Нийтлэл 09 сарын 03, 2019

Солонгосын экспортын бодлогын түүхээс (хоёрдугаар хэсэг)

Өмнөх нийтлэлд 1960-1980 оны Солонгосын эдийн засгийн зарим бодлогуудын тухай бичсэн бол энэ удаад 1980-2000 оны хоорондох эдийн засгийн бодлогын тухай бичлээ.

1980-аад оноос Солонгосын эдийн засагт валютын ханшны өөрчлөлт явагдаж, санхүүгийн хямрал хурцдан , эдийн засгийн олон тооны тулгамдсан асуудлууд бий болов. 1979 оны 10-р сарын Парк ерөнхийлөгчийн үхэл нь улс төрийн замбараагүй байдал үүсгэж эдийн засгийг тодорхойгүй болгосон.

1980-аад он эхлэхэд ядуурлыг бууруулах бодлогоос үүссэн хэт их хөрөнгө оруулалт ,1979 оны газрын тосны цочроо зэргээс үүдэн 1980-аад онд ДНБ нь 26% болтлоо буурч хэрэглэгчийн үнийн индекс 35 % -д хүрсэн байна.

Шинэ ерөнхийлөгч Ду Хүан Чоны шинэ засгийн газрын зорилго нь Солонгосыг өрнөөс салгах. Үнийг тогтворжуулах нь ЗГ-ын хамгийн эхний бодлого байсан, томоохон корпорацуудын эзэдтэй ажилж илүүдэл капиталыг бууруулах нь зорилт байсан юм.

Завь барих, ган болон хагас дамжуулагч , автомашин үйлдвэрлэлүүдийн дотоодын зах зээл дэх өрсөлдөөн ихэссэнээр зах зээлд монополчлол илрэв. Засгийн газар Хюндайг голчлон автомашин, Самсунг компанийг хагас дамжуулагч үйлдвэрлэхэд анхаар хэмээн даатгасан. ЭЛ-ЖИ компаныг петрохимийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн ажиллуулахыг , Девүг  Цахилгаан бүтээгдэхүүн  хийхийг даалгав.

Дээрхийг зохицуулалтыг хийхийн тулд засгийн газар корпариуцуудтай хамтын ажиллагааг ихэсгэж, зарим компаниудын зээлийг таслан хэмээн сүрдүүлэн уг зохицуулалтыг хийжээ . Үнийн тогтвортой байдлыг бий болгох зорилт хэрэгжиж хэрэглэгчийн үнийн инфляцын төвшин 25-7% болтлоо буурсан. Гэвч ДНБ 1 жилийн дотор багассан аж.

Солонгос нь энэ үед хими болон хүнд үйлдвэрлэлээрээ дэлхийд өрсөлдөж байв. 1988 он гэхэд дундаж өрийн ратио 200-с 86 болтлоо багассан. 1980-аад онд ажилах хүчинд найдсан үйлдвэрлэл нь хүнд химийн үйлдвэрлэл болон хувирсан.

1980-аад оноос банк , санхүү, эдийн засгийн зах зээлд засгийн газраас тавих хараа нь багассан бол 1980 –аад онд ДНБ-ий дотоодын санхүүгийн нөөцийн эзлэх хувь хоёр дахин нэмэгдсэн.

Энэ үеэрх хамгийн дурдууштай зүйл бол ДНБ-ий хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь ихэссэн. (1987-6% 1988-11%) Гэвч эдийн засгийн хувьд бүрэн  засгын газрын удирдлагагүйгээр байгаагүй.1980 онд корпорац эзэмшигчдийн эзлэх байр суурь нэмэгдсэн . 1985 он гэхэд Солонгосын хамгийн том 5 корпорацийн эзэд нь ДНБ-ий 5% ийг хөрөнгөөрөө эзэлж байсан.  . Үйлчилгээний зах зээлын хувьд томоохон корпорациуд засгийн газартай өрсөлдөж байсан.Корпорациудыг банк эзэмшихийг засгийн газар хориглосон байна.

1987 оны 6 сарын 29-нд ерөнхийлөгч Те Вү Ро засгийн эрхэнд гарч эдийн засгийн либералчлалыг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлнэ хэмээн ам гарлаа. Энэ үеэс хүмүүсийн цалин нэмэгдэж эхэлсэн.

Солонгосын арилжааны банкууд  чанаргүй зээлүүдийг олноор олгож байсан нь асуудлыг улам дордуулсан. 1997 оны 12-р сард олон улсын вальютын сан нь 21 тэрбум $-ын тусламж үзүүлэх болсон

1998 оны 1 сар гэхэд Солонгосын засгийн газар худалдааны банкуудыг хаав.

Солонгос улс 1996 онд эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагад элссэн. Энэхүү байгууллагад элссэн нь дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтэрч орох гүүр болов.Корпораци эзэмшигчид, засгийн газар хоорондын харилцаа нь сөрөг үр дагавар  авч ирж байсан.

Засгийн газар томоохон корпориациудыг удирдлагандаа байлган гэж найдаж байсан ч энэ нь боломжгүй байлаа. 1990-1997 онуудад Солонгосын ДНБ тогтвортой өсөж байсан хэдий ч 1997 оны Азийн санхүүгийн хямарлаар нөхцөл байдал өөрчлөгдөв.

Экспортын барааны үнэ буурч улмаар ашиг буурснаар 1997 онд Солонгосын томоохон компаниуд дампууран эдийн засаг нь хямрав. Тухайн үеийн Азийн валютын ханшны хямрал гадаад валютын зах зээлд Солонгосын вонныг шахав.Гадаад валютын нөөц 10 тербумд хүрч 1997 оноос вонны доллар дахь ханш өсөж Солонгосын үнэт цаасны зах зээл унаснаар ,хямрал үргэлжлэн Солонгосын засгийн газар ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов.

Солонгосын засгийн газар гадаад банкуудын өр төлбөрийг ашигтайгаар зохицуулж , 1997 оны сүүлчээс эхэлж ОУВС-ийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадаад валютын ханшийн чанар сайжирсан ба 1998 оноос Солонгосын санхүүгийн зах зээл нь нэлээд тогтворжсон. 

Солонгосын Девү корпорац 1999 онд өрийн асуудлаар татан буугдаж корпорацын моторний салбарыг Америкийн женэрал компани худалдан авсан бол Энэтхэгийн компани машин хэрэглэл, ачааны машин зэргийн худалдан авсан юм. Солонгосын засгийн газар болон олон улсын зээлдэгч нарын буруутай үйлдэл санхүүг дордуулсан. Хямралаас гарахад тус болсон нэг хүчин зүйл  бол ажилчдын цалинг уян хатан байлган  зохицуулах байв.

 Мөн олон төрлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг олсон . 1999 он гэхэд ДНБ 5.4 богтлоо өссөн бөгөөд үүнээс хойшоо улам өсөж 1999 оны 10 сар гэхэд ерөнхийлөгч Ким  санхүүгийн хямрал дууссан хэмээн зарласан юм.

1980-2000 оны хооронд Солонгосын эдийн засагт хямралууд бий болсон. Засгийн газрын ихэнх зохицуулалтыг хийж корпорацуудад ажил даалгах болсноор зарим үр дүнд хүрсэн ч Корпорацуудыг засгийн газар удирдах нь боломжгүй үзэгдэл байв.

1996 онд Азийн санхүүгийн хямралаас өмнөхөн эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагад элссэн дэлхийн зах зээлд гарах гүүр ,өнөөдрийн эдийн засгийн хүчирхэгжилтэнд голлох нөлөөг үзүүлсэн.

Хямралаас үүдэн ОУВС-н хөтөлбөрт хамрагдсан нь чанаргүй зээлүүдийг багасгах ,дотоод санхүүгийн зах зээл, гадаад валют зэрэгт эерэг өөрчлөлт авчирсан байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon