“Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?” номоос онцлох эшлэлүүд
Норвегийн эдийн засагч Эрик С.Райнерт 2007 онд “Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?” хэмээх номoo бичиж хэвлүүлжээ. Хөгжлийн эдийн засгийн онолоороо дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн нэгд тооцогддог Эрик С.Райнерт 2000 онд Монголд айлчилж, Монголын Хөгжлийн Судлалыг дэмжих төвөөс зохион байгуулсан олон улсын хуралд илтгэл тавьж байсан юм. Энэхүү номын 5 дугаар бүлэгт Монголыг шилжилтийн эдийн засгийг жишээ болгон бичжээ. Үүнээс гадна Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн (ОУВС) мэргэжилтнүүдийн ядуу буурай орнуудад хэрхэн ажилладаг бодит нүүр царайг онцолсон нь тун сонирхолтой.
Тэрээр "Дэлхийн олон улс оронд баян, хоосны ялгаа туйлдаа хүрч, ядуурлын улмаас нялхсын эндэгдэл, халдварт өвчин газар авч, хүний дундаж наслалт буурч байна. Үүн дээр агаарын бохирдол, хүрээлэн буй орчны доройтол зэргийг нэмбэл ядууст улам бэрх болох нь мэдээж" гэх үгээр номоо эхлүүлж ийм тэгш бус байдалд хүргэсэн гол механизмыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Гуравдагч ертөнцийн орнуудын уншигчдадаа хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Миний бодлоор энэ номыг өнгөцхөн харвал Европ төвтэй үзэл бодлыг илэрхийлсэн мэт харагдаж магад. Жишээлбэл: би номдоо цагаан арьстан европчууд гуравдагч ертөнцийн өдүүлж байсан гэмт хэрэг, шударга бус явдлыг тоочиж гаргасангүй. Харин түүний оронд би баялаг болон ядуурлыг бий болгодог гол хүчин зүйлүүдийг үл тоомсорлодог тийм эдийн засгийн болон нийгмийн онолуудын үр дагаваруудыг илчлэн гаргахыг зорьсон юм.
Дэлхийн соёл иргэншлийн олонх нь Европоос гаралтай бус.
Харин ч Европын түүхийн чухал хэсэг нь Лалын шашинт ертөнц, Ази, Африк тивийн технологи болон элдэв арга чадварыг даган дуурайж, хуулбарлан авсан түүхтэй болно.
Өнөөдрийн дэлхийн Умард, Өмнөдийн орлогын асар их зөрөөнд гайхширсан хүмүүс дараах асуултыг асуух нь зүйн хэрэг. Яагаад Европын орнууд XVII зуун гэхэд хойд Шведээс Газар дундын тэнгис хүртэлх өгрөн уудам нутагт хөгжлийн нэгэн жигд түвшинг бий болгох чадсан юм бэ? Европчуудын харгис хэрцгий зан, шашны фанатизм, зохион байгуулах авьяас чадвар, институтчлэх давуу тал, сэтгэлгээнй сониуч байдал зэрэг нь нөлөөлсөн.
Баялаг эхлээд Европт дараа нь дэлхийн бусад хөгжингүй хэсэгт тархсан нь" даган дуурайх"-ыг ухамсарласан бодлого стратегийн үр дүн байсан
билээ.
Америк тивийг нээснээр асар их хэмжээний алга, мөнгө Испани руу урсан орж ирэх болов. Энэхүү их хөрөнгийг аж үйлдвэрт хөрөнгө оруулалт болгож оруулсангүй, түүний балгаар аж үйлдвэр нь мөхөн доройтох зам руу оров.
Монголын хувьд 1990-ээд оны эхэн үеийн шок эмчилгээ буюу цочром өөрчлөлтийн дараа аж үйлдвэр нь бараг үгүй болсон байна.
Дэлхийн Банкны тооцсоноор Германд автобусны жолооч мөн тийм ажил мэргэжилтэй Нигерийн жолоочоос 16 дахин илүү цалин авдаг байна. Ийм механизмыг бодитойгоор тайлварлах онол одоо хүртэл алга байна. Миний бодлоор өнөөгийн баян орнууд эдийн засгийн өсөлтийг чөлөөт худалдаатай санаатай хольж хутгаж байна.
Сэтгэгдэл бичих