Хундага өргөхөд бүх зовлон мартагддаг юм бол хундагаа тавиад бодит амьдралтайгаа нүүр тулах цаг боллоо. Дэлхийн бүх удирдагчид шинэ оны мэндчилгээндээ 2022 он амаргүй жил байсныг онцоллоо. 2023 онд ч цаг үе амаргүй хэвээр байхаар байна.
Нэг. Ган, төмөрлөг
Орос Украйнийн дайн энэ ондоо дуусахгүй байх магадлалтай гэж шинжээчид үзсээр байна. Дайн сунжрахын хэрээр дэлхийн эдийн засгаас биллион биллион долларын тусламж, зэр зэвсэг дайны бүс рүү татагдсаар байна. 2023 онд Украйньд үзүүлэх тусламжийн төсвийг АНУ 45 тэрбум долларын төсвөөр тэргүүлж, Европын Холбоо 18 биллион еврогоор удаалж бн. Украйньд үзүүлэх тусламжаас гадна НАТО, улс орнууд армийн төсвөө нэмэгдүүлж эхлэв. Энэ дайн улс орнуудад цэрэг зэвсгээ улам нэмэгдүүлэх сэдэл өглөө. Ганц Япон гэхэд энэ жил батлан хамгаалах төсвөө огцом 26 хувиар нэмлээ. 2027 он гэхэд 50 хувиар, 5 жилд нийт 320 биллион доллароор нэмэгдүүлнэ.
Дэлхийн ган, төмөрлөгийн нөөц цэрэг зэвсгийн үйлдвэрлэл рүү ийм их скэилээр татагдаад ирэхээр энх тайван салбаруудын үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэнэ. Манай улсын импортлодог ган, арматурын түүхий эдийн цаад зах зээл дээр өрсөлдөөн ширүүн бн гэсэн үг. Тиймд ирэх онд урд хил нээгдсэн ч байрны үнэ буухгүй болов уу.
Хоёр. Газрын тос, эрчим хүч
Ийм их төсөвтэй дэлхийтэй дайтаж байгаа Оросын цэргийн төсвийн эх үүсвэр нь эрчим хүчний түүхий эд. Тиймд байгалийн хий болон газрын тос, эрчим хүчний түүхий эдийн үнийг өндөр байлгах сонирхолтой байх нь мэдээж. Оросоор зогсохгүй Иран, бусад шатахуун олборлогч бүс нутгаар улстөрийн тогтворгүй байдал үргэлжилж, дэлхийн зах зээл дээр байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээс хамаарсан үнийн өсөлт үргэлжлэх магадлалтай. Тэгвэл манайд мөн л өргөн хэрэглээний шатахууны үнийг дороос нь пүүшлэх эрсдэл үүснэ. Нөгөө талаар энэ бүхэн манай экспортын гол эрдэс, зэс нүүрсний үнийг мөн өсгөнө. Манай улсад уул уурхайн салбарын орлогын өсөлт бусад салбарт цалингийн(Голланд өвчин), хэрэглээний үнийн өсөлт дагуулах гээд бдаг.
Гурав. USD
Дэлхий 2022 онд газар сайгүй сүүлийн 20 жилд тохиосон хамгийн өндөр инфляцитай нүүр туллаа. Одоогийн байдлаар АНУ-д бодлогын хүү 4.25-4.5% байгаа нь 2007 оноос хойш хамгийн өндөр. 2023 онд 5.1% болно гэгдэж буй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дэлхий даяар америк доллар үнэтэй, эрэлттэй байна. Манай долларын зээл, долларын хүүгийн дарамт, долларын импорт бүгд үнэтэй болно гэсэн үг. Дайн гарахад USD өсөж, АНУ хождог нэг дүрэм түүхэнд үйлчилдэг.
Энэ бүх хүчин зүйл манай улсад нөгөө л хэрэглээний үнэ дээр дарамт болж ирнэ. Төв банк, Засгийн газрын толгойны өвчин 2023 онд ч хэрэглээний үнэ байх болно. Монголын эдийн засаг экстэрнал буюу гаднаас өгөгдсөн хүчин зүйлсээс хамаатай хэвээр боловч өөрсдөө уул уурхайн экспортын орлого, төсөв хоёроо хэрхэн удирдахаас их юм хамаарах нь мэдээж. Түүнчлэн иргэд долларын импортын хэрэглээгээ дор бүрнээ хянах хэрэгтэй.
Дөрөв. Дотоодын улстөр
Оны өмнө эхэлсэн галзуу солиотой улстөр хавар ч үргэлжилнэ. Тиймд иргэд нэн түрүүнд сэтгэлзүй, өдөр тутмын амьдралаа хэвийн удирдах чадвартай байх, хуурамч мэдээлэлд дархлаатай байх нь хэзээ хэзээнээс чухал байна. Оюук Амарбаясгалан нар хямралыг оношилдог, эмчилдэг баатар болох гэж ээлжит бус сонгууль хийгээд нүдэндээ хуруу биш бүр тохойгоо хийж ухах магадлалтай. Дэлхийн, бүс нутгийн улстөр тогтворгүй байхад хамгийн чухал нь Үндсэн хуулийн болон сонгуулийн лежитим чанарыг хадгалж байх. Бүх юмыг, сонгуулийг ч хуулийн дагуу, тогтвортой яваад ирсэн хуваариар нь хийх. Лежитим алдагдсан эхний шалтаг өгч үймээн гарахад ордноос хөөгдөх эхний хүмүүс нь өөрсдөө гэдгээ санах. Keep it legitimate!
Тав. Өсөлт
Бүх юм буруугаараа эргэж байхад ч амьдрал үргэлжилж, хүмүүс хайрлаж дурлаж, шүлэг бичиж, ямар нэг байдлаар урагшилсаар байх болно. Нэн ялангуяа 2023 оны зунаас Хятадын хэрэглээний огцом өсөлт, ковидын дараах амьдрах, хэрэглэх, зугаалах синдром дэлхийн болон манай эдийн засгийг чирч өгнө. Энэ нь мөн л Хятадын дотоод зах зээл дээрх үнийн өсөлт, дамжаад манай руу инфляц болж тусах магадлалтайг анхаарах.
За тэгээд асуудал их ч hang in there!