"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт АНЭУ-ын Абу Даби хотод болж буй 15-р зуны тусгай олимпийн наадамд Боччегийн төрөлд оролцож хүрэл медал хүртсэн Б.Амарсанаатай ярилцлаа.
“Би арван жилийн сургуульд байхдаа хичээлээ ойлгохгүй муу сурдаг байсан болохоор хүүхдүүд их шоолно. Гэхдээ багш нар маань намайг их дэмждэг. Бас мэдээлэл зүйн хичээлдээ хамгийн сайн байсан. Ер нь иймэрхүү хичээлдээ сонирхолгүй байсан дээр нь их жин нэмж эхлэхэд аав маань намайг ахтай хамт жүдогоор хичээллүүлж эхэлсэн. Ингээд 2018 онд “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцож, тусгай олимпийн тамирчдыг манлайлж чадсан нь намайг маш их хурцалж, жүдогоороо эрчимтэй бэлтгэл хийх урам зоригийг өгсөн. Би жүдогийн дасгалжуулагч болохыг хүсдэг. Маш том заал бариад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшлана. Тэднийг бие бялдар, оюун санаагаа хөгжүүлэхэд нь нь туслах мөрөөдөлтэй. Ер нь
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд байнга тэмцээн уралдаан зохион байгуулагддаггүй учраас өөрийгөө сорьж чаддагүй нь надад онцгүй санагддаг.
Тиймээс би дасгалжуулагч багш болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд олон тэмцээн уралдаан зохион байгуулна.”
Сэтгэгдэл бичих