Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэл, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар санал солилцсоныг тоймлон хүргэж байна.
1. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэхүү айлчлал нь түүхэн айлчлал бөгөөд талархан хүлээж авч байна хэмээгээд хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна хэмээв.
2. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё. Хаяши, Японтой онцгой холбоотой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайлал дор хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна гэв.
3. Хоёр орны хоорондын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дах хамтын ажиллагаа өргөжүүлэх
4. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, өнөөг хүртэлх Япон Улсын тусламж нь өнөөдрийн Монгол Улсын эрх чөлөө, ардчиллын тулгуур болж байгаад, мөн шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлэв. Цаашлаад өндөр дээд түвшний болоод хүүхэд, залуучуудын харилцаа зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр харилцан ашигтай харилцааг бий болгох, гүнзгийрүүлэх, олон улсын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх чин эрмэлзэлтэйгээ илэрхийлэв.
5. Гадаад хэргийн сайд Ё.Хаяши,Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болоод "Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил"-ийн хүрээнд хүүхэд, залуучууд зэрэг иргэдийн солилцоог эрчимжүүлэх зэрэг хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн хамт олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг батжуулан бэхжүүлэх хүсэлтэй байна хэмээв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнтэй санал нэг буйгаа илэрхийлэв.
6. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Украйны нөхцөл байдлын талаарх Монгол Улсын байр суурийг тайлбардасан бөгөөд Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Оросын Украйн руу довтолж буй ажиллагаа нь хүч хэрэглэхийг хориглох олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд Ази зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн үндсийг бүхэлд нь ганхуулах хурцадмал байдалтай байгаа тэмдэглээд олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл нэн чухал болоод байна хэмээв. Мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг Хойд Солонгосын талаарх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ хоёр улс дахин нотлов.
Сэтгэгдэл бичих