Нийтлэл 04 сарын 29, 2019

БНХАУ-ын геополитикийн хүчирхэгжилт зөөлөн хүчээр илрэх нь

Германы нэрт эрдэмтэн геополитикийн эцэг гэж нэрлэгддэг Фрейдрих Ратцелл[1] анхлан хөрс нь хүндээ нөлөөлдөг тухай нийтлэн улс бол хөрсөн дээр ургасан амьд биет хэмээгээд амьд биет нь байгалийн хуулиар ургана , өснө ,үхнэ хэмээн тодорхойлсон байдаг. Түүний оюутан болох Шведийн нэрт эрдэмтэн Рудольф Челлэн[2] “Улс бол хөрсөн дээр ургасан амьд биет юм” гэсэн санааг үргэлжлүүлэн дэлхийн шинжлэх ухааны салбарт Геополитик хэмээх ойлголтыг 1916[3] онд оруулж ирсэн.

Өнгөрсөн түүхэнд геополитик гэдэг ойлголтонд газар нутгаа тэлэх газарзүйн хувьд  л өөрчлөгдөнө гэдэг байсан бол өнөөдөр түүх өөрчлөгдөж геополитик зөвхөн газарзүйн асуудал биш болон хувирчээ. Ганц нэр томъёоны утгаар биш шилжсэн утгаар хэрэглэгдэж байна. Гео нэртэй олон зүйлс гарч ирж бид үүнийг геостратеги, геосоёл , геоэдийн засаг ,геоулстөр гээд олон зүйлсийн тухай ярьж байна. Хүн амын тоо, газар нутаг, газарзүйн байршил, байгалийн баялаг зэрэг олон зүйлсийн үндсэн дээр улсыг их гүрэн , жижиг улс хэмээн ангилиад олон жилийг хүн төрөлөхтөн ардаа үлдээсэн. Өөрчлөх боломжгүй нийгмийн хуулийн дагуу, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг жишгийн дагуу, их гүрний геополитикийн ашиг сонирхол дэлхийн том жижиг бүх улсуудад их бага хэмжээгээр явагдаж байдаг.

БНХАУ нь зөөлөн хүчээр нөлөөгөө улам тэлсээр. (зөөлөн хүч гэдэгт эдийн засаг, соёл, боловсрол гэх зүйлс орно).

Хөгжиж буй нилээдгүй улс БНХАУ-аас эдийн засгийн хувьд бүрэн хараат болсон ба Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл, хамгийн хямд ажиллах хүч гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй мэт. Хятадын эдийн засгаас гадна сүүлийн жилүүдэд хятадын соёлын бодлого хүчтэй явагдаж байна. Үүнийг бид өөрийн улсад үйл ажиллагаа явуулдаг ЕБС-н Хятад сургуулиудын тоо мөн хятад олон ангитай киноны давтамж зэргээс харж болно. Хятад улс гадаад улсын оюутнуудад улам хаалгаа нээж , хөнгөлөлт урамшууллыг ихэсгэж байна. БНХАУ-н  энэ бодлого дэлхийн бүхий л улсад хүчтэй тархаж байна.

Бүс нутаг , тивд хүчирхэгжих гэсэн асар том геоболовсролын бодлогыг тэд амжилттай явуулж байна.

Саяхан болсон /2018/ Хятадын Коммунист Намын Их Хурлаар Хятад гүрэн Хятад маягийн системийг бий болгоно гэж зарлалаа. Хятадын удирдагч намын хурал дээрээ 3 цаг хагасын илтгэл танилцуулж өөрийн хийсэн бүтээсэн Хятад улс нийгэм эдийн засгийн ямар өөрчлөлтөнд орсон Авлигалын индексийн ямар болсон талаар дурьдав.  Өнгөрсөн таван жил буюу түүний тэргүүлсэн таван жилийн турш Хятад улс гайхамшигтай амжилтанд хүрчээ. Түүний илтгэлээс зарим зүйлийг онцловол :

"Дэлхийн эдийн засаг хямралаасаа гарах гэж зүдэрсэн, эргэн тойрон элдэв мөргөлдөөн, шийдэхэд бэрх асуудлууд өрнөсөн гадаад орчинд харин ч ХКН болон Хятад улс өсөлт хөгжлийн хувьд гайхамшигт ололтонд хүрч чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 52 их наядаас 80 их наядруу хүрчээ. Дэлхийн эдийн засгийн 30 хувийг БНХАУ эзлэж байна гэдгийг тэр бас онцоллоо."

Дэд бүтэц хөгжиж 80 сая хүн хот руу төвхөнөжээ. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгааг тэрээр мөн онцоллоо. Мөн өнгөрсөн таван жилийн турш Хятад тэргүүлж чадлаа . БНХАУ ядуурлын түвшинг тодорхой хувьд хүртэл буулгаж чадаж боловсролын индексийг өсгөж ,авлигалын индексийг бууруулж чаджээ. Газарзүйн хувьд зөрчилтэй байдаг Хогконг,Тайван зэрэг газруудад намжмал байдал тогтоосон гэдгээ ч онцлов. Си Зиньпинийн 3 цаг 30 минутын илтгэлээс хамгийн сонирхол татсан хэсэг бол “socialism with Chinese characteristics”  “Хятадын онцлогтой социализм” “socialist democracy” буюу “социал демократ”, “socialist consultative democracy” буюу “социалист зөвшилцлийн ардчилал” гэх хэллэгүүдийг  тэрээр өргөн хэргэллээ.[4] БНХАУ цаашид өөрийн онцлог бүхий системийг бий болгох нь тодорхой болох шиг боллоо. “Хятадын онцлогтой социализм”, “Хятад мөрөөдөл” гэх уриалгууд “гаргаж байна.

БНХАУ-н 2013 онд эхлүүлсэн Бүс ба Зам санаачлага ч идэвхитэй өргөжин тэлж байгаа . БНХАУ-н байгуулсан Эдийн засгийн коридоруудаас уг санаачлага хэрхэн хөтөлбөр болон хэрэгжиж буйг харах боломжтой. Бүс ба зам санаачлагын хүрээнд Хятад улс 17 улстай “Бүс ба Замын санхүүжилтийн зарчим”-ыг тохиролцож, Хятадын 11 банк гадаад орнуудад 71 салбараа нээсэн тухай Хятадын төрийн албаны хэвлэл онцолсон байна. Ингэснээр нэг мөрөөдөл төгсөж  нэг мөрөөдөл эхлэх нь гарцаагүй болж байх шиг.

Дээрхиэс харахад хятадын геополитик хүчирхэгжих нь тодорхой ба үүнийг БНХАУ-н сүүлийн 10-н жилийн нийгэмд эдийн засагт гарсан өөрчлөлтөөр баталж болно. БНХАУ-н хувьд гадаад бодлогоо хүчирхийгжүүлэх гадаад бодлогын нөөц нь хангалттай бүрэлджээ.

Хятадын геополитик дэлхийн бүх оронд хүчтэй явагдаж байна.

Асуулт түүх төгсөх үү ?

2018 он 

 

[1] 1844-1904 Германы эрдэмтэн

[2] 1864-1922 Rudolf Kjellén  Шведийн эрдэмтэн “Геополитик хэмээх ойлголтыг шинжлэх ухааны салбарт оруулж ирэв”

[3] Р.Челений 1916 онд бичсэн хамгийн гол бүтээл “State as living form” –хэвлэгдсэн үеэр нь тооцов.

[4]https://www.cfr.org/backgrounder/chinese-communist-party?cid=ppc-Google-grant-backgrounder-chinese_communist_party&gclid=Cj0KCQjwvuDPBRDnARIsAGhuAmbIljp4AXlTkJN1aFwwMb58nDiRN-VnAL5-MQZ-WtljKTdA-OKvTdgaAjMIEALw_wcB

 

Сэтгэгдэл бичих

arrow icon