Ядуу тарчиг амьдрал хүнийг амжилтанд хүргэдэг гэсэн бодлыг уг зохиол дахин баталлаа. Дутуугийн комплекстэй хүмүүсийн амжилт гаргах магадлал нь дутуугийн комплекс ихтэй хүмүүсээс илүү байдаг. Амжилт гэдэг хүн бүрийн хувьд өөр ч харагдах байдлаар нь амжилттай гэж дүгнэх нь ихэнх хүмүүсийн хувьд ижил. Хүний өмссөн хувцас,нийгэм дэх статусаар амжилттай гэж үздэг учир ихэнх хүн амьдралаа хэвийн харагдуулахын тулд яахаас ч буцахгүй үйлдлүүдийг гаргадаг. Амьдралд олон асуудал бэрхшээл тулгардаг ч тэр бүхнийг даваад гарахын тулд ёс суртахуунаа орхиж болохгүй. Богинохон хугацаанд аль болох үнэн бас ёс суртахуунтай дуусвал үнэ цэнэтэй бас утга учиртай .
Болзоонд урьсан хуурай үг биш өвөл болж байгааг тэмдэглэн хундага дарс ууцгаая гэх өлсгөлөнд шаналж байгаа залуугийн гоо зүйн мэдрэмж хаягдсангүй. Гоо зүйн мэдрэмж, идеал санаа ямар их үнэ цэнээр бүтдэгийг уг зохиолоос олж харж болно. Урлаг бас утга зохиолд нэрээ үлдээхэд,уншигчдад чанартай санаа үлдээхийн тулд зохиолчид ихээхэн золиос гаргадаг. Дүгнээд хэлэхэд дутуугийн комплекс ихтэй,зовлон үзсэн хүмүүс л сайн зохиол бичдэг мэт. Шулуун замаар амжилтанд хүрсэн зохиолч ,сэтгэгч байдаггүй нь амьдралыг улам гоё болгоно.
1852 онд төрсөн Норвегийн зохиолч Кнут Хамсен 1870 онд Өлсгөлөн зохиолоо бичсэн. Тэрээр 1920 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн,Орчин үеийн утга зохиол үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм Өлсгөлөн зохиолоо өөрийн амьдрал дээр тулгуурлан бичсэн. 1930 –аас хойш улс төрд хутгалдан Гитлерийн нацизмцыг дэмжиж 1945 онд амиа хорлох үед харамсалын захиа бичсэн зэрэг нь уншигчдын дургүйг хүргэдэг.
Кнут Хамсен шиг бичдэг болохын тулд баруун гараа өгөхөд ч бэлэн байна хэмээн Хенри Миллер нэгэнтээ дурьдсан нь Эмест Хемингуй,Франц Кафкагийн түүний тухай сэтгэгдэлүүд түүнийг ямар хэмжээний зохиолч гэдгийг харуулна.
Нэг. Бүх зүйл өнгөө өөрчлөн үхдэг сэрүүн сайхан намрын улирал дууслаа.
Хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэж өөртөө байнга хэлэх агаад үнэхээр ч аз гийж хагас өдрийн турш бичсэн ажлын хариуд таван крон гартаа авдаг гол дүрийн залууг бахархал төрүүлнэ.
Олон хоног хоол идээгүй сэтгэл нь сэвтэй. Шууд хоол идвэл бөөлжөнө ,бие улам тавгүйрхэнэ. Олон хоног өлсгөлөнгөөр шаналсан ч тэр ёс суртахуунаа хаясангүй.
Кантын зарим санааг буруу байсныг харуулан Кантыг бут ниргэнэ хэмээн бодсон бодлыг өлсгөлөн алга болгосон нь нэн харамсалтай. Сохор зоосны үнэтэй харандаа халаасанд байхгүй гэдэг шалтгаанаар хичнээн зохиогч эсхүл сэтгэгчид өөрийн бүтээлийг бичиж чадаагүй бол.
Халаасандаа сохор зоосгүй ,олон хоног хоол идээгүй чулуу хүлхсэн өдөр хоногуудын дунд яалтачгүй хүн бурхныг хайж, олдохгүй болвол зүхэж эхэлдэг бололтой.
Яг л айдаст автсан үедээ бурхан чи хаана байна надад туслаач, бурхан минь,зүгээр л байгаасай гэдэг шиг.
Бусдын үйлдсэн гэм нүгэл бүхнийг надаар төлүүлэх гэсэн бүтээгч эзний дур зорго түүний дургүйг хүргэнэ. Ажил хайх тоолонд эсвэл ямар нэг зүйл сэдэх ядахдаа өдөрт идчих ганц талх гуйхад хүртэл бурхан саад болно.
Өнгөрч буй тэр өдрүүдийн мэдрэмж түүнийг гонсойлгон уяруулж хаяанд ирсэн намар эргэн тойрны бүх зүйлсийг унтаа намуу болгож нам гүмийг эхлүүлсэн. Дэлгүүрийн хүүгийн буруу тоолж өгсөн хариулт мөнгийг аваагүйдээ сэтэл сэргэнэ. Ходоод өлсгөлөн ч ёс суртахуунтай өөртөө үнэн байсандаа тэр сэтгэл ханамжийг мэдрэнэ. Ийм сэтгэл ханамжийг материаллаг зүйлээр уран тансаг үгээр ч илэрхийлэх хэцүү.
Хүн сүргийн дунд сүйрэх шахан явж байгаа ч далайн дундах гэрэлт цамхаг мэт бат зогсох өөрийн зарчимч шулуун зандаа сэтгэлээ хатамжлан шудрага хэвээр үлдсэндээ бардам зан хөвсөлзөнө.
Хоолны төлөө бусдын юмыг барьцаалаад үмх хоол балга ундаар жудгаа барьж өөрийгөө зүхэн өөрөөсөө ичиж амьдрана гэдэг өрөвдөлтэй.
Хоёр. Олон хоног дараалсан өлсгөлөн, хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй амьдралын эцэст бурханыг нулимж дуусна. Түүнийг цаг үргэлж тамлаж буй харгис хэрцгий бурхдыг хараан зүхэн уйлна. Энэрэн нигүүсэгч бурхан минь ээ чи өөдгүй новш юм даа.
Бузар булай үйл хэргийн төлөөс болж бурхан чи мөнхийн зовлон буцалсан тамд шатвал таарна.
Хэрэв боломжтой бол би бүх хүмүүсийн сүнс цэцэг, навч, цэцэрлэг дэх шүүдрийн дусал бүрийг өөрийн амьсгалаараа тэтгэх болно гэж өөртөө хэлнэ.
Зовлон шаналал хүйтэн цэвдэг болгож дуусах мэт. Жудагтай хүн байхыг хүснэ. Нэг амьдрах амьдралд үнэ цэнэ бүтээхийг хүснэ. Даанч жудагтай байхад чи хэтэрхий ядуу байна гэсэн адын бодол тархи эзэмдэн тэр дуусна. Эрт орой хэзээ нэгэн цагт тулгарах үхлийн тухай бодол тархинд эргэлдэнэ.
Үхэхээс л хойш өнөөдөр эсхүл маргаашд ялгаа бий гэж үү ?
Бусад намайг доромжилбол яана гэсэн бодол өлсгөлөн нэмэгдэх тусам түүнийг улам их тарчлаана. Яахавдээ хүн мөнгөгүй болоо л биз. Түр зуурын л үзэгдэл. Ядарсан амьтан гэж бодон хэн нэгнийг доромжилбол яана гэсэн айдас өлсгөлөнгөөс илүү айдас.
Ёс суртахуун гэсэн билүү ёс суртахуунтай байхад чи хэтэрхий ядуу .Чи өлсгөлөн байна. Өлсгөлөнг давах нь нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал гэж өөртөө дахин дахин сануулна.
Эрх чөлөөний тухай
.....Торонд орсон амьтдыг харж чаддагүй юм. Өөрсдийг харж байгааг тэд мэддэг. Онгон дагшин байдалдаа өөр өөрсдийн айдастайгаа нүүр тулан амьдарч буй амьтад л үнэ цэнэтэй. Тас харанхуй шөнө чимээгүй гэтлэх хөлийн чимээ санаа алдах мөчрүүдэд шөнийн харанхуйд аймшигт мангас мэт харагдах нарсан ой нисэн өнгөрөх шувуудын орилоон салхины исгэрээ цусны үнэр тэнгэрт гялсхийх аянга. .. Нэг үгээр хэлэхэд зэрлэг байгал дах амьтад тэр чигээрээ яруу найраг.
Эрх чөлөөтэй амьтан ,оюуны эрх чөлөөтэй хүн үнэ цэнэтэй.
Өлсгөлөнд нэрвэгдсэн бусдыг эс хохироох амьдрал үнэтэй.
.
Сэтгэгдэл бичих