Өнөөдөр дэлхийд 7,5 тэрбум хүн амьдарч байгаа. Гэхдээ хүний үржлийг шоргоолжтой харьцуулбал тоо нь зэрэгцүүлээд тавих юм биш. Гаргасан тоонд нь итгэх юм бол тэр шавьжийн тоог 10 мянган их наяд гэх. Тэр асар их тоо нь хүнд жаргал зовлонг авчирдаг амьдралын нэгэн хэлбэртэй харьцуулбал бүдэгрэнэ. Тэр хэлбэрүүд нь вирусууд юм.
Вирус нь бичил организм тэр байтугай эс ч биш юм. Эс нь ДНК эсвэл уурган гадарагатай РНК-ийн онцгой молекул бөгөөд амьд организмын эсээс гадна хуваагдан үржих чадваргүй “нөхөр” аж. Мөн вирусийг эзэн эсийнхээ дотор байгаа программ хангамж мэтээр үзэж болох юм. Вирусууд маш өчүүхэн, нэг дусал усанд гэхэд л сая орчим байгаа. Хэрэв тэдний байгаль дахь тоог гаргалаа гэхэд жинхэнээрээ одон орны —10^39 гэсэн үзүүлбэр гарна.
Төсөөлөөд үздээ, бидний нүдэнд харагдах сансар хорвоогийн бүх оддоос 100 сая дахин их тоо юм.
Вирусууд нь дэлхийн амьдралын хэлбэрийн бараг л анхдагч гэхээр. Тэд дөрвөн тэрбум жилийн өмнө гарч иржээ. Тэр цагт хамгийн их ээдрээ бүхий органик молекулууд анхдагч шингэн орчинд өөрсдийн хуулбарыг давтан бүтээх чадварыг олж авсан юм. Тэдний зарим нь явцын дунд хатуу гадаргатай болон эсийн хэлбэрийг хөгжих бичил организм болох эхлэлийг тавьсан байна. Бусад нь бүдүүлэг хэлбэрээрээ үлджээ. Тэр үлдсэн хэсэг нь вирусууд болсон гэдэг.
Вирусууд ер бусын, тэд амьд ба амьд бус биеийн шинжийг агуулсан байдаг. Дээрхи зурагт амьд организмын шинжийг шар өнгөөр, өөрийгөө хуулбарлан бүтээх, удамшил, хувирал, бусдад зохицох зэргийг, саарал өнгөөр, гадаад орчинд талст хэлбэрээр, эсийн бүтэцгүй, өсдөггүй ба хооллодогүй, бодисийн солилцоогүйг, вирусуудын маш жижиг хэмжээтэй, зөвхөн нэг төрлийн нуклеины хүчилтэй, эсэн дотор л амьдын шинжийг гаргадаг, үржин хөгжих өндөр хурд зэргийг тооцон үзүүлжээ.
Тэдний гарал үүслийн талаар бас өөр таамагууд бий. Тэдний нэгээр, хөгжлийн явцад уурган гадаргатай болсон, бусад эсүүдийг халдварлуулах чадвартай бөгөөд бүрэлдэн үүссэн эсийн кодын хэсгүүд гэнэ.
Өөрсдийн дундаас сөрөг чанараар онцгойрсон бичил организмаас вирус үүссэн гэх таамаглал ч байгаа. Вирус нь гадаад орчинд үржих чадваргүй учраас шимэгч маягаар оршино. Тэр эсэд нэвтрэн ороод өөрийгөө хуулбарлан үйлдвэрлэж үржинэ.
Вирус өөрийгөө хуулбарлах ганцхан үүрэг зорилготой. Эсэд нэвтэрсэн вирус нэн түрүүнд түүний гнетикийн кодыг шинээр бичихийг эрхэмлэх бөгөөд үүнийг хийхийн тулд хуулбаруудаа бүтээх уургаа ялгаруулж эхэлдэг. Хэрэв тэр нь бүтвэл халдвар авсан эсийг дархлалын систем харийн гэж хүлээн авдаг. Дархлалын системийн довтолгоонд эс үхэх ба харин вирусийн хуулбар эсээс гарч өөр эсийг хайж эхэлдэг.
Вирусийн ангилал:
Ерөнхийдөө гадаргагүй ба гадрагатай гэж хоёр хуваагдана. Гадаргагүйд нь хоёр утсан ДНК бүхий иридовирусууд, аденовирусууд, хоёр утсан РНК бүхий реовирусууд, ареновирууд болон нэг утсан ДНК ба РНК вирусийн тус бүрийн ангиллалууд яаж хийгдсэнийг эхний хэсгээс харж болно. Дараагийн хэсэгт нь гадаргатай вирусийн ангилалууд хийгджээ.
Вирусийн нүсэр их төрөл байдаг. Тэд байгальд өөрсдийн байр орон зайг эзэлдэг. Жишээлбэл салхин цэцгийн вирус зөвхөн хүнд л аюултай бол бусад нь амьтадад аюул учруулдаг. Гэхдээ вирус нь орчиндоо зохицож хувирч хүн ба амьтанд аюул үүсгэнэ. Харин амьтад нь өвчлөхгүй гол төлөв вирус тээгч болдог.
Тэдний энэ хувиран өөрчлөгдөх чадвар нь тэдэнтэй хийх тэмцлийг хүндрүүлдэг.
Гэсэн ч хамгийн том асуудал нь вирус үржихдээ эсийн механизмыг ашигладаг нь болж байна. Вирусийг устгахын тулд эсийг бас устгах хэрэг гарна. Тиймээс л тэдэнтэй тэмцэхдээ организмын дархлалыг тодорхой нэгэн вируст чиглүүлсэн вакцинжуулалт юм. Энд нийгмийн халдварт гэгдэх ДОХ, герпес болон зарим гепатитууд л орохгүй.
Өөрийн ийм таагүй шинжийг агуулсан ч биосфера оршин тогтноход вирусууд өөрсдийн чухал үүргийг гүйцэтгэн янз бүрийн экосистемийн тэнцвэрийг зохицуулана.
Энд хамгийн гол нь хүн ба байгаль орчины энх тайвнаар зэрэгцэн орших нь хамгийн шилбэр загвар байх болов уу. Гэтэл тэр нь бараг зөгнөл болоод байгаад л учир явдал байгаа байх даа.
М.ЦОГТ
Сэтгэгдэл бичих