Нийтлэл 02 сарын 21, 2019

Монголын түүхэн бичиг үсгүүд

МЯНГАН ЖИЛ ТҮМЭН ОН ДУУРСАХ БИЧИГ ҮСГҮҮД МИНУ ...

Монголчууд бол өнө эртний бичиг үсгийн өв соёлын хэтийдсэн өндөр уламжлал, их түүхтэй язгуур үндэстэн билээ. 

Олон мянга, зуун зуун жилийн туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдсоор ирсэн байдаг. Тэдгээрээс хамгийн хуучны систем болох Монгол бичиг одоо хүртэл  хэрэглэдсээр ирсэн, хамгийн түгээмэл, их амжилт олсон систем нь юм.
Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн өв соёл-түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч хөндөх нь зүйтэй юм.Үүнийг оруулах болсон шалтгаан нь зарим гадна, дотны мунхаг мөхөс хүмүүс Монголыг өөрсдийн бичиг үсэг байдаггүй, Оросоос авч хэрэглэж байгаа, хуучин бичиг үсэг нь орчин цагийн хэрэглээнд таардаггүй гэх мэт ярих, өгүүлэхтэй таарах нь нэн олон болжээ. Бас би хэлний чиглэлийн хүн биш ч зарим нэг хэл шинжлэлийн гэх ч монгол сэтгэлгүй, мэдлэггүй докторуудаас илүү мэдээлэлтэй байгаадаа баярлаж ийнхүү оруулж байна. Алдаа оноо байх аваас нэмж засах буй за.

Үнэндээ бидний одоогийн хэрэглэж буй Кирил үсэг эртний Хүннү гүрнээс гаралтай бөгөөд европ тийш нүүдэллэсэн Цагаан Хүннүчүүдээс /Болгар/ уг Кирил бичиг үсэг үүсэлтэйг өнөө цагийн хэт залуус мэдэхэд илүүдэх юун. /Кирилл үсгийг IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд стандартчилсан бөгөөд улмаар тухайн үеийн тархай бутархай орос мэтийн жижиг үндэстэн ястнууд авч хэрэглэсэн байдаг./

Түүнчлэн ЮНЕСКО-оос шилдэгээр шалгарсан гэх Солонгосын Хангил үсгийг Монгол орон авч хэрэглэвэл дээр гэх дэл сул яриа нэн элбэг болж. Үнэндээ Монголын Дөрвөлжин бичиг үсгээс дүрс тэмдэглэгээ, Монголын Харчины Али Гали үсгээс галиг бичиг авиан дүрмийг хэдэн зуун жилийн дараа шууд хуулан авсан Солонгосын Хангил гэх үсгийн талаар ч та бүхэн мэдэж байх шаардлагатай юм. Солонгос савангийн дуурийн зохиомол түүхэн кино үзээд сохороор биширэгчид нь бараг л Монголчууд солонгосоос гаралтай гэх ухааны болж. Иймд мөхөс миний чадан яадан цуглуулсан мэдээллийг болгоон соёрхоно бизээ.

 Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь Өв эх эрдэнэ билээ л ...

 Санаа бичиг

Өвөг Монгол бичиг

Хүннүбичиг  – Руни бичиг –Армай бичиг –Согд бичиг

Кидан бичиг

Монгол бичиг

Дөрвөлжин бичиг

Али гали үсэг

Соёмбо үсэг

Хэвтээ дөрвөлжин үсэг 

Эвхмэл үсэг 

Тод бичиг

Вагиндрагийн үсэг

Латин үсэг

Кирилл үсэг

 Санаа бичиг 

 Монгол төдийгүй дэлхийн бичиг үсгийг  “ санаа ” (  фразограф ) бичгээс үүсэлтэй гэж үздэг. Уг бичиг нь олон үе улиран дамжсан, овгийн байгууллын үед холбогдох бөгөөд тухайн үеийн түүх соёл, хэл яриа, аж байдлыг  сайн  мэдэхгүй бол ойлгоход бэрх.

Ан амьтныг дүрслэх угалзын эврийг төв Азийн нүүдэлчин бүтээсэн гэх нь маргаангүй юм бөгөөд тамга тэмдэг нь утга агуулга, оюун санааг баяжуулж иржээ.

Авианы бичигтэй болсноос хойш “ гурван хэлхээ таван үүрд” гэх далд утгаараа хаан эзэн, харц олонтойгоо, эцэг нь хүүтэйгээ, эр нөхөр нь эхнэртэйгээ бат бэх холбоотой байх өршөөл , журам, ёслол, мэргэн, бат байх нь хүний эрхэмлэж явбал зохих ёс суртахууны таван чанарыг өгүүлэх мэтээр илэрхийлсэн  байна.

Санаа бичиг нь цөөн тооны зураг, хээ хуараар  маш өргөн утга санааг илэрхийлдэг онцлогтой бөгөөд Орхон, Сэлэнгэ, Туул, Онон, Хэрлэнгийн саваар нутаглаж байсныг судлавал “ Монгол бичиг ”- ийн үүсэл байх магадлалтай гэж үзжээ. (Хүмүүсийн Секс хийж байгааг ч дүрслэн зурсан байна энд.)

Нэн эртний зосон буюу сийлсэл зураг бичигт тодорхой санаагаа илэрхийлсэн сурвалж монгол элбэг. Мөн нисэж яваа шувууны дүрсээр оюун билэг, сайн сайхныг илэрхийлсэн. Монгол туургатны дунд түгээмэл нар, сар, од, гал, буга, янгир, онги, чандмань зуузай гэх мэт дүрс нь өргөн дэлгэр хэрэглэддэг бөгөөд ганц зураас ч агуу утгыг илэрхийлдэг байна.

 ӨВӨГ МОНГОЛ БИЧИГ


 Бичиг үсгийн хамгийн анхны хэлбэр нь тухайн хүн өөрийн санаа бодлыг эд юмсаар төлөөлүүлэн өөр нэгэндээ илгээж байсныг “юм бичиг” гэж үздэг.

 Монгол газар ур чадал, цаг хугацааны хувьд тэдгээр алдаршсан туурвилуудаас дор орохооргүй дурсгал гэвэл Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйн зураг гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хад чулууны сүг зураг, дүрс монгол нутгаас газар сайгүй олддог маань эрт цагийн хүмүүсийн бичиг үсгийн эх гэж үзэх үндэстэй ажээ.

  Үсэг бичгийн хөгжлийн дараагийн шатанд дүрс зургийн хийсвэрлэц хөгжиж, уг дүрслэгдэхүүнээсээ холдож, улмаар ямар нэгэн утга илэрхийлэх “санаа бичиг”- ийн шатанд хүрдэг ажээ.Чухам энэ үеэс л бичиг гэдэг сонгодог утгаа олдог гэж үзэж болно. Санаа бичгийг дотор нь хэд ангилдаг. Үүнд :нэг тэмдэг нь бүхэл бүтэн санааг илэрхийлж байвал “өгүүлбэр бичиг” гэнэ. Харин нэг тэмдэгт нь ямар нэгэн санааг нэмэн гаргаж байвал “ бүтээвэр бичиг” гэдэг байна.

 Хүннү бичиг 

 Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 онд Хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хешее зэргээс харaхад эртний нүүдэлчид 9-10 терлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна. Вэй,Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай тэр номууд нь олдоогүй.  


Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн.

Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадлаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал бөлгөө.

         Түүхийн баримтыг мөшгин үзвэл Хүннү улсын үе гэхэд гадаад харилцаа үлэмжхэн хөгжиж, бичиг захидал олонтаа илгээдэг, газар нутгийнхаа зургийг үйлддэг байсан тухай тодорхой тэмдэглэсэн байх боловч ямар бичгээр хөтлөж байсан нь учир битүүлэг үлджээ.

         Өвөг монголчуудын бичиг үсгийн талаар зөрчилтэй баримт үлдэн хоцорчээ. Тэдгээрийг ерөнхийд нь тоймлон жагсааж үзье. …”Хүннү нар бичиг үсэг байхгүй, цааз хуулийг амаар тархаармуй…”, “… (Ухуаны) ахлагч нь хэн нэгнийг дуудах болохул модон дээр хэрчлээ гаргана. Тэр нь бичгийн үүрэг гүйцэтгэхгүй, хэдийгээр бичиг үсэг байхгүй боловч тэдний дотроос уг зар тушаалыг зөрчиж зүрхлэх хүн үгүй…” гэх зэргээр үгүйсгэсэн баримт цөөн бус тохиолдоно. 

       (Ноён уулын Хүннүүгийн булшаас гарсан Лууны дүрс. Луу хятадаас өмнө Монгол бүтээгдсэн байх үндэстэй Лууны яс манайдл бий)

Энэ бичгийн улбаа мөр аргын тооллын II зууны үед Хүннү нарын их нүүдлээр дорнод Европод гарчээ. Дараа нь IV зуунд Нирун нарын холбоонд багтаж байсан аваруудын нүүдлээр Европод дахин хүрсэн гэдгийг олон эрдэмтний судалгаа нотлож байна. Мажарын   Янош Харматта академич “ Аваруудын хэлний асуудалд” гэдэг томоохон өгүүлэл бичиж мажар нутаг дахь аваруудын булшнаас гарсан Орхон-Енисейн түрэг бичигтэй хэлбэр, дуудлагын хувьд их л ойр болохыг харьцуулан гаргажээ.

         Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт ”рүн” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж  үздэг ажээ. Үүнд : Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “рүн” гэж нэрлэж заншсан ажээ. Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэл гэж үздэг.

Нангиадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг кан жью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм. Эртний түрэгийн “рүн” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал : Е. Блоше, Ф. Алтхайм, Э. Трыярски, Г. Клоузон, А, Рона-Таш, Е. Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд Хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм.

         “… Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй… “ ( Blochet. E. 1898.381) гэсэн үг байдаг нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа болой. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ.

Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн тухай та бид бэлхнээ мэднэ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.

Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг юм. Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэлчдийн байгуулсан Хүннү гүрэн дорноос өрнө тийш Солонгосын хойгоос Иран Ирак хүртэл, Байгаль далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулж тухайн үедээ Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн болох Энэтхэг, Хятад, Перстэй эн зэрэгцэж байсан аугаа их сүр хүчний илэрхийлэл болж байсан юм. Төв Азийн энэ нүүдэлчдийн довтолгооноос эмээхдээ Хань гүрний хаад алдарт түмэн гадрын цагаан хэрмийг бариулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тодорхой дурдсан нь бий.

Монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннүчүүдийн тухай өнөө цагийн, бид Цагаан хэрэм бариулахад хүргэсэн энэ миний өвөг дээдэс гэж бахархдаг хэрнээ өвгийнхөө дурсгалд зориулж юу хийж бүтээв ээ гэдэг тухай бодох л асуудал.

Хүннү бичиг - Руни бичиг

МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд ,Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон.

MЭӨ Х зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ. Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс, дорно зүг дэлгэрсэн нь Арамaй, Сири, Согдоор дамжин Уйгур, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ.Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусгай бичигтэй байсныг судлаачид баталж байна.Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед Жужанаар дамжин монголын газар нутаг дээр амьдарч байсан Хөх Түрэгт уламжлан очсон Руни бичиг юм. 

 

Армай бичиг

 

 Арамей гаралтай согд бичгээс салбарласан бичгээ монголчууд өнөөдрийг хүртэл хөгжүүлэн хэрэглэсээр ирсэн нь дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол түмний оруулсан нэгэн гавьяа гэж хэлж болно.Учир нь согд, уйгур нар арабын соёлын хүрээнээ батлах болж өөрсдийнхөө буй болгосон бичгийг орхиж цөм араб бичиг хэрэглэх болжээ. Тэгээд согд гэдэг үндэстэн зөвхөн түүхэнд хоцорч, хөгжил мандаж байсан. Уйгур улс ч үгүй болжээ. Хэрвээ монголчууд тийм хувь зохиол тохиолдсон аваас  наад зах нь хүмүүн төрөлхтний буй болгосон нэгэн бичгийн тогтолцоо орхигдон мартагдах байсан.        

 

 

Согд бичиг
  
Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ.
Согд бичгийг зүүн гар тийш нь эргүүлэн харвал монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй .

Энэ бүхнийг нэгэн цогц болгон авч үзвэл монгол бичиг нь лавтай 1000 гаруй жилийн туршид бусад улс үндэсний бичиг үсгийн о нэгэн адил улс үндэснийхээ нийгэм-соёлын хэрэгцээг тэгш хангаж, нийт монголчуудыг бичгээр нь нэгтгэж, дэлхийн сонгодог тэргүүний зохиол бүтээлийг монгол түмэнд танилцуулж, монголчуудын утга соёл болон эрдэм ухааны өв уламжлалыг бидний үе хүртэл тээж ирсэн Монголыг монгол хэвээр нь байлгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэх бүрэн үндсэн буй бөлгөө. 

 

Кидан бичиг

 

Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.

  • Их бичиг Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
  • Бага бичиг Ельюй Абужийн дүү Диэла 924-925 оны үедүндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.

    Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.

Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ.

Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ.

Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.

Кидануудын их бичиг 1000 гаруй тэмдэглэгээтэй байсaн, Зүрчид удалгүй Киданы их бага бичгийг дуурайж еерсдийн их бага бичиг гэгчийг зохиосон байна.

 

Монгол бичиг

“Хуучин монгол бичиг”, “Уйгуржин монгол бичиг”,  баруун монголчуудын дунд “Худма монгол” гэдэг монгол бичиг нь монгол туургатнуудын бичиг соёлын түүхнээ онцгой байр эзлэдэг. Үүний гол учир нь монгол бичиг он удаан жил, өргөн хүрээнд тогтвортой хэрэглэгдэж ирсэнтэй шууд холбоотой бөлгөө.

         Монгол бичгийн гаралын тухайд, Арамей гаралтай Согд шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээдэг боловч цаг хугацаа, зам чийрийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд: нэгэн хэсэг нь христусын тооллын эхний мянган жилийн сүүлээр Согдоос Уйгурууд авч, улмаар XIII зуунд Уйгураас  Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ. Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгур улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгур улсыг өв тэгш мандаж байх үед авсан байх ёстой хэмээн үздэг. Үүнд: Христусын тооллын VIII зуун гэхэд Согдууд Арабад эзлэгдэж улмаар согд бичгийн оронд араб бичиг хэрэглэх болсон билээ. Иймд эзэн нь хэрэглэхгүй болж мартагдаад 300 шахам жилийн нүүрийг үзсэн согд бичгийг Уйгурууд X-XI зуунд авч, түүхийн тавцанаас хэдийнээ буучихсан Уйгуруудаас Монголчууд XIII зуунд дам авсан гэж үзэхэд түүх, хэл шинжлэлийн талаас олон эргэлзээ эрхгүй төрнө.

         1970 хэдэн оноос монголын эрдэмтэд монгол туургатан болон монгол хэлний түүхэнд холбогдох шинэ хэрэглэгдэхүүний судалгаанд түшиглэж монгол бичгийн гарлын тухайд, Уйгураас дам аваагүй, харин Монгол, Уйгур хоёр согдоос зэрэг авсан байх магадлалыг дэвшүүлжээ. Энэхүү таамаглал нь монгол бичгийн гарлын талаархт дээр дурдсан саналуудтай харьцуулахад бодит байдалд илүү нийцтэй гэж үзэх үндэстэй тул тодруулан тайлбарлах нь зүйтэй буй заа.

Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунгаүндэслэсэн. Армай бичиг, Согд бичгээс дамжин Уйгур бичгээс Монгол бичиг гаралтай гэж үздэг. Гэхдээ Монголын эртний улс аймгууд уйгараас авалгүй Согд бичгээс шууд авч хэрэглэж байсан гэж үзэх нь бий.  Гэвч уйгарууд лалын шашинд орохоосоо өмнө V зууны үед согд бичгээс уйгар бичиг уламжлан авсан гэх эх сурвалж байдаг ч манай монголчууд тэр үед авсан гэх баримт хараахан олдоогүй байна. 

XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон  "Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэл зүйн бичигт "...Тэр цагт Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан, 1182-1251) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам (бясалгал) барьж, эрт манагар (өглөө эрт) бэлгэлэхүйд, нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой" гэсэн домог юм.Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид монгол үсгийг анх зохиосон бус, харин 1243 онд монгол бичгийн хэлний авиа зүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Үүгээр үзвэл, монгол бичгийн үүслийн талаар домог байх агаад хоёул монгол бичгийг XIII зууны хавьд авсан гэж үзэхэд хүргэж байна. Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ. Бичгийн эхийг ойролцоогоор сийрүүлбэл: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га” гэжээ.

Орчин цагийн хэлээр: “Чингис хаан Сартуул иргэн дагуулж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдад онолоо” хэмээжээ.

Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

 

Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.

Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай.

 

 Гүюгхааны тамга

1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал

 Ил хаан гэгдэх Аргун нь 1284 – 1291 оны хооронд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх хаан байв. Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг байжээ.

Захидалд:

“Мөнх тэнгэрийн хүчин дор
хааны суу дор
Аргуны үг.
Францын хаанд!
Ноднин чиний Мар Бар Савма Сахура тэргүүтэй элчээр “Илхааны цэргүүд Мисирийн зүг мордвол бид бас амдан мордож хамсъя” гэж өчин илгээснийг чинь зөвшөөрч
тэнгэрт залбирч барс жилийн өвлийн адаг сард мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт бууна хэмээв . Эдүүгээ үнэн үгтээ хүрч цэргүүдээ болзсон цагтаа илгээж тэнгэрийн мөр угтаж тэд иргэдийг авбаас бид Ирусалемыг танд өгье.
Хэм болзол хождож цэргүүдээ явуулаад зохихгүй. Хожим гэмшивч тусгүй. Бас аливаа хэл нэмэн элчээрээ яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв өнгөтөн чулуу өгч илгээвээс хэрхэн соёрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэдтүгэй хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Бичигийг үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад Хөндлөнд байхдаа бичив.”хэмээн өгүүлжээ.

Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Жич: 

Зарим нэг асуудлууд гарч ирээд байдаг. Эдгээр ни, Уйгурууд яг босоо бичигтэй байсан уу? Тататунга гэж хүний тухай 1660 оны үед бичсэн Алтан товчоо-д л хальт дурдсан байдаг. Нууцтовчоо-д блогт байхгүй. Ондоо ямар тэмдэглэлд Тататунгаг дурдсан байдаг вэ, мэдэхүү? Монголчууд уйгуруудаас биш харин шууд арамэй, согд нараас бичгээ авсан байж болох талаар юм байдаг болов уу? Энд бичсэнээр бол уйгуруудаас хамаагүй өмнө монголчууд бичигтэй байсан болох гээд байна. Уйгурууд бол нилээн сүүлд яг энэ нэрээрээ сонсогдож бичигдэж эхэлсэн хүмүүс шүү дээ. 

Тататунган талаар ондоо ямар сурвалжид гардгийг мэдэхгүй. Арамэй усгээс согд үсэг үүссэн. Арамэйн’ согдоос бур эртнийх гэж ойлгосон. Арамэй согд хоёрын хооронд бас ялгаа бий боловуу. Арамэйг түрэгүүд, согдыг уйгарууд хэрэглэсэн боловуу.

Монголын нутагт байсан нуудэлчид согд бичигтэй танилцаж эхэлсэн нь 4-5 р зууны үед байх. Ялангуяа Турфан шинжаанд бол бүр их дэлгэр байсан, мэдээж худалдаа наймаа хийхэд согд бичгийг хэрэглэдэг л байсан байж таарна. Тэр Мани шашин монгол нутагт дэлгэрэх уед л согд бичиг орж ирсэн байх. Тэгэхээр Сянби-н Тоба Вэй улсуудын шинэ бичиг гээд байгаа нь согд бичиг байх. Нирун нар энэ уэд согд бичигтэй танилцсан л байж таарна. Нүүдэлчдийг бичигтэй байсан гэх сурвалжууд ховор байх. Модон дээр хэрчлээс тэмдэг тавьж мэдээ хадгалдаг, эсвэл дайтахдаа цэргийнхээ тоог хонины хорголоор тооцоолдог, өвс шүлждэг гэх мэт хачин хачин юм бичсэн байдаг юм. Бас нэг оор асуудал бол, Тэр үeд өргөн дэлгэр байсан хятад ханзыг авалгүй заавал уйгур авсан нь ямар учиртай вэ? гэж, Ханз хэрэглэнэ гэдэг чинь хэлээ бүр солино гэсэн үг. Уйгур хэлэнд тэр үед 18 үсэг (сүүлд 21,23 болсон) байсан. Тэр үсгүүд монгол хэлийг авиалан дуурайхад хамгийн ойр байсан хэрэг. Нэгд, хятад хэл авиа зуйн хувьд монгол хэлнээс тэс ондоо, хоёрт дүрс үсэг зохиосноос авиа дуудлагийг тэмдэглэх нь илуу амар. Уйгуруудаар том албан тушаалаа гуйцэтгүүлж байсан, соёлын хувьд уйгурууд торгоны замыг эзлэн 200-300 жил байсны хувьд перс, араб, энэтхэг соёлын нөлөөгөөр асар их зүйл хуримтлуулж чадсан. Монголчууд хятад хүнд дургуйдээ хятад соёлыг аваагуй нутаг буцсан шүүдээ. Ер нь Монголчууд хил залгаа орших асар их хүн амтай, ижил зүс төрхтэй хятадуудад уусдаггүй гол нууц, шалтгаан нь Хэзээч Ханз бичиг үсгийг нь авч хэрэглэдэггүй, хятад хэлийг нийтээр сурдаггүй, сургадаггүйд оршиж байгаа юм шүү. 

 ДӨРВӨЛЖИНБИЧИГ

  

Юань улсын бүрэлдэхүүнд багтаж байсан олон хэлнийн иргэдийг бичгээр нь нэгтгэх гэсэн бодлого чухамдаа Юань улсыг албан ёсоор байгуулахаас өмнө эхэлжээ. 1269 онд Хубилай (1215-1294) хааны зарлигаар Пагва лам Лодойжанцангийн (1234-1279) зохиосон дөрвөлжин бичиг нь дүрсийн хувьд төвд үсгээс, холбон бичих зарчмын хувьд монгол бичгээс эх авсан ( Ц. Шагдарсүрэн  1981. 32-57) бөгөөд үүнийг хааны зарлигаар улсын бичиг болгож Юань улс даяар төр-шашны  бүх хэргийг дөрвөлжин бичгээр хөтлөх болсон билээ. Европ дахинаа уг бичгийг дөрвөлжин бичиг гэсэн утгаар нэрлэхийн хажуугаар зохиогчоор нь Пагвагийн бичиг хэмээнэ.

Дөрвөлжин бичгээр үлдсэн дурсгал хоцрол гэвэл төдий л цөөн бус, одоо ч нэмэн олдсоор буй бөгөөд ерөнхий хүрээг авч үзвэл, дээдийн зарлиг тархаах, олон зүйлийн ном бичиг хэвлэх, тамга тэмдэг захиралга болон гэрэгэ хэмээх үнэмлэх пайз, цаасан мөнгөн дэвсгэрт хийгээд, бичүс буюу гэрэлт хөшөө тэргүүтэнд цөмд нь хэрэглэж байжээ. 

Дөрвөлжин бичгийг Юань гүрний үед албан ёсоор хэрэглэж байсан боловч Юань улсаас хойш ерийн уламжлал тасралгүй явсаар өдийг хүргэсэн  юм.

  Монголын дөрвөлжин бичгийг анх төвд үсгийн хэлбэрээс үлгэр авсан боловч тэр цагт Төв Ази дахинаа нөлөөтэй байсан монгол, хятад зэрэг бичгийн нэгэн адил дээрээс доош босоо бичнэ гэхэд хөндлөн бичдэг төвд үсгийн зарчим нийцэхгүй тул үсэг холбон бичих өөр тогтолцоог хайх шаардлага эрхгүй тулгарсан, үүндээ монгол бичгийн үсэг зүйн зарчмыг хэрэглэжээ гэж үзэх баримт бүрэн байдаг.

         Дөрвөлжин бичгийн цагаан толгойн бүтцийг авч үзэхэд Юань гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан олон улс түмний хэл, тухайлбал: монгол, хятад, төвд, самгард, түрэг хэлний авианы онцлогийг тусгасан байх бөгөөд дурдсан хэлээр бичсэн дурсгал байгаа нт үүний баталгаа болж өгнө. Ийм ч учраас монголын дөрвөлжин бичиг бол Юань улсын албан ёсны бичиг байсан төдийгүй, гүрний хязгаар доторхи олон хэлийн үндэстнийг бичгийн хувьд нь нэгтгэх үүрэгтэй байсан ажээ.

Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Дөрвөлжин бичиг нь монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368) хэрэглэгдэж байжээ. Зарим судлаачид дөрвөлжин бичгийг солонгосын хангыл үсгийн үндэс болсон гэж үздэг. Тэдний эрдэмтэд нь ч хүлээн зөвшөөрдөг.

АЛИ ГАЛИ ҮСЭГ БУЮУ ГАЛИГ ҮСЭГ 

Али Гали үсэг нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийнг алигийн тогтолцоо юм.  16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй.  Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна.


Хожим Манжууд Манж бичиг үсгээ зохиохдоо Монгол бичгийг шууд авч хэрэглэсэн ба бичгийн дүрмийн хувьд ойролцоо нутагладаг Монголын Харчин хошууныхнаас Али Гали үсгийг хуулбарлан авсан юм.Мөн Али Гали үсгийн авиан дүрмийг Солонгосын Хангыл үсгийг зохиохдоо шууд удирдлага болгосон байдаг. Энэ тухай Сөүлийн үндэсний их сургуулийн Хааны номын санд хадгалагдаж байгаа Монголын эртний бичиг үсэг эхлэн суралцагчдын үздэг байсан "Оюунтүлхүүр" судрыг Монгол-Хангыл үсгээр хадан ярианы дэвтэр сурах бичиг болгон Солонгосын Хааны ордныхон Монгол хэл сурахдаа ашиглаж байсан нь нотолдог. 

1587 оны орчим харчины Аюуш гүүштэн монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор төвд, самгард, хятад зэрэг харь хэлний нэр томъёо, үг хэллэгийг монгол бичгээр тэмдэглэх бүрэн боломжийг буй болгосон билээ.

Самгард хэлний авиаг тэмдэглэнэ гэдэг бол энэтхэг-европын овог хэлний үгийг тэмдэглэх тогтолцоотой болно гэсэн хэрэг билээ. Иймд монгол бичгээр европ дахины хэлний авиа, нэр томъёог бүрэн тэмдэглэх боломжтой бөгөөд орос, франц, гер<

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2024-11-15

    Баярлалаа. Маш сайхан эмх цэгцтэй эмхэтгэсэн байна.

    • Равдан
    • 2019-04-26

    Монголчууд түүхэндээ бичиг үсэг зохиож байгаагүй, өөрийн гэсэн үндэсний бичиг соёлгүй дан гадны улс орны ард түмнүүдйин зохиосон бичиг үсгийг хулуйн авч хэрэглэж ирсэн юм байна.

arrow icon