Хагас сайн өдөр буюу Бямба гараг олон хүний хувьд амралтын миний хувьд ажлын хамгийн тааламжтай өдөр. Бусад өдөр тааламжгүй гэсэн үг биш л дээ. Нэг л хүмүүсийн амардаг өдөр ажиллаж байна гэхээр гоё санагддаг юм. Магадгүй бусдаас ялгарах гэсэн өөрөө таниагүй нууц хүсэл ч байж магадгүй. Зарим зүйлсийн тухай бодонгоо нэгэн дуу сонслоо. Тансаг гоо бүсгүй минь чи Тэнгэр газрын дагина юмуу гээд.Тэнгэр газрын дагина гэснээс Монголчууд эмэгтэй хүн гэхээр ямар ойлголттой байдаг вэ? Эмэгтэй хүн , эрэгтэй хүний ялгааг нь яг юундаа байгаа вэ гээд ?
Мэдээж биологийн хувьд өөр. Эр, эм гээд арай илүү хүч чадалтай чадалгүй гээд ялгаж болно. Харин оюун санааны хувьд ?
Эмэгтэй хүн гэж хэн бэ ? Хоол хийдэг , гэр цэвэрлэдэг, хүүхэд гаргадаг өөр ?
Эмэгтэй хүн гоё байх ёстой, боловсролтой байх ёстой гэсэн ойлголт хэзээнээс тархсан бэ?
Дэлхий нийтэд дундад зууны үеэс Манай орны хувьд 2000 он гараад ихээхэн яригдаж эхэлсэн. Өнөөдөр ч яригдсаар байгаа сэдвүүдийн нэг. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэж байгаа ч удирдах албан тушаалд эмэгтэйчүүд томилогдох нь бага мэт. Япон ,Солонгос, Арабын зарим орнуудтай харицуулахад манай орны эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой Европтой харьцуулахад тийм биш.
Бүхий л салбарт эмэгтэйчүүдийн манлайлал явагдаж байгаа. Хүчтэй юу үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар нэгэн судалгаа байхгүй. Хурд хамтлагын гоо бүсгүй хэмээх дууг сонссоноор энэ нийтлэлийг бичих сэдэл төрлөө.
Өрх толгойлсон тансаг гоо бүсгүйчүүдийн тоог Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас харахад 2018 оны 1 сарын байдлаар Улаанбаатар хотод 16,843, Баян-Өлгийд 1743, Увсад 1849, Ховдод 2914, Говь-Алтайд 2401,Завханд 3484, Хөвсгөлд 5041, Архангайд 2484, Баянхонгорт 3947, Өвөрхангайд 3504, Өмнговьт 2622, Дундговь 1903, Булганд 1445, Сэлэнгэд 2930, Дарханд 3462,Төв аймагт 2697, Дундговьт 1913, Дорноговьт 2001, Говьсүмбэрт 648, Хэнтийд 2097, Сүхбаатарт 2409, Дорнодод 2613 өрх толгойлсон эмэгтэйчүүд амьдарч байна.
Улсын хэмжээнд 70950 өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Энэ тоо нь 3 сая хүн амтай улсад их тоо мэт.
Асуудал хаана байна вэ?
Шалтгаан 1: Хайр гэж юу вэ гэдэг ойлголт хомс
Хайрлаж үзээгүй хүмүүс гэх юмуу хайр нь харьцангуй шинэ ойлголт. Дэлхий нийт ч хайр гэдэг дээр нийтлэг дүгнэлт байхгүй. Бид хайрын тухай роман ч уншдаггүй учир ойлголт хомс. Хайрыг бид зурагтаар яриж буй хэн нэгэн хүний хэлсэн үгээр ойлгож байна. Ийм л байдаг , эмэгтэй хүн чинь ийм л байх ёстой гэсэн хэн нэгний үг. Тэр үг эсхүл өгүүлбэр үнэн байх тухай асуудал сонин биш. Үнэн гэдэгт итгэдэг. Хайр чинь ийм байдаг шдээ гэсэн хэн нэгний үгээр амьдралаа залуурддаг нь харамсалтай. Та өөр , тэр хүн ч бас өөр туулсан амьдрал, боломж бололцоо эрх нийгэм ч өөр . Тийм болохоор таны туулж буй хайр ч бас өөр . Хайр яг ийм байх ёстой гэсэн зүйл хаана ч байхгүй. Хэн нэгний үгээр хайрыг битгий ойлго. Хэн нэгний хэлсэн үгэнд итгэж нэгнээ битгий буруутга. Зурагтаар ярьж буй эрхэмүүд ч хайрын тухай том том сэдвийн тухай болгоомжтой байх хэрэгтэй мэт.
Магадгүй тэр хүн бусдаас азтай байгаад сайн хүнтэй учирсан байх боломжтой. Хорвоогийн бүх хүн сайн эсвэл сайхан биш. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийд магадгүй зөвлөгөө хэрэгтэй байгаа бол сэтгэл зүйч дээр л оч. Хэн нэгний хэлсэн үгээр битгий яв.
Хосуудыг харахаар эсвэл салсан хүмүүсийг харахаар нэг л зүйл бодогддог тэр нь хардалт эмэгтэйчүүд маань хэтэрхий их хартай мэт. Нөгөө талаас эрэгтэйчүүд ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдийн итгэлийг алдах үйлдэл хийсэн байдаг. Магадгүй хэн нэгэн рүү Сайн уу гэж бичсэн гэх мэт. Энэ нь эмэгтэй хүнд харамлах сэдлийг төрүүлж улмаар хардаж эхэлдэг.
Зурагтаар гарч буй эмэгтэй хүн ийм байх , тийм байх ёстой гэсэн хэн нэгний үзэл бодолд хэтэрхий автсан мэт. Түүнийгээ л хэрэгжүүлэх гээд зүтгээд байдаг. Эцсийн үр дүнд салалт нэмэгдэж байна. Эмэгтэй хүн гуйлгах л ёстой , гуйж амьдардаггүй юм гэх мэт Зарим тохиолдолд гуйна шдээ , таныг хайрлаж буй тэр эрэгтэй ч бас хүн болохоор зарим үед гуйлгаад зарим үед гуйх хэрэгтэй. Аль болох тунг нь тааруулах мэдрэмж дутагддаг байх.
Шалтгаан 2:Эхнэр эсвэл найз охинтой эрчүүдэд үгүй гэж хэлдэггүй зан.
Мөн дараагийн зүйлс бол эхнэр хүүхэдтэй ,найз охинтой гэдгийг нь мэдсээр байж эрэгтэй хүний араас шаргуулцалддаг эмэгтэйчүүд . Эхнэр, хүүхэд, найз охинийг нь үл тоон хайр зарлаж гүйнэ.Хайр гэж юу вэ гэсэн асуултанд бүдрэнэ.
Эхнэр эсвэл найз охинтой залуус араас чинь юм бичвэл Үгүй чи эхнэртэйгээ бай гэх зоригтой эмэгтэйчүүд хаана байна. Хэн ч өрх толгойлсон эмэгтэй болно гэж төсөөлдөггүй. Эмэгтэйчүүдээ ганц бие эмэгтэйчүүдийн тоог цөөлхийг хүсвэл тийм ирээдүйг байлгамааргүй байвал эхнэр найз охинтой хүмүүстэй харьцахаа зогсоо.
Харьций гэвэл ҮГҮЙ гэж хэлж сур. Энэ нь таны нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр шүү. Ингэснээр нэг эмэгтэй уйлж хонохгүй нэг хүүхэд дутуугийн комплекстэй үлдэхгүй. Хайр болон дурлал хоёрыг салгаж ойлгох ухаан . Энэ хүнд үнэхээр хайртай юу ? Асуу өөрөөсөө би хайртай юм бол энэ хүн хүүхэдтэй болгоод хаяад явхад би хүүхэдтэйгээ жаргалтай байж чадах уу гэж хэрвээ чадна гэж бодож буй бол хайрынхаа төлөө өрх толгойлсон эмэгтэй болоход айгаад байх юм байхгүй. Гэсэн ч эцгийн орон зай байхгүйгээс үүссэн дутуугийн комплексийг хэн ч нөхөж чадахгүй. Ээж аав нь бага байхад салсан хүүхдүүд ирээдүйд бас салах хандлагатай байдаг гэдгийг бодоход гэмгүй.
Дээрх хоёр ойлголтоос үүдсэн салалтын тоо их байх шиг магадгүй үүн дээр архидалт гэх мэт өөр асуудлууд нэмэгдэх байх .....Бүгдээрээ хайрынхаа төлөө ойлголттой болцгооё
Хайрын тухай романууд уншицгаая. Эхнэр ,найз охинтой эрчүүд эргүүлвэл ҮГҮЙ гээд хэлдэг байя. Бидний хэн нь ч өрх толгойлсон эмэгтэй байхыг хүсдэггүй.
Сэтгэгдэл бичих