Нийтлэл 12 сарын 30, 2018

trends.mn 2018 онд: Олон улсын харилцаа, дэлхийн чиг хандлагын тухай онцлох 10 нийтлэл

 trends.mn  2018 онд уншигч та бүхэнд дэлхийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр цацагдсан олон улсын харицлаа, дэлхийн чиг хандлага бодлого төлөвлөлтийн тухай мэдээ мэдээллийг орчуулан хүргэж байсан билээ.  Тэгвэл  бид  2018 оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн  нийтлэгчид болон редакцийн зүгээс бэлтгэсэн олон улсын харилцаа, дэлхийн чиг хандлагын тухай онцлох 10 нийтлэлийг тоймлон хүргэж байна.  

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Европ 2015-2025 оны олон улсын харилцаанд

 Европын Холбооны хүндийн төв нь Герман улс бөгөөд ДНБ-ийхээ 50 хувийг экспортолдог, үүнийх нь талаас илүү хувь нь Европын Холбооны улсууд руу гардаг. Герман улс дотоодын эдийн засаг нь өсөлттэй үедээ ч хэрэглэж барахааргүй үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Цаашид эдийн засгийн өсөлт, бүрэн ажил эрхлэлт, нийгмийн тогтвортой байдал нь энэ хүчин чадлаас гардаг экспортын бүтээгдэхүүний экспортоос хамааралтай...

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? ОХУ 2015-2025 оны олон улсын харилцаанд

ОХУ одоогийн байр сууриа хадгалж үлдэх магадлал тун бага.  Тиймээс зах зээлийн хүчний эсрэг хамгаалалт султай нь бодит байдал. Холбооны улсын онцлог, орлого шууд хуваарилагдах юм уу орон нутгийн захиргаагаар дамжихаасаа өмнө Москвагаар дамждагаасаа болоод нөөцийн урсгал их, бага янз бүрээр өөрчлөгддөг. Энэ нь Москвагаас орон даяарх дэд бүтцээ дэмжих чадамжгүй болох маягийн 1980-аад оны ЗХУ болон 1990-ээд оны ОХУ-ын туршлагыг давтахад хүргэнэ. Улмаар бүс нутагт албан болон албан бус бие даасан, тусгаар тогтносон нэгжүүд үүсэхэд хөтөлж, зах хязгаар нутгийн мужууд болон Москвагийн холбоос сулрах болно...

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Франсис Фүкүяма: IDENTITY POLITICS буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг

Дэлхийн улстөрд хэдэн арваны өмнөөс эхэлсэн  гүн гүнзгий өөрчлөлт шилжилт үргэлжилж байна. 1970-аад оны эхэн үеэс энэ зууны эхний арван жил  хүртэлх хугацаанд сонгуулийн ардчилалт орны тоо 35-аас 110 болж нэмэгдэв. Мөн хугацаанд дэлхийн нийт үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдэж,  бүс нутаг бүрт өсөлт ажиглагдав. .

Гэхдээ хүн бүр энэ өөрчлөлт шинэчлэлтээс хожсонгүй. Олон улс оронд, нэн ялангуяа шинэ тутам хөгжиж буй ардчилсан орнуудад эдийн засгийн тэгш бус байдал ч огцом нэмэгдэж, өсөлтийн үр шим өндөр боловсролтой, чинээлэг хэсэгт илүү ногдох болов...

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Франсис Фүкүяма: IDENTITY POLITICS буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг (2-р хэсэг)

Чиний ялгамж буюу identity тоглоомын гол дүр болсон нь

1960-аад оноос дэлхий дахинд ардчилсан орнуудад нэн хүчирхэг шинэ нийгмийн хөдөлгөөнүүд газар авлаа. АНУ-д иргэний нийгмийн активистууд Тусгаар Тогтнолын тунхаг болон Иргэний Дайны дараа АНУ-ын Үндсэн хуульд тусгагдсан эрх тэгш байдлыг хангах шаардлага тавьж эхэлжээ. Төд удалгүй хөдөлмөрийн зах зээл рүү эмэгтэйчүүд массаараа нэгдсэнээс үүдэлтэй  эмэгтэйчүүдэд эрх тэгш хандлага нэхсэн феминист хөдөлгөөн араас нь нэмэгдэв. Эндээс нийгмийн хувьсгал гэр бүл ба хүйсийн үүрэг ролийн талаарх уламжлалт хэм хэмжээ эвдэгдэж, хүрээлэн буй орчны төлөөх хөдөлгөөнүүд байгальд хандах хандлагад өөрчлөлт авчирчээ...

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Франсис Фүкүяма: IDENTITY POLITICS буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг (3-р хэсэг)

Зүүнээс Баруун руу 

 Зүүний намууд таны юм уу ер нь хэн нэгний ямар нэг хувь онцлог шинж чанар дээр улстөр хийх нь нэг бодлын ойлгож болохуйц зүйл, тийм хэрэгцээ ч амьдрал дээр байдаг. Нийгмийн бүлэг тус бүрийн амьдралын туршлага өөр өөр, тиймд өөр өөрөөр хандах хэрэгцээ угаасаа бий. Бэлгийн дарамт, хүчирхийллийг хөндсөн #MeToo хөдөлгөөнөөр л зарим нь сайн ойлголт авсан шиг зарим нийгмийн бүлгийг бид үг үйлдлээрээ хэрхэн гадуурхаж, аюул учруулж байгаагаа гаднаас нь хараад мэдэхгүй байх тохиолдол бий. Identity politics буюу ондоошлын улстөр нь шударга бус, нарийн төвөгтэй асуудлуудад илүү тод гэрэл тусгах замаар нийгмийн зан заншилд нааштай олон өөрчлөлт авчирч, олон хүнд тустай төрийн бодлогуудыг өлгийдөж авсан...

АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛ: Юуг, яаж өөрчлөх вэ?

байна. Дижитал ертөнцөд нэвтрэх боломж өндөртэй хэрэглэгчид уг хувьсгалаас хамгийн их өгөөжийг хүртэх бөгөөд технологи нь бидэнд хувийн амьдралын тааламжтай байдлыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжийг олгож байна. Такси барих, нислэг захиалах, бараа худалдан авах, төлбөр хийх, хөгжим сонсох, кино үзэх эсвэл тоглоом тоглох – эд бүгд алсын удирдлагатай байх боломжтой...

SINGULARITY UNIVERSITY: Удахгүй бид хүн ба роботын эрлийзийг өлгийдөн авна

...Ирээдүйд хувь хүний нууц гэдэг шиг био, генетикийн нууцлал гэдэг том асуудал үүснэ.

Холливүүдийн хийгээд байгаа ийм төрлийн кинонууд зөгнөлт кино биш юм биш үү дээ. Цахим биологи гээд аймаар салбар байна. Том эрсдэл нь хэн нэг амьд организмийн ДНК-ийн бүтцийг өөрчлөх, байрлалыг солих боломжтой гэж байна. Дотроо шээт л гэж бодож байлаа...

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх

 Сэрмэгцээ үнгэгдсэн цэнхэр цагаан судал бүхий нормын хувцсаа өмсөөд өргөст торны цаана амьдралаа өнгөрөөж буй залуустай хамт орныхоо өмнө номхон зогсон шоронгийн хуягтай мэндлэснээр шинэ өдрийг угтах анхны ажил нь эхэлдэг. “Өглөөний мэнд! Бидэнд санаа тавьдаг танд баярлалаа” гэж хэлэх ёстой.

 Шоронгийн энэ наймдугаар бригадад зөвхөн гадаадын иргэдийг хорьдог гэдгийг Ху мэднэ. Нам гүмхэн 61 насыг зооглож буй тэрбээр бусдаасаа үргэлж толгой дээгүүр, мөр цэх зогсдог байлаа...

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨРТ : Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа

 ...Сүүлийн 28 жилийн турш Япончуудын хайрыг татаж, дэмжүүлж ирсэн Монголын ардчилал өнөөдөр том асуултын тэмдгийн өмнө тулж ирээд байна. Ардчилсан сонгуулиар сонгогдсон парламентын гишүүд ард түмнээс татсан татвар дундаа хуваан идэж, ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч нь цаазын ял ил тод тунхаглаж, ардчилсан сонгуулиар үе улиран төрийн эрх барилцаж ирсэн экс спикер Ерөнхийлөгчийн засаглал сурталдаж, ардчилсан сонгуулиар бүрдсэн кабинетийн сайдууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монголын ардчилсан статус, бүс нутаг дахь үүрэг ролийг хийн хоолойгоор ч юм уу юугаар ч юм арилжих хүслээ ичиж зоволгүй илэрхийлэхэд тулсан. Төр улс бол бизнес биш гэдгийг төрийн санг бизнесээ хөгжүүлэх боломж гэж хардаг хүмүүс ойлгохгүй...

Цаазын ял, Сирийн дайн хоёр ямар хамаатай юм бэ гэж үү?

Сая саяараа эх орноо орхин дүрвэж буй  Сирийн ард түмний зовлон бидэнд падлий байна уу?  Цаазын ял ба Сирийн дайнд ямар нэг хамаа байна уу?

Хамаатай, хамгийн их хамаатай гэдэг чинь тэр. Ийм аюул зовлонгоос хол ирээдүйн төлөө олон улсын өмнө либерал  ардчилсан тоглогч болохын хувьд Монгол Улс хэдэн том дэвшил гаргасны нэг нь цөмийн зэвсэггүй орны статус ба цаазын ялыг халсан явдал, парламентын засаглал байлаа. Цөмийн зэвсгийн хувьд их гүрнүүдээс гадна Иран, Хойд Солонгос гэх мэт коммунист болон риалполитик хэрэгжүүлдэг орнууд гадаад харилцаандаа хөшүүрэг болгож ашиглаж байна. De facto их гүрэн биш хэрнээ цөмийн зэвсэг бүхий риалполитик  хэрэгжүүлэх нь  худалдааны санкц зэрэг дотоод эдийн засгийн чадамжид дарамт учруулж, ард түмний амьдралд тусдаг.  Нөгөө талаар цаазын ялыг халах нь үүний нөгөө туйл буюу хүмүүнлэг ардчилсан нийгмийн статусын суурь нь болдог...

Сэтгэгдэл бичих

arrow icon