Танай компани COVID19-ийн дараах ертөнцөд бэлэн үү? Та стратегаа зөв тодорхойлсон уу? Та бизнесээ хэрхэн цахимжуулж байна?
Өнөөгийн нөхцөл байдалд учирч болох хамгийн том эрсдлийн нэг нь масс ажилгүйдэл, нөгөө нь масс жижиг дунд бизнесийн дампуурал.
Энэ хүнд цаг үед ажлын байрыг авч үлдэх болон бизнесүүдээ дампууруулахгүй байхад манай төр засгийнхан 100% анхаарах хэрэгтэй байна. Энэ байгууллагууд дампуурвал дахиад амархан босож ирэхгүй бөгөөд босож иртэл маш их цаг хугацаа, олгогдох цалин, төлөх татвар үгүй болж эдийн засагт маш том хохирол болно.
Гэсэн хэдий ч захирлууд бид өөрсдөө авч болох бүх арга хэмжээг авсан уу? Зөвхөн хямралыг амжилттай даван туулахаас гадна эсрэгээрээ хямралыг өөрийнхөө байгууллагад ашигтайгаар ашиглаж чадаж байна уу? Байгууллагаа хэрхэн цахимжуулж байна?
Энэхүү үйл явцад дэм болох үүднээс Growth Summit Global-ийн хамт олон дэлхийн шилдэг манлайлал, менежментийн мэдлэгийг хуваалцъя хэмээн "Beyond COVID-19" цахим чуулганыг зохион байгуулж доорхи контентийг бэлдсэн байна.
Компаниуд ихэвлэн 8 сард дараа жилийнхээ стртеги бодлогыг гаргадаг тул танд энэхүү чуулганаас компанидаа авч хэрэгжүүлэх нилээн олон санааг олж авна гэдэгт чуулган зохион байгуулж буй компанийн зүгээс бидэнд уламжилсан юм.
40 гаруй илтгэгч болон панелистууд, олон улсын болон Монголын 500 гаруй бизнес лидерүүд, хөрөнгө оруулагчид, захирлууд оролцсон "Beyond COVID19: Virtual Growth Summit" 5 сарын 19-22-ны хооронд цахим хэлбэрээр болж өнгөрсөн бөгөөд 6 сарын 30 хүртэл бүртгэл аван 2 сарын хугацаатай тавьсан илтгэлүүдийг сонсож суралцах болон мөн компаниудын урамшууллууд болон оролцсон 500-аад хөрөнгө оруулагч, компанийн захирлуудтай нэтворк хийх боломжууд нээлттэй байх аж. Компанийн захирлууд болон ахлах менежерүүдэд зориулсан энэхүү чуулганд оролцсон илтгэгч нарын хураангуйг та бүхэнд хүргэж байна:
- Дэлхийн #1 захирлуудын коүчинг үйлчилгээ үзүүлдэг Марк Мозесийн илтгэлээс яаж компаниа COVID19-ын үед авч явах тухай
- Хагас тэрбум долларын хөрөнгийн санг удирддаг Дуглас Мэллинжэрээс COVID19-ын үед амжилттай болон амжилтгүй яваа салбаруудын тухай болон компаниудаа аврахын тулд хийсэн томоохон өөрчлөлтүүдийн талаар
- Жэйсон Энглишийн барилгын салбарын компанидаа технологийн дэвшил хийснээр компаниа хэд дахин өсгөсөн тухай
- Алвин Грэйлины илтгэлээс Virtual / Augmented Reality бидний амьдралыг хэрхэн өөрчлөх талаар
- Фред Моуадын илтгэлээс Servant Leadership компанидаа хэрэгжүүлснээр яаж компаниа өсгөх боломжтой тухай. Servant Leadership гэдэг нь бусдын хэрэгцээг өөрийн хэрэгцээнээс дээр тавих тухай
- Лора Кохын илтгэлээс Caring Economy / Impact Investment яаж таны бизнест эерэгээр нөлөө үзүүлэх боломжтой тухай
- Барт Хулеханы илтгэлээс өөрийн бизнесийн амжилтаа яаж хэмжих тухай
- Дийн Линдалын илтгэлээс яаж нетворк хийн харилцаагаа өргөжүүлэх талаар Чингис Хаан, Томас Эдисон & Ёошита Хоригоос авч болох сургамжийн хамт
- Кристо Поповын илтгэлээс хямралын үед яаж компаниа авч явах тухай
- Чарлес Хоскинсоны илтгэлээс блокчэйн таны бизнест хэрхэн нөлөөлөх тухай мөн яаж дэлхий ертөнц нэгдэж байж одоогийн системийг өөрчлөх тухай
- Дан Мэйпсийн илтгэлээс Spatial Web = AI + Blockchain + VR бидний одоо хэрэглэж буй World Wide Web-ыг өөрчлөх тухай
- Мөн монголын компаниуд болох СКК-ын Алтангэрэлийн Азбаяраас 2 жилийн хугацаанд компаниа яаж 6 дахин өсгөсөн тухай
- Петровисийн Энх-Амгалангийн илтгэлээс COVID19-ийн үед компанидаа авч хэрэгжүүлсэн стратеги
- МСМ Группын ТУЗ-ийн дарга Лоренз Мэлшэрсээс Монголд яаж амжилттай бизнес эрхлэх талаар өөрийнх нь 20 жилийн туршлагаас та суралцах боломжтой
- Халиунбатын ирээдүйг төсөөлөн яаж дэлхий ертөнц өөрчлөгдөх гэж байгаа тухай
Сэтгэгдэл бичих