Нийтлэл 03 сарын 27, 2020

Тэгш эрх ба тэгш боломж

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдардагтаа ихээхэн талархалтай ханддаг. Ардчилал тэгш эрхийг олгодог болохоор тэр байх. Бид тэгш эрхтэй нийгэмд амьдардаг үүнийг манай улсын үндсэн хууль болон дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн НҮБ-н түгээмэл тунхаглалаас харж болно. Бид амьд явах,сурч боловсрох,сонгох сонгогдох гэх мэт наад захын эрхүүд цаасан дээр баталгаажан нилээд жилийг ардаа үджээ. Тэгш эрхтэй цугтаа яригддаг нэг сэдэв бол тэгш боломж юм . Хүн бүр тэгш боломжтой юу гэдэг асуулт эрт цагаас эдүгээг хүртэл яригдаж байна. Засаглалын ямар ч хэлбэр тэгш боломжийг олгож чаддаггүй. Бүх зүйлийг тэгшитгэх гэдэг социализм хүртэл тэгшхэн боломж олгодоггүй.

Тэгш боломж гэж юу вэ?

Надад олдсон боломж чамд бас олгогддог байх тэр үзэгдэл. Жишээлбэл би их сургууийн төлбөрийг төлөх чадвартай эцэг эхтэй байхад , чиний эцэг эх мөн тийм чадамжтай байх. Ингэж чадвал ядаж л чи бид хоёр нэг гараанаас эхлэнэ. Эцсийн зогсоолдоо хүрэхэд нэг гараанаас эхэлсэн учир шудрага. Харин өөр өөр гараанаас эхэлсэн бол энэ нь шудрага биш . Сүлийн жилүүдэд дэлхий дахинаа “тэгш боломж ихээхэн яригддаг болсон. Жишээлбэл. Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Харвард их сургуульд танилцуулсан илтгэлдээ дэлхий нийтээрээ тэгш боломжийн төлөө явахыг,хүүхэд бүрт тэгш боломж олгохыг уриалсан байдаг.

Ихэнхи хүүхэд эрүүл саруул төрж байхад зарим нь хөгжлийн бэрхшээлтэй төрдөг. Бэрхшээлтэй төрсөн хүүхдүүдийн эцэг эхийг буруутгах хандлага байдаг зарим тохиолдолд 1 %-д нь ийм бэрхшээл таардаг гэх эмч нарын тайлбарыг уншдаг ч тэр хүүхдийн хувьд тэгш боломж байдаггүй гэдгийн баталгаа болдог.

Хөгжим тоглодог эцэг эхтэй хүүхэд хөгжим тоглодоггүй эцэг эхтэй хүүхэдтэй харьцуулахад илүү авьяастай. Дутуугаа гүйцээхийн тулд илүү олон цаг хичээллэх шаардлагатай бол төрөлхийн авьяастай хүүхэд сургуулилтанд илүү их цаг үрэх шаардлагагүй.  Ихэнхи алдартнууд философичид ч гэх юм уу?

Чадварлаг математикчийн хүүхэд математикч төрдөггүй ч математик сурах авъяас бусад хүүхдийхээс илүү байна. Хүү математикч болно гэж үзвэл математикч биш ээж аавтай хүүхдээс илүү их боломжтой байна. Нэг гараанаас эхлээгүй төдийгүй математикчийн хүүхэд арай урдаас эхэлнэ.Энэ үйл явдлыг хянах эсвэл бүх хүүхдийг адилхан ур чадвартай төрүүлэх боломжгүй .

Бүгдээрээ тэгш эрхтэй болж чадсан харин бүгдээрээ тэгш боломжтой болох боломж ихээхэн ярвигтай. Эцэг эхийг сонгож төрдөггүйтэй адил боломжгүй зүйл. Гэхдээ та бусдаас илүү боломжтой бол өөрт байгаа тэр боломжийг бусадтай хуваалцах нь гаргалгаа байх.

Таны гарааны төвшин бусдаас арай урд байсан эсхүл илүү их боломжтой байгаа бол энэ боломжоо ашиглан бусдадаа боломж нээн өгөх хэрэгтэй .

 Бусдад боломжийг нээж /номын сан байгуулах, сургуулиудад дэмжлэг үзүүлэх,төлбөрийн чадваргүй оюутнуудад тэтгэлэг г.м/ өгөх тэр зүйлүүдийг хийх нь тэгш боломжийн төлөө хийж буй томоохон алхам болох юм. Би нэг хүнд тэгш боломж олгохын төлөө хичээн магадгүй 4-н жилийн сургалтын төлбөрийг төлөх эсхүл хэлний сургалтанд хамруулж гадаад хэлний өндөр мэдлэгтэй болгох гэх мэтээр харилцан бие биедээ эерэгээг нөлөөлж болно. Миний таны тусалсан тэр хүн өөр нэг хүнд тусалснаар энэ бүхэн гинжин хэлхээнд орж илүү сайхан, тэгш боломжийн төлөө тэмүүлсэн тийм нийгмийг хамтдаа байгуулж чадна. Иргэний нийгэм байгуулахад төр иргэн хоёр хамтран ажиллах ёстой байдаг.

Төрийн хийх ажил,битгий урдуур нь орж хийгээд бай гэх хүмүүс байдаг ч илүү боломжтой бол бусдад эерэгээр туслахыг урьтал болгоорой.

Ямар ч сайн засаглал,гайхалтай төр байсан тэгш боломжийг олгож чадахгүй учир гарааны түвшин тань урд байсан бол хойноос эхэлсэн нэгэндээ , ирээдүйдээ дэмжлэг үзүүлж байгаараа. Энэ нь тэгш эрхтэй нийгэмд амьдардаг хүний үүрэг .

Энэхүү сэдэвтэй уялдуулан 2000 онд дэлгэцнээ гарсан PAY IT FORWARD киног үзхийг санал болгож байна. Бяцхан хүүгийн дэлхий ертөнцийг сайн сайхан болгохийн тулд, эерэг нийгэм бүтээхийн тулд хийсэн гайхалтай санаачлагыг харах болно. Бид яг энэ филм шиг тэгш боломжийн төлөө явж чадна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon