэлийн хүн ам залуу, тэд хүүхэдтэй болно, хүүхдэд нь цэцэрлэг, сургууль хэрэгтэй болно гэдгийг тооцоогүйгээс, тооцох ч мэдрэмжгүй байгаатай холбоотой
Хот тэлж, хотын барилга байгууламжийн ихэнх нь сүүлийн үеийнх боллоо. Гэвч дээшээгээ илүү олон давхар барьж, илүү олон хүнд худалдаж, ашиг олохоо анхаарахаас тэр байшинд нь амьдрах хүндээ ээлтэй тохижуулалт ер хийгдэхгүй байгааг дурын нэг байшинд очиход харах боломжтой.
Явган хүний зам дутагдалтай, байгаа замууд нь энхэл донхол, бартаа саад ихтэй тул хүүхдээ хөтлөөд явах, тэрэгтэй нь түрээд зорчиход тохиромжгүй. Явган хүний замуудын хөвөө ихэвчлэн намсгагчгүй, олон нийтийн үйлчилгээний газар, төрийн байгууллага, орон сууцны барилга зэрэгт хүүхдийн тэрэгтэй болон тэргэнцэртэй хүмүүс ороход тохирсон налуу зам байдаггүй.
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, өвөл хаврын цагтаа эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Эмч нар эцэг эхчүүдэд “хүүхдээ агаарт гарга, салхилуула, гэртээ агааржуулалт хий, цэвэрхэн амьдар” гэж зөвлөнө. Яалт ч гүй, хүүхдийн өвчлөлийг бууруулах гол арга нь чийрэгжүүлэх, дархлааг нь нэг түвшинд барих байдаг. Гэхдээ энэ хотод хүүхдээ салхилуулах талбай алга, хувийн эзэмшлийн барилга, гаражад газраасаа хулгайлуулсаар байна. Байсан ч өвөлдөө нүүрсний утаа, зундаа машины угаартай холилдсон агаарт хэр үр дүнтэй салхилуулах вэ?
Хотын ганц гоё газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бидний хэд маань байнга очих завтай дээрээ унаа унаштай билээ дээ.
Ингээд тоочвол, асуудал дуусахгүй. Хэдий болтол ингэж амьдрах билээ. Уугуул нутгаа санагалзаж, уул, усны дуугаа дуулахынхаа хамт амьдралынхаа талаас илүүг өнгөрөөх, үр хүүхэд тань амьдрах энэ хотод ч бас санаа тавьцгаая. Илүү тохь тухтай амьдрахын тулд хүн бүр л байранд орох, байртай нь томруулах санаашралд автацгаана. Хаалгаар гараад л хог шороотойгоо хамт хийсэхээ алдаж, түгжрээн дундаа цагаа үрж, явганаас бэртэж, хүүхдээ тоглуулахаар гаргачихаад орцныхоо үүдэнд машинд дайруулж эсвэл ердөө сургуульдаа явах замдаа барилгаас унасан зүйлд амь насыг нь зольж амьдын хагацалд орон байж, би ганцаараа гоё байшинд амьдрах бүрэн дүүрэн жаргал мөн гэж үү?
Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй. Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна ([email protected]), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр ([email protected]) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай