Өнөөдөр МАН-ын Гуравдугаар бага хурал Тусгаар Тогтнолын Ордонд хаалттай байдлаар эхэллээ. Тус хурал нь намын удирдах зөвлөл болон бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох болон улс төрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Тэгвэл МАН-ын дүрэмд зааснаар бага хурал болон гишүүд ямар үүрэгтэй байдаг талаар мэдээлэл хүргэе.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд дарга өөрчлөгдвөл түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь сонгогдож, томилогдсон гишүүнийг намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлж энэ дүрэмд заасан журмын дагуу сонгоно.
Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй:
Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох;
УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд “Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;
Намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;
Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох;
Намын Их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох:
Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох;
Намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;
Намын шагнал бий болгох, түүнийг олгох журам,батлахад;
Намын Их хурлын чөлөө цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно;
Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх хариуцлага тооцох журмыг батлах;
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.
Намын Бага хурлын гишүүн дараах эрх, үүрэгтэй:
Намын Их хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;
НАШБ-д намын ажлын зохион байгуулалтын туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
Бодлогын хороонд ажиллах;
Намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх
Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх.
Харъяалагдах аймаг, нийслэл, дүүргийн намын хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-т” ирүүлж байх;
Намын дүрмийн заалт болон гэмт хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, уг асуудлаар Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх үүрэгтэй.
Сэтгэгдэл бичих