АНУ-НАТО-ОXУ-Украиныг тойрсон геополитикийн, олон улсын харилцаа болон аюулгүй байдлын хурцадмал асуудлууд дунд Европ цаашид ямархуу бүс нутгийн бодлого явуулах вэ гэдэг чухал асуулттай тулгарч байна.
Энэхүү геополитикийн ээдрээтэй асуудал нь Хүйтэн дайны үеэс хойш өрнөж буй хүчтэнүүдийн гадаад бодлого болон аюулгүй байдлын авьяас, дипломат яриа хэлэлцээ, стратегийг тодруулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш өрнөж буй ОXУ-Украины асуудал нь бүс нутгийн болон НАТОгийн хамтын хүч, нэгдмэл байдлыг сорьсон үйл явдлууд болон хувирч байна.
Олон улсын харилцаа, аюулгүй байдлын судлаачид олон янзын анализ, прогноз гаргаж байна. Эдгээр прогноз нь аль улсын болон аль бүс нутгийн эрх ашгийг эхэнд тавьж байгаагаас их шалтгаална. Жишээлбэл, Европ дахь судалгааны байгууллагууд болон Украинтай хил залгаа улсуудаас гаргаж буй анализ иxэвчлэн гурван элемент дээр тулгуурлаж байна.
Нэгт. Европын, ялангуяа Зүүн Европын аюулгүй байдлын асуудал. НАТО-д гишүүнчлэлтэй улсууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд идэвхтэй оролцоx болон ОXУ-аас ямарваа нэгэн цэргийн хүч хэргэлсэн үйлдэл гарвал бэлэн байдалд байх чиглэлийг идэвхжүүлж байна. Үүнд, Эстон, Латви, Литв улсууд нь 2004 онд НАТО болон Европын холбоонд гишүүнчлэлтэй болжээ. Балтын бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг цаашид бэхжүүлэхийн тулд Литвийн Ерөнхийлөгч Gitanas Nausėda АНУ-ын цэргийг байнга байршуулах статусыг хүртэл санал болгож байна.
Хоёрт. Эдийн засгийн нэгдсэн хориг арга хэмжээ. ОXУ-ын ОXУ-Украины хил дээр байгаа 100,000 цэргүүд Украин руу довтолбол АНУ, Их Бритайн, Франц болон НАТО-гийн гишүүнчлэлтэй улсууд эдийн засгийн, ялангуяа эрчим хүчний хориг тавих нэгдмэл санаатай байна. Өнгөрсөн 7 хоногт, Орос-Франц хоёр дипломат харилцаагаа сэргээсний 30 жилийн ой болж өнгөрөв. Францын Ерөнхийлөгч Emmanuel Macron ОXУ-ын Ерөнхийлөгч Vladimir Putin-тэй зургаан цаг үргэлжилсэн уулзалт хийж Европ дахь аюулгүй байдлыг цаашид хэрхэн тогтвортой байлгах, мөн, НАТО-гийн нөлөөг Украинд оруулахгүй байх, цаашид 2+2 меxанизмээр дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэх арга хэмжээнд санал нийлэв.
Гуравт. Нeфть болон эрчим хүчний аюулгүй байдлын салбарт анхаарлаа төвлөрүүлж байна. АНУ-ын албан ёсны байр суурь нь ОXУ-тай харилцаагаа хэрхэн Хүйтэн дайны үеийн хэл ярианаас хол, орчин цагийн геополитикийн байдалтай нийцүүлсэн арга хэмжээг бодлого боловсруулагчдын дунд өрнүүлэхийг хичээж байна. АНУ 2 дугаар сарын 4-нд 3,000 цэргүүд Зүүн Европын НАТО улсууд болоx Герман, Рум, Польшруу явуулсан билээ. Үүнээс гадна, эдийн засгийн болон эрчим хүчний хориг тавих саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden дэвшүүлээд байна. Герман руу нэвтэрч буй далайн доорх нефтийн сувгийг хаах арга хэмжээ нь Герман болон Балтын тэнгисийн улсуудад шууд нөлөөлөх аюултай билээ. Германы Эдийн засгийн харилцааны сайд Robert Habeck-ийн үзэж байгаагаар Герман ОXУ-аас эрчим хүчний хэт хамааралтай байдлаасаа ангижрах цаг нь болсон гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч, бодит амьдрал дээрээ хэрвээ ОXУ-ын Nord Stream 2 Европ дахь сувгаа хаалгах юм бол Европын аюулгүй байдлын асуудал улам хүндрэх нь ойлгомжтой билээ.
Германы тал НАТО-гийн нэгдмэл байдлыг тодорхойлж байгаа боловч АНУ-аас гаргаж буй эрчим хүчний хоргийн санал нь ОXУ-ын эдийн засаг ч биш бүр цаашлаад Европын аюулгүй байдалтай шууд уялдаатай учраас Европ дахь эрх баригчдийн санал энэ илүү чухал билээ гэдгийг тодруулмаар байна.
ОXУ-ын геополитикийн сонирхол нь НАТО-гийн нөлөөг Украинруу оруулахгүй байхад оршино. Өнгөрсөн оны 7-н сард ОXУ-ын Ерөнхийлөгч Путин олон нийтийн сүлжээнд Оросын Хаант Улсын түүх, ЗХУ, ОXУ- Украйньтэй ямархуу түүхэн харилцаатай байсан тухай бичсэн байсан. Путиний зүгээс гаргаж буй шаардлагууд нь Украины эсрэг биш харин АНУ болон НАТО-гийн хүрээг тэлэхээс сэргэмжлэх арга хэмжээ гэж үзэж байгаа. Путин өөрөө ч бас энэ саналыг олон улсын хүрээнд хэлсэн билээ.
Тэгэхээр одоо өрнөж байгаа асуудлыг аль талаас нь харах вэ гэдэг маш чухал. Бүс нутгийн асуудлууд, хил залгаа асуудлууд хүссэн хүсээгүй геополитикийн асуудал болж хувирдаг. Тийм учраас ОXУ-НАТО гийн харилцаа энд бас маш чухал.
Украйний Гадаад харилцааны сайд Dmytro Kuleba хэлэхдээ “Украин Улс нь бүс нутгийн аюулгүй байдлын интеграцад гишүүнчлэл байхгүй. НАТО-д ч байхгүй. Харин Украинийг тойрсон хил залгаа улсууд аюулгүй байдлын интеграцад гишүүнчлэлтэй учраас Украин геополитикийн чухал талбар болж байгаа юм—НАТО гийн талаас ч тэр, ОXУ-ын талаас ч тэр.”
Өдгөө өрнөж буй маргааныг шийдвэрлэхэд дипломат яриа хэлэлцээ, 2+2 суваг болон аливаа хориг арга хэмжээнээс ангид байж бүс нутгийн аюулгүй тогтвортой байдал сэргэнэ. АНУ-НАТО-ОXУ-Украины асуудал нь яалтaчгүй Европын цаашдын бүс нутгийн аюулгүй байдалд өөрчлөлт оруулах хүчин зүйл болж байгааг энд тодруулах нь зүйтэй.
Эх сурвалж:
- https://carnegiemoscow.org/commentary/86304
- http://en.kremlin.ru/events/president/news/66181
- https://mfa.gov.ua
- https://www.npr.org/2022/02/04/1078241901/us-troops-europe-ukraine-russia-crisis
- https://www.cnn.com/2022/02/08/business/nord-stream-2-germany-biden/index.html
- http://en.kremlin.ru/events/president/news/67734
- https://www.csis.org/analysis/press-briefing-russian-threat-ukraine