Энэ намрын чуулганы онцлох сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх нь тодорхойгүй байна. Гэвч үнэхээр ард нийтийн санал асуулга явуулбал иргэд санал өгөхөд бэлэн байгаа төдийгүй тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай тодорхой мэдээлэлтэй болсон байна.
Судалгааны дүнгээс харвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай иргэдийн мэдээлэл зургаадугаар сард бага байсан бол есдүгээр сард хангалттай сайжирсан харагдаж байна. Ялангуяа төрийн бодлогод хяналт тавьж эгэх хариуцлага эрчимтэй яригдаж буй энэ цаг үед иргэдийн оролцоо маш их нэмэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгад идэвхитэй оролцохоор байгааг доорх судалгааны дүн харуулж байна.
Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. Судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталжээ.
Сэтгэгдэл бичих