Нийтлэл 06 сарын 28, 2020

АНУ-ын цагаачлалын шинэ хуулиуд Цахиурын хөндийд шууд нөлөөлнө

АНУ-ын Eрөнхийлөгч Donald J. Trump 2016 оны сонгуулиар гарч ирэхдээ цагаачлалын албыг шинэчлэн, хууль бусаар ажиллаж амьдарч буй хүмүүсийг албадан буцаана, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, улам чангална гэх зорилтуудыг амласан билээ. Тэгвэл энэ 4 жилийн хугацаанд Eрөнхийлөгчийн зүгээс цагаачлалын албыг бүхлээр нь шинэчлэх бодлогын үндэсийг бага багаар дэвшүүлээд байна. Энэхүү шийдвэрүүд нь АНУ-д хууль бусаар болон хуулийн хүрээнд ажиллаж амьдарч буй олон мянган хүмүүст шууд нөлөөлж байна. Ялангуяа Цахиурын хөндөөд ажиллаж буй олон мянган гадаад ажилчдад.

Eрөнхийлөгч Trump-ын дэвшүүлж буй цагаачлалын албыг шинэчлэх, улам чангатгах хуулиуд нь: 

1) Oлон мянгаараа цуван орж ирэх дүрвэгсдийн тоог багасгах,

2) Дотоодод хууль бусаар ажиллаж амьдарч буй хүмүүсийг албадан буцаах, 

3) Хуулийн хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоог багасгах гэсэн зорилтуудыг тавиад байна. Түүний дэвшүүлж буй бодлогууд нь АНУ-д тулгарч буй олон асуудлыг шийдэх ёстой гэж өөрөө үзэж байгаа юм. 

Тухайлбал, Ойрх дорнодын бүс нутгийн тогтворгүй байдлаас үүдээд 2017 oны байдлаар дэлхий дахинд 92,000 гаруй дүрвэгсэд гэр оронгүй болсон байна. АНУ 2019 оны байдлаар Ойрх дорнодоос 18,000 дүрвэгсдийг хүлээж авах боломжтой  гэсэн нь өнгөрсөн онуудтай харьцуулбал 50% буурсан гэж Pew Research Center судалгааны байгууллага дүгнэсэн байна. АНУ-тай хил залгаа Канад улс 28,000 дүрвэгсдийг орогнуулжээ. Тэгвэл, НҮБ-ын гаргасан тоогоор 2019 оны байдлаар дэлхийд 4.2 сая орчим хүмүүс оргонол хайж байгаа нь улс орнуудад дүрвэгсдийг хүлээж авах шахалт улам нэмэгдэнэ гэсэн үг.

Гаднаас татаж авах дүрвэгсдийг тоог багасгах бодлогоос гадна АНУ-д ажиллаж буй гадаадын ажилчдын тоог багасгах бодлого эрчимтэй явагдаж байна. 

COVID-19 тархлаас үүдээд 4 дүгээр сарын байдлаар АНУ-д 16.2 сая хүн түр зуурыг болон цаашид ажилгүй болох тоонд хамрагдаж нийгмийн халамжийн бодлогыг эрчимжүүлж эхэлсэн билээ. Энэхүү огцом ажилгүйдэлтэй шууд уялдах гадаад ажилчдын тоог багасган дотоодын хүний нөөцөө бэхжүүлэх бодлого хэрэгжиж байна. Та бидний сайн мэдэх дэлхийд алдартай компаниуд болох Google, Amazon, Twitter, Facebook, LinkedIn, Apple, Uber ихэвчлэн гадаад ажилчидтай байдаг аж. Эдгээр тек компаниуд нь Энэтхэг болон БНХАУ-аас ажилтандаа элсүүлдэг бөгөөд өнгөрсөн жил Google, Amazon хоёрт 9,000 гаруй ажилчид тус тус H-1B визээр ажиллах эрхээ авсан байна.

2018 онд Калифорни мужийн Цахиурын хөндийн 71% нь гадаад ажилчид байжээ. Энэ 71%-д Монгол ажилчид ч бас хамрагдаж байгааг дашрамд дурдав. Цахиурын хөндөөд H-1B визээр ажиллаж байгаа Монгол ажилчид ихэвчлэн Facebook, Airbnb, Google, Amazon-д Программ хангамжийн инженерээр ажиллаж байна. АНУ нь жилдээ 85,000 өндөр ур чадвартай ажилчдад виз олгох хязгаарлалттай байдаг бол энэ тоог багасгах бодлого хэрэгжиж байна.  Дотоодын Америк ажилчдын тоог нэмэгдүүлж, ажилгүйтэлийг багасгах бодлогын үндэс гэж ойлгож болно. Гэтэл, гаднаас орж байгаа ажилчид нь Америк ажилчдыг бодвол илүү ур чадвартай мөртлөө бага цалинтай байдаг гэсэн ойлголт ч их байна. Үүнээс гадна, АНУ нь сүүлийн 10-н жилийн хугацаанд H-1B визээр $1 тэрбум (USD) шахам орлого орсон бөгөөд энэ нь эргээд АНУ-ын ЭЗ-т сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзэж байна.

H-1B-ээр орж ирэх гадаадын ажилчдын тоог багасгахын зэрэгцээ АНУ-д H-1B визээ сунгах боломж бололцоог улам хүндрүүлэх аятай байна. Багц хуулийн хүрээнд мөн БНХАУ-аас хэдэн мянгаараа орж ирдэг Хятад оюутнуудын тоог багасгаж, БНХАУ-ын теxнологийн хулгай, оюуны өмчийн хулгайтай тэмцэх зорилгоор J-1, J-2 визийг давхар өндөр хяналт шаардлага тавих зорилготой байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • reader
    • 2020-07-08

    Sain niitlel boljee

arrow icon