Нийтлэл 02 сарын 14, 2019

CV хэрхэн бичих вэ?

CV –гэдэг нь Cirriculam Vitae буюу таны намтар. Таныг ажилд ороход , их сургуулид суралцахад, тушаал дэвшихэд , гадаад улсруу сургалтанд хамрагдахад CV буюу товч намтар хэрэг болдог. CV-нээс таны тухай бүхий л мэдээллийг авч цаашид уулзах уу гэдгийг шийддэг. Таныг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол CV ба өөрийн намтарыг жилд нэг удаа /хамгийн багадаа/ шинэчлэн засварлах хэрэгтэй.

Хэрхэн үр дүнтэй CV бичих вэ?

CV –г 8 хэсэгт хуваан авч үзэе.

Эхний хэсэгт. Хувийн мэдээлэл : Та энэ хэсэгт өөрийн харъяалал , овог нэр , нас, хүйс, гэр бүлийн байдал, имейл хаяг, утасны дугаарыг бичнэ.

            Жишээ нь:

Хувийн мэдээлэл: Харъяалал: Монгол

Овог нэр : Тулга овогтой Саруул

Нас: 25

Хүйс:Эрэгтэй.

Гэр бүлийн байдал: Гэрэлсэн , эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Имейл хаяг: [email protected]

Утасны дугаар: 9927****

Хоёр дахь хэсэгт. Боловсрол : ЕБС-н сургуулиуд ямар улсын, аль аймаг,мужийн сургууль болохыг тодорхой бичих хэрэгтэй. Харин ЕБС-н сургуулийн дараагаар өөрийн төгссөн Их сургууль, мэргэжил , диплом бичсэн сэдэв ,голч оноо-г оруулах шаардлагатай. Хэрэв таны голч оноо 2,6 болон түүнээс доош тохиолдолд оруулаад дэмий.

Жишээ нь:

Боловсрол

1995-2000 он Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний № сургууль, Завхан аймаг , Монгол улс

2000-2005 он Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Сод сургууль ,Улаанбаатар хот Монгол улс

2005-2009 он Бизнесийн Их Сургууль ,Олон улсын бизнесийн сургууль –Бизнесийн Удирдлага Голч дүн /3,7/

Дипломын сэдэв: Хиймэл оюун ухааныг ашиглан борлуулалтыг сайжруулах арга замууд .

Гурав дахь хэсэгт. Гадаад хэлний чадвар: Оноотой бол оноогоо заавал оруулан бичих нь зүйтэй.

Англи хэл: TOEFL -100 Хятад хэл: муу

Дөрөв дэх хэсэгт . Ажлын туршлага: Ажлын байрны нэр , Байгууллагын нэр , хэдээс хэдэн онд ажиллаж байсаныг оруулах шаардлагатай. Ажлын байран дээр өдөр тутам хийж байсан ажил үүргүүдийг мөн бичих шаардлагатай энэ хэсгээс таны юуг хийж чадах тухай мэдээллийг авдаг.

Жишээ нь:

2014 оны 6-9 сар Орхон Консалтинг ХХК-н Зохион байгуулалтын хэлтэст  , Төслийн зохицуулагч

Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих

Төслийн гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам удирдах албан тушаалтануудад танилцуулах

Шаардлагатай материал орчуулах.

Төслийг сайжруулахын тулд багын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, удирдлагаар хангах

2014 оны 9 сараас 2016 оны 1 сар хүртэл Орхон Консалтинг ХХК-н Зохион байгуулалтын хэлтэст  , Төслийн менежер

Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих

Төслийн гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам удирдах албан тушаалтануудад танилцуулах

Шаардлагатай материал орчуулах.

Төслийг сайжруулахын тулд багын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, удирдлагаар хангах

Тав дахь хэсэгт. Төслийн туршлага: Та том жижиг үл харгалзан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эсхүл оролцож  байсан бол тэр тухай оруулах хэрэгтэй.

Зургаа дахь хэсэгт Хамрагдаж байсан сургалт ,семинар . Энэ хэсгээс  ажил олгогч таны хувийн амьдрал, таны сонирхлын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно.

2012 оны 5,6 сард “205 hours course in English Grammar and Speaking”

2012 оны 3,4,5 сард –Иелийн их сургууль , Эссе бичих ур чадварын онлайн сургалт

2013 оны 5 сард Уран зургийн сургалт

2014 онд Орхон Консалтинг ХХК, Кареер төлөвлөлтийн ганцаарчилсан сургалт

2015 онд Орхон Консалтинг ХХК, Менежерт зориулсан ганцаарчилсан сургалт

Долоо дахь хэсэгт. Ур чадвар: Та ажил мэргэжилтэй холбоотойгоор юу хийж чаддаг тухайгаа энэ хэсэг дээр бичих хэрэгтэй.

 Комьпютерийн хэрэглээний програмууд болох Outlook, Windows, Power Point програмууд дээр ажиллах чадвар өндөр

Excel, Adobe Photeshop,Ilustrator програмууд дээр ажиллах чадвар сайн

Найм дахь хэсэгт. Давуу тал: Өөрийн давуу талыг бичиж байхдаа цаг баримтладаг, хариуцлагатай,санаачлагч гэсэн тэмдэг нэртүүдийг бичих гэж байгаа бол өөрийгөө яагаад хариуцлагатай гэж үзэж буйгаа, жишээн дээр тайлбарлахыг оролдоорой.

Бизнесийн сургуулийн “Онц Дипломтой Төгсөгч”

TOEFL -100 оноо

Сагсан бөмбөгийн зэрэгтэй.

Хариуцлагатай. / Ажлаа тасалж үзээгүй /

Цаг баримталдаг./Ажлаас болон их сургуульд байхдааа хичээлээс хоцорж үзээгүй./

Санаачлагч /Орхон Консалтинг ХХК-д ажилчдын дунд 5 хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн/

Ес дэх хэсэгт. Шагнал ,урамшуулал :Та их сургуулийн амжилт болон ажил дээр гаргаад гаргасан гаргасан амжилтуудыг оруулах хэгэтэй.

2009 оны Бизнесийн сургуулийн шилдэг оюутан.

2015 оны Шилдэг ажилтан..... гэх

Арав дахь хэсэгт Нэмэлт мэдээллийг оруулах боломжтой. Таныг илэрхийлэх зарим чухал зүйлс орхигдсон байх боломжтой.

Нэмэлт. Азийн 10 орноор аялсан, номыг тэмдэглэл бичигч ...

Та өөрийн CV-гээ дээрхи 10 хэсгээс бүрдүүлээрэй. Мөн жилд нэг удаа CV-гээ засварлаж байх хэрэгтэй.CV-г засварлахын тулд өөрийгөө сайжруулах шаардлагатай тулгардаг учир ихэд хичээн жилд нэг өөрчлөлтийг  , ур чадварыг өөртөө бий болгоорой. 

CV, ажлын ярилцлага 2 таныг ажилд авахад хамгийн их нөлөөлдөг зүйлс тул CV-гээ дээрхи загвараар бичин ажлын ярилцлагын тухай бичсэн нийтлэлийг энд дарж  уншаарай.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2024-07-05

    uur cv bichhed ymar negen shaardlaga baidguu jisheen zaaval com deer shivj gargah geh met

    • Сайн байна уу?
    • 2024-04-24

    CV bichuulj bolohuu?

    • Зочин
    • 2023-05-02

    Hii

    • Зочин
    • 2022-11-07

    hemzeen in ymar hmjee baidag ym boloo

    • Зочин
    • 2022-11-07

    hemzeen in ymar hmjee baidag ym boloo

    • Зочин
    • 2021-09-08

    Oyutan bwl yaaj bichih ym bol

    • Зочин
    • 2021-06-03

    Suragchiih bhgui yu

    • Зочин
    • 2021-02-27

    Баярлалаа Сб г гараар бичиж болохуу

    • Ууганаа
    • 2020-03-25

    Баярлалаа

arrow icon