УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг Дамбадаржаа орчимд ажиллаж, 16,17,18 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа.
Дамбадаржаа, Тоосгоны үйлдвэр орчмын иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол хаягжилт хийгдээгүй айлууд цахилгаанаа нэг нэгнээсээ дамжуулж хэрэглэдэгээс үүдэж цахилгааны мөнгө их гардаг тухай тэд хэлж байв. Мөн газрын маргаан ихээр гардаг, гарц гармын асуудлаар газрын алба дорвитой шийдвэр гаргадаггүй гэх гомдлыг ярьж байлаа.Түүнчлэн гэр хороололд өрх толгойлсон эхчүүд олноор амьдардаг, үүнээс үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх байдал их гардаг бөгөөд эмэгтэй нэр дэвшигчийнхээ хувьд цаашид хүүхэд, эмэгтэйчүүд тэр дундаа өрх толгойлсон эхчүүдийн асуудалд анхаарал хандуулан ажиллахыг иргэд хүссэн.
Харин нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг хүүхэд, эмэгтэйчүүд, залуу гэр бүлийг дэмжих олон зүйл заалтууд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг энэ үеэр, иргэд сонгогчдод хэлж байсан юм.
Сэтгэгдэл бичих