БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтэй мянга орчим иргэн бий. Үүнээс 244 хүн өнгөрсөн ням гарагт ирсэн. Эхний ээлжинд жирэмсэн, нялх хүүхэдтэй, өндөр настай зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг авч ирсэн. Мэдээж цаана нь үлдсэн хүмүүс ч бас өөр өөрсдийн гэсэн хүндэтгэх шалтгаантай хүмүүс буй. Тэдгээр иргэд хөл хорионоос болж маш олон удаагийн нислэгийн тийзээ цуцлаж, зарим нь байрлах газаргүй хүнд байдалд байгаагаа илэрхийлэн манай редакцад захидал илгээсэнийг ийн дамжуулж байна.
Сайн байна уу.
Миний бие Мөнх-Эрдэнэ овогтой Урангоо Солонгос улсад байгаа Монгол руу буцах хүсэлтэй иргэдээ төлөөлөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст ийнхүү захидал илгээж байна.
Юуны өмнө одоо тохиолдож буй нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч иргэдээ татах үйл ажиллагаа зохион байгуулж буй Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс зэрэг бусад байгууллагуудад талархлаа илэрхийлье.
Өнгөрсөн ням гарагт эхний ээлжийн 250 хүн монгол руу буцахад хүн бүрийн сэтгэл баясаж өөрийн ээлжээ хүлээн догдлон суугаа гэдгийг мөн дамжуулмаар байна.
Миний бие Солонгос улсад 2020 оны 1-р сарын 20-ны өдрөөс 3-р сарын 5-ны өдөр хүртэлх аяллын визтэйгээр ирж буцах тийзээ захиалан авсан байсан ч “Covid 19” Солонгос улсад голомтлон тархаж гуравдугаар сарын 11 хүртэл хил хаасан тул өмнөх тийзээ цуцлан дахин тийзээ авсан. Гэтэл дахин хөл хорио сунгагдаж 28-ны өдөр боллоо. Миний бие Солонгос улсад хийж байсан ажил амьдарч байсан байраа хүлээлгэн өгсөн тул одоо байрлах газаргүй, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй хүнд байдалд байна. Өөр улс орноор дамжиж эх орон руугаа буцах боломж бий ч надад болон надтай адил маш олон хүнд санхүүгийн боломж байхгүй. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмийн сангаас маск болон дархлаа сэргээх бэлдмэл авахад ч хүндрэлтэй байна. Угаас солонгос улсад маск ховордож долоо хоногт 2 удаа хэрэглэх маск авах гэж маш олон цаг оочерлон зогсож байна. Монгол руу буцах хүсэлтэй иргэд элчин сайдын яам болон консулын газраа хэдэн зуугаараа бөөгнөрөн эмх замбараагүй байдлыг өдөр бүр үүсгэж байна. Энэ нь олон хүн нэг дороо цуглаж болохгүй хөл хорио тогтоосон үед тохиромжгүй үйлдэл тул Солонгосоос Монгол руу буцах хүсэлтэй байгаа хүмүүсийн мэдээллийг эмх цэгцтэй хүлээн авч биднийг яаралтай татаж авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Мөн очоод эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, шаардлагатай хугацаанд тусгаарлагдаж, тусгаарлагдах байрныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөхөө амлаж байна.
.
Солонгост богино хугацаагаар ирээд 4 сард виз нь дуусаж байгаа хүмүүсийн визийг автоматаар сунгах зохицуулалт хийж өгвөл талархах байна. Одоо бол заавал цаг онлайнаар авч, биеээр очиж уулзах болчоод байна.
Өвчин зовлон дээр улс төржих нь Монгол улсын эрх ашигт огт нийцэхгүй байна.
Монгол улсын иргэн хэн байсан ч төр нь эрүүл мэнд, хүний эрхийн технологи зөрчихгүйгээр туслаж чадах учиртай. Одоо иргэд бид жаахан хүн чанартай, ухамсартай байж, төр нь иргэддээ өндөр чанартай үйлчилэх цаг нэгэнт ирсэн байна.
ene zochin gesen hayartai hvnd handaad helch hed end aav eej ni vr hvvhdee ehner ni nuhruu vr hvvhed aaviigaa hvleej bhad ter hvmvvsiig naana vh gj bgaa yum uu te chi hvn mun vv bi tgvel chamd 1 vg handaad helhed chi yasan hvnii nutagt ajil hiih yamar bdag hvnii nutagt nohoi shig amidrah yamar bhiig medeh vv ain chamaig ene olon myangan hvntei adil gadaad bhad ta nar naana vh gegvel yamar bh uu ain gehdee ene hvmvvst yagaad buruu bgaa gj uvchin helj bish hiisch irdeg yum tegvel chinii helseneer ajil hiih gj ochson yum chin ajlaa hiij vhehvv ali esvel korono tusaj vheh vv gj bgaa yum uu ain tgvel chi yaaj vheh vv nasaa gvtseeh vv gvitseej chadahgvi chadrah uu chi ene niig boddoo odoo chinii ami nas bas ene hvmvvst bhgvi ng yum bgaa chi vhvel chi yasaa mongold hayna harin ene hvmvvs haana hayhaar bna
Нэгэнтээ л та нар ажил хийх гэж очсон юм чинь монголд бгаа хүмүүсээ эрсдэлд оруулалгүй наанаа л баймаар юм аа өчигдөр ирсэн нэг онгоцонд чинь 2 хүн вирус чирээд ирлээ
Нэгэнтээ л та нар ажил хийх гэж очсон юм чинь монголд бгаа хүмүүсээ эрсдэлд оруулалгүй наанаа л баймаар юм аа өчигдөр ирсэн нэг онгоцонд чинь 2 хүн вирус чирээд ирлээ
Нэгэнтээ л та нар ажил хийх гэж очсон юм чинь монголд бгаа хүмүүсээ эрсдэлд оруулалгүй наанаа л баймаар юм аа өчигдөр ирсэн нэг онгоцонд чинь 2 хүн вирус чирээд ирлээ
Солонгост байгаа монголчууд жаахан хүн чанартай баймаар байна, байрлах байргүй болсон бол ядаж сураглаж туслаад нэг нэгнийгээ дэмжих хэрэгтэй баймаар байна.