Компанийн нэрийг хараад хэрэглэгч ийм бүтээгдэхүүн оруулж ирдэг гэдэг үүнийг үйлдвэрлэдэг гэдэг төсөөлөл буудаг. Apple гэдэг нэрийг хараад бидний ихэнхи нь гар утас , IMAC эсвэл Стив Жобс санаанд буудаг. Үүнийг бий болгоход ихээхэн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүний нэг нь компанийн сошиал хуудсууд дээр бичигдэж байгаа нийтлэл , постууд. Та apple эсвэл томоохон үйлдвэрлэгч компанийн веб сайтаар орж харвал бараа бүтээгдэхүүнийн нэр ,төрөл,үнэ байхаас хэтэрдэггүй.
Тэд бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа хандуулж , хэрэглэгчиддээ төвлөрч веб сошиал хуудсуудыг удирддаг.
Харин монгол компниудын веб хуудаснаас та ямар мэдээлэл авдаг вэ? Бараа , бүтээгдэхүүний танилцуулга мөн ажлын заруудыг хардаг .
Нээллтэй ажлын байр гэсэн хэсэг компани бүрт бий. Үүнээс харахад бүх компаниуд хүний нөөцийн үйлчилгээг явуулаад байх шиг.Нэг талаас танай компанийг сонирхож болох ч нөгөө талаас байнгын ажлын зар оруулахгүй бол таны вебээр хандаж буй хэрэглэгчид Хүний нөөц нь бизнетворк дээр оруулаад веб дээрээ оруулдаггүй муу ажилладаг гэсэн төсөөллийг өгнө. Нээлттэй ажлын байр ажилд авна гэсэн зарыг өөрийн компанийн хуудсууд дээр байнга зарлахаар ямар үр дүнд хүрдэг ? Хэрэглэгчидэд бараа бүтээгдэхүүнтэй зэрэгцсэн тэр заруудыг олон давтамжтай харсанаар таны компанийн нэр хүнд урт хугацаандаа буурдаг. Бид хэзээ ч APPLE дээр сошиал хуудас вебээс менежер авна мэргэжилтэн авна гэсэн хардаггүй. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны томоохон бизнесийн байгууллагууд ч тийм зар тавидаггүй. Шаардлагатай боловсон хүчний ганц хоёр зар л нийтлэгддэг. Хүний нөөц бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч хүний нөөцөө чанартай мэргэжлийн багаар бүрдүүлэхийг хүсвэл энд даран мэдээлэл аваарай.
Асуулт 1. Яагаад?
Тэд компанийн нэр хүндийг чухалчилдаг буюу оролт гаралт ихтэй компани гэсэн нэр хүндтэй болохоос сэргийлдэг. Мэдээж 2000-3000,4000-5000 ажилтантай компаниудад оролт гаралт 200-300 хүнтэй компаниас хамаагүй илүү байгаа.Тэд хэрэглэгчдэд илүү төвлөрөх үүднээс хүний нөөцийн компаниудтай хамтардаг . Хүний нөөцийн бүрдүүлэлтийг өөр компаниар хийлгэж хүний нөөцийн ажилтануудаа ажилтны бүтээмж , үр дүнд сэтгэл ханамжинд анхаарч ажиллахыг зөвлөдөг. Монгол компаниудын дийлэнхи нь бүх зүйлсийг өөрсдөө хийхээр хичээдэг. Эцсийн үр дүнд зарим зардалыг багахаан хэмжээгээр хэмнэдэг ч үр дүн , бүтээмж талаасаа муу , компанийн нэр хүнд ч муу байдаг. Ажил хайж байгаа хүмүүстэй ярилцаад суухад тэр компани дэмий байхаа та өөр компани санал болгож болох уу гэж асуух нь элбэг. Яагаад гэсэн асуултанд фейсбүүкээр эсхүл бизнетворкоор байнга л ажлын зарууд нь явж байдаг, маш их ажлын байр тэр компани дээр байсан.
Өнгөрсөн жил ч байсан . Оролт , гаралт ихтэй компани мэт л санагдсан. Тогтвортой компанид ажилмаар , байгууллагын соёл сайтай гэх нь маш их. Дийлэнхи хандаж буй менежер түүнээс дээш түвшний ажил хайгчид гадын компанид ажилмаар байна. Тийм ажил байна уу гэх нь элбэг? Яагаад дотоодын компанидаа ажиллаж баялаг бүтээвэл гоё биш үү гэхэд ? Яахав тийм лдээ Гэхдээ Монгол компаниудад байгууллагын соёл гэдэг зүйл 0 байдаг.
Байгууллагын соёл сайтай газарт ажилмаар байна гэх нь элбэг. Тухайн байгууллага дээр ажлын ярилцлаганд орж буй хүн Хүний нөөцийн ажилтангаар нь тэр байгууллагын соёл ямар тухай анхны төсөөллийг авдаг. Ажилгүй , ажил хайгаад л явж байна уу гэх хандлага цөөнгүй байдаг.Байгууллагын соёлдоо анхаарахгүй байх нь хэтэрхий их ажлын зар оруулах нь таны компанийн нэр хүндийг бууруулдаг. Чадварлаг боловсон хүчингээр дутагдаж байна , олдохгүй байна гэх удирдлагууд цөөнгүй байдаг. Чадварлаг боловсон хүчинг компани сонгодог байсан бол нөхцөл байдал өөрчлөгдөж Компанийг чадварлаг боловсон хүчин сонгодог болсон. Дэлхийн том компаниуд л манай компанийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ гэж ярилцлагын үеэр асуудаг гол зорилго нь танай компанид ажиллахыг хүсэж байна уу үгүй юу гэдэг биш.
Манай бараа бүтээгдэхүүн нийгэмд аль хир хүрч вэ гэдгийг мэдэх , харин манайхан түүхээ яриулахийг хүсдэг. Энэ нь маш буруу хандлага мэт. Компаний талаар асуухад бүдэрсэн хүмүүсийг авахгүй байх хандлага маш их байдаг.
Харин бид ямар маркетингийн ашиглавал хүмүүс хүрэх вэ? Таньд санал байна уу гэж асуувал энэ нь эерэг нөлөөллийг үзүүлнэ. Танай байгууллагын соёл муу байх тусам оролт гаралт их байх тусам чадварлаг боловсон хүчин танайд ажиллахаас татгалзаж гадны компани, гадагшаа явах нь нэмэгдэнэ. Хүний дутагдалд орно. Энэ бол ойрын жилүүдэд Монголын бизнесийн орчинд бий болох сөрөг үзэгдэл мэт . Асуудал байна харин шийдэх гаргалгааны хувьд Хүний нөөцийн компаниудтай хамтран ажилла.
Сэтгэгдэл бичих