Ямар ч гадаад хэлний гайгүй сайн орчуулагч нараас Гадаад хэлийг хэрхэн яаж богино хугацаанд үр дүнтэй сайн сурах вэ? гэж асуухад бараг л ганц жор хэлнэ дээ. Тэр нь "Тухайн хэл дээр уншаад л бай" гэсэн үг байна гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй байх
аа.
Гэхдээ "Уншаад бай" гэдэг нь угтаа бол маш ерөнхий утгатай зүйл болохыг та ойлгож байна уу? Өдрийн аль цагт, хэдэн цаг, ямар сэдвийг сонгож унших вэ? Чанга унших уу? Дуугүй нүдээр гүйлгэн унших юм уу? Нэг сэдвийг дахин дахин уншаад байх уу? Олон унших бол хэд давтах вэ? Тоо авсан нь дээр үү? Эсвэл цаг харж унших уу? Хэд хоногоос тодорхой үр дүн гарч ирэх вэ? гээд бичээд байвал өөрөө маш нарийн арга ухаан юм.
Энэ талаар англи хэлнийхэндээ дээрх бүх асуултын хариултыг аль болохуйц хамруулах үүднээс нэлээд дэлгэрэнгүй лекц тавьсаны гол санааг дор товч сийрүүлье.
01. Ер нь дэлхий нийтээрээ шахам цахим дэлгэцийн хамааралд улам бүр гүн автсаар байна. Энэ адармаатай цаг үед түүнээс холхон байж ном уншаад, номтой нөхөрлөөд сууж байдаг хүн бол тэрхүү аварга сөрөг урсгалаас ангид эрэг дээр зогсож байгаагаас өөрцгүй бөлгөө. Тэр дундаа тухайн суралцаж байгаа гадаад хэл дээр тогтмол ном уншиж байх нь өөрөө эргээд маш том гадаад хэл сурах арга юм шүү.
02. Бусдын адил зорилгогүй нь дийлэнх, зорилготой нь цөөхөн урсгалаар голцуу явж байсан хүн шууд ширээний ард суугаад харь хэлээр ном уншаад эхлэнэ гэдэг амаргүй байдаг л даа. Гар утас, фэйсбүүк, кино, хөгжим, компьютер тоглоом гээд хүүхэд залуусын сэтгэлийг хөвсөлзүүлэх зүйл арвинтай өнөөгийн цаг үед бол бүр ч амаргүй байж таарна. Тэгэхээр юуны өмнө сэтгэлээ сайхан тогтоогоод уншаад эхлэх чухал юм. Суугаад унших буюу эхний алхмыг зөв хийх нь онцгой тустай.
03. Сонгож унших сэдвийн хувьд өөрт тохирсон, амьдралд ойр, яриа болон орчуулгын чадварт нэмэртэй үг хэллэг, найруулгатай байвал зүгээр. Түүнээс биш учиргүй дааж давшгүй хүнд хэллэг найруулгатай зүйлийг л чаддаг болчихвол хэл сурч байгаа нь тэр байх гэж боддог нь олон гадаад хэл сонирхон суралцагч хүүхэд залууст байдаг эндүү төөрөгдөл төдийхөн юм.
04. Англи хэлний онлайн сургалтан дээр жишээ авахад эхний ээлжинд өгөгдсөн сэдвийг 15-20 удаа буюу 30-аас доошгүй минут чанга унших босго тавьдаг нь учиртай. Эхний ээлжинд та нарыг арганд чинь дадуулан хэвшүүлж, тэр хэрээр үймэрсэн сэтгэлийг тань номхотгон тогтоох зорилготой юм. Хэрвээ ингээд тууштай яваад эхлэвэл 3-5 хоногийн дараа өөрийн чинь сэтгэлд тодорхой хувирал гарч, хэл ам эвлэрэн эхэндээ амаргүй санагдаж байсан бэрхшээлүүд түрдэн арилаад харин ч уншаад баймаар тааламжтай сайхан мэдрэмж төрж эхэлдэг нь таны гараа зөв сайн байгааг илтгэж байгаа хэрэг.
05. Яваандаа уншилтын тоогоо цөөрүүлж хугацаагаа багасгаж болох бөгөөд харин унших арга чадвар өсөхийн хэрээр унших сэдвийн хэмжээг ихэсгэж болно. Өөрийн чинь төвшинд тохирсон сэдвийн агуулгын 90 орчим хувь нь стандарт дүрэм, хэл найруулгатай байвал сайн. Түүнийг уншиж байх явцдаа далд мэдрэхүй чинь барлан аваад байдаг. Ер нь гадаад хэл сурахад далд мэдрэхүйн үүрэг онцгой чухал болохыг та бүхэн урьд өмнө сонсож байсан буй за.
Харин үлдсэн арав орчим хувь нь хүнд хэллэг буюу арай өвөрмөц хэл найруулгатай байвал уншилтын хурдаа ялимгүй сааруулж, тогтоон хараад хэд гурав, дахин давтан унших нь тогтоож цээжлэхэд их тустай байдаг юм шүү.
06. Ийнхүү уйгагүй уншсаар явтал чанга дуугаар унших нь эхэн үеийн гадаад хэл сурах үр дүнтэй арга байснаа дээш дэвшин дэгжээд чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, гадаад ертөнцийн ашиг тустай мэдээлэл олж авах үр нөлөөтэй хэрэгсэл болон хувирах вий.
07. Дээрхтэй холбогдуулаад хэлэхэд өдгөө цагт цахим ертөнцийн хязгааргүй орон зайд хязгааргүй их мэдлэг мэдээлэл асар хурдтай түгэн тархаж байна. Тэр болгоныг хувь хүн сурч мэдэх боломжгүй болох нь тодорхой. Харин хамгийн хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авч чаддаг байх нь ухаант хүмүүний ёсон байж таарна. Тийм болохоор би тийм ийм сүлжээ, зурагт, сэтгүүл сонин зэргээс хэрэгтэй мэдээллээ сонгож унш гэж зөвлөх нь утгагүй хэрэг. Та бүхэн өөрсдөө ажил мэргэжил, дур сонирхол, хүсэл эрмэлзэл зэрэгтээ таарсан зүйлсийг сонгон уншиж байх нь оновчтой болов уу. Ер нь тогтмол уйгагүй уншаад байсан хүний хувьд аяндаа юу унших чиг тодроод ирдэг л дээ.
08. Чанга дуугаар унш гэхээр учиргүй чанга уншаад байх юм биш шүү.
Эхэн үед өөрт сонсогдох төдий чангавтар байж болно. Ер нь уншилтын хурд, чадвар, тусгал нэмэгдээд ирэхийн сацуу дуугаа бүр намсган нүдээр гүйлгэн уншсан ч үр дүн ижил байх вий. Тогтмол идэвхтэй, уйгагүй, дур бахтай уншлага гэдэг яваандаа гадаад хэл сурах арга гэхээсээ илүүтэй таны өдөр тутмын нягт чамбай хэвшлийн салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг болж чадах бөгөөс ямар их үр шимийг хүртээдэг болохыг энд нэг бүрчлэн тоочин бичээд яахин барах бөлгөө.
09. Тэдгээр олон үр шимийн дотор та бүхний хүсээд байгаа "яриа сонсгол", "хоёр тийш чөлөөтэй орчуулах", "яриа бичгийн орчуулгын дадлага" зэрэг бүгд багтсан байх нь эргээд миний олонтоо бичдэг "Нэг үүдийг нээвээс үүд үүд нээгдмүй" хэмээгч болой.
10. Унших аргатай холбоо бүхий өөр олон асуултын хариулт энэ бичлэгт дурдагдаагүй байж мэдэх боловч та сэтгэлээ 5-7 хоног тууштай уншаад эхлэхэд л тэр олон асуултын хариултууд сэтгэлд зурсхийн тайлагдаж ороод эхлэх вий.
11. Энэ бичлэгийн эхэнд "Тинээ Воок" гэж этгээд сонин нэр өгсөн нь санаандгүй хэрэг биш шүү. Арван жилийн есдүгээр ангид байхдаа ангийн нэг андынхаараа ортол манай ангийн хоёр нөхөр тухайн үеийн орос сургуулийн зургадугаар ангид үздэг англи хэлний сурах бичгийг барьчихсан бие биеийнхээ шинээр сурсан англи үгийг сорин шалгаж байсны нэг чих дэлссэн нь мөнөөх "Тинээ воок" бөлгөө. Чухам ямар утгатай болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй төвөггүй гадарлаж байгаа буй за. Бага залуу насандаа гадаад хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй байсныг нь бахдан магтахаас өөр аргагүй боловч "Уншаад л бай" гэдэг тойм төдий бүрхэг үгэнд бодлогогүй хөтлөгдвөл энэ мэт төөрөгдөл гарч болохыг үгүйсгэмгүй. Уншаад л бай гэж урд үеийн сайн орчуулагч нарын айлддаг сургаал угтаа бол маш учиртай нарийн сайн арга юм шүү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)