Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улс төрийн аль намыг дэмжиж байгаа талаар судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан 1070 иргэний 69 хувь буюу ихэнх нь аль ч улс төрийн намыг дэмжихгүй байна гэжээ.
Намуудын санал авсан байдлыг авч үзвэл МАН 10 хувь, АН 12 хувь, МАХН 7 хувь бусад шинэ нам 2 хувийн санал авсан байна.
Сүүлийн хэдэн жилийн жилийн турш МАН болон АН ээлжлэн төр барьж байсан ч энэ хугацаанд улс орон төдийлөн сайжирч иргэдэд хүртээмжтэй ажил хийхгүй байгаад тэднийг үнэлэх иргэдийн үнэлэмж ч буурсаар байна.
Харин намын дарга нарын үйл ажиллагааны рэйтингээрээ МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүлж байна.
Сэтгэгдэл бичих