Монгол ялагдсан. Харин хандив яллаа. Хэдэн жилийн турш хэдэн гол дүрийн манлайлал дор өргөжин хөгжиж ирсэн хандивын солиорол өнөөдөр бүр төгсөрлөө.
Херо Баатар, Соёлын дэд сайд М.Баятбаяр нар нийлээд 13 хоногийн өмнө "Хүүхдийн төлөө фонд ТББ" байгуулжээ. Тэгээд фондын нээлт, хандивын концерт зохион байгуулж байна.
Хандивын концертыг хөтөлж байгаа Отгонбат(ewww) "-Бүхнийг хүүхдийн төлөө гэсэн гэгээн сайхан уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ сайхан арга хэмжээгээ..." гэхчлэн агуу агуу эерэг үг урсгах аж. Тэгмэгц жүжигчин Одончимэг -Хихихи та бүхэн минь сэтгэл нь хөдлөхөөрөө бас манай санд нөгөө юу... гээд луйврын панз авгай маягтай инээх юм.
Нийгмийн бүх нөөцийг татсан төр цар тахалд нэрвэгдсэн нийгмээс ямар нүүрээрээ нэмээд хандив нэхэж байнаа? Баярын өдөр нь бүх хүндэлдэг хүмүүсийг нь ашиглаж, хамгийн хайртай хүүхдийн нэр барьж байгаа нь гурав дахин увайгүй. Улсын төсвийг хүүхдэд зарцуулах үүрэгтэй гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч нь өөрсдөө оролцоод ТӨР биш ТӨРИЙН БУС хэлбэрт орж хандив нэхнэ гэдэг ер нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Төр, төрийн бус хоёрын толгой бөгс хоёр байраа солилоо гэсэн үг. Тэрэнд нь Херо Баатарын хийсэн реклам сурталчилгаанд тоглодог бүх дуучид жүжигчид бөхчид оржээ. Урлаг спортын үнэ цэнэ, эрхэм чанарыг уландаа гишгэж байдаг алиа салбадайнууд. Тэгээд бүх сувгаар цацав.
За ингээд төр, медиа, урлагийн бүх хүч нь нэг талдаа гарч татвараа төлсөн олон нийтээс хандив нэрээр хоёр дахин татвар авах албан ёсны систем хийжээ. Гүйцэтгэх захирал нь хандивчин буянтнуудын загалмайлсан ээж Г.Ундармаа гэнэ, одоо Ганжавхланг нэмээд оруулчвал ёстой мөрөөдлийн баг болно биз? Ийнхүү хандиваар өвчилсөн нийгэм галзуу буянтнуудын хувийн тоглолтоос албан ёсны системжсэн шатанд дэвшин орж байна.
Багт баярыг хүргэе, бүгдээрээ их буянтны дүрд орж давхисан биз? Хохь чинь гэмээр болж бншү.
Одоо эд нийлээд шууд болон шууд бус хэлбэрээр чамайг -Хүүхдийг боддоггүй бол чи новш гэсэн суртал ухуулга, соёлын дарангуйлал хийх болно. Концертын араас залгуулаад үндэсний телевизийн 21 цагийн мэдээгээр шууд тийм мэссэж өгч эхэлж байна. Аль хэзээний чи хэн нэгний өмнө буруутай юм шиг мэдрэмж өвөрлөөд, эсвэл Отгонбатын урсгаж байгаа шиг агуу их эерэгшилтийн хам шинж илрээд, аль хэдийнээ мөнгөө шилжүүлцэн үү? Шилжүүлж амжаагүй бол хэрэггүй, чи зүгээр байгаагаараа байхад хэний ч өмнө юуны ч өмнө буруугүй, мөнгөө өөртөө зарцуул.
Угаасаа Женко Баттулга, Херо Баатар нар түүх соёл, шашин шүтлэг, үндэс угсаа, хэл бичиг, эмэгтэй хүний үтрээ гээд монгол хүний эмзэглэдэг хайрладаг бүхнийг улстөрийн хөзөр болгосон. Одоо хүүхэд л үлдсэн. Баярын чинь өдрөөр хамгийн хайрладаг хүүхдийн чинь нэрийг бариад баахан хүн агуу агуу эерэг сайхан юм яриад байвал болгоомжил, наадах чинь соёлын арьс нөмөрсөн улстөрийн дээрэм.
Монголын хамгийн үнэтэй байранд амьдардаг, үнэтэй машин унадаг хүмүүс бүгд нэг баг болоод хамгийн сайндаа ипотекийн зээлтэй, приус машинтай хэсгийнхээ хармааг хандивын концертоор ухаж байна!!!