Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Твиттерт хоёр хоног хэрүүл тарив. Путин Америкийн сэтгүүлч Такерт өгсөн ярилцлагаараа түүх сөхөж, Украйнь манай нэг хэсэг гэж ярьсан. Үүний дараа Элбэгдорж Твиттертээ "Путины ярилцлагын дараа. Монголын түүхэн газрын зургийг оллоо. Бүү санаа зов. Бид энх тайван, эрх чөлөөтэй үндэстэн" гэж жиргээд үүндээ Монголын эзэнт гүрний газрын зураг, тэр газар нутаг дээр одоо оршиж буй олон улс үндэстний туг далбаатай зураг хавсаргасан байв. Энэ пост нь хит болсон. Хит болсонд 3 шалтгаан бий:
1, Дэлхий дайны үзэл суртлаар хуваагдсан бга тул Оросын эсрэг талд таалагдаж дэмжиж таарна.
2, Монголчуудын иннер мояа, омогшил хөдөлсөн. Агуу их явснаа гайхуулж, оросуудад салаавч гаргаж чадлаа гэж хөөрсөн хүмүүс олон байв.
3, Бичсэн пост нь дипломат биш гудамжны хэлээр бичигдсэн байсан. Тиймд нийтэд тархах хэрүүлийн шар контент болсон.
Энэ бүх цуврал үзэгдэлд ямар асуудал агуулагдаж байгааг 5 зүйлд хувааж тайлбарлъя.
- Дипломат хэлний тухайд. Чөлөөнд гарсан Ерөнхийлөгч юугаа хэлнэ тэрний хэрэг гэх хүмүүс байна. Хэллээ хэллээ гэхэд яг адилхан санааг дипломат хэлээр илэрхийлэх боломж хэдэн мянга байна. Don't worry бүү санаа зов гэх мэт гудамжны хэрүүлийн хэл дээр гадаад харилцаа явагддаггүй. Бүх насаараа гадаад харилцааны дээд түвшинд харилцаад харилцаад Эбигийн англи хэл эндээс дээшээ гарсангүй ээ. Элбэгдорж гудамжнаас явсан ч гудамж Элбэгдоржоос явсангүй.
- Хүчтэй байсан, хүчтэй байх хоёр өөр. Өнөөдрийн дэлхийн хүчний харьцаа, улс орнуудын армийн хүчин чадал, төсвийн талаар наад захын ойлголттой бол экс Ерөнхийлөгч чинь дэлхийн армийн хүчин чадал, цөмийн хошууны 80%-ыг агуулсан баахан туг далбаатай зураг оруулаад бид эзэлж явсан түүхэн газар нутаг руугаа дайрахгүй Don't worry гэж тэнэгтэж пээдэлзэхэд омогших байтугай ичээд нүүрээ хийх газаргүй болно. Ойрд ер нь зарим хүн Хятад, Оросоос айхгүй гээ л солиордог боллоо. Айх, ичих бол эрүүл ухааны шинж. Японд Кишидагийн засгийн газар зөвхөн 2024онд л гэхэд 55биллион$-ын армийн төсөв баталсан. Энэ бол жинхэнэ айдас. Өөрсдөө ч зэвсэглэлээ Хятадаас айх айдас гэж зөвтгөж буй. Олон улсын харилцаанд "айдас" нэг тодорхойлогч хүчин зүйл болохыг Хоббсоосоо эхлээд хүлээн зөвшөөрч, түүний дээр бүхэл бүтэн нэг урсгал онол бүрэлдсэн байдаг юм. Угтаа улс орнууд айсандаа баяжиж, айсандаа зэвсэгждэг юм. Монголчууд л сэтгэц мэдрэл асуудалтайгаараа айдсаа гээсэн гэнэ. Хэдхэн хоногийн өмнө онцгойгийн хамгаалагч хөвгүүдээ гар нүцгэнээр нь галд алдчихаад сууж байж ядаж байтал өөрсдийг нь огт дуудаагүй байхад араа шүдээ зэвсэглэсэн дэлхийн өөдөөс Don't worry гэхчлэн гудамжны хэлээр хэрүүл хийж тэнэгтээд, тэрэндээ бөөнөөрөө мояарч хөөрөөд сууж байна.
- Улстөрчийн ёсзүйн хувьд. Ц.Элбэгдорж өөрөө өнөөгийн Монголын сул дорой армийн хүч, ядуу эдийн засгийн өмнө хариуцлага хүлээлцэх улстөрчийн нэг. Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч 8 жил хийж, хилийн цэргүүдээ хөл нүцгэн, онцгойгийн аврагчдаа гар нүцгэн үлдээсэн хүн дайраад ирэх вий гэж бусад улс санаа зовохоор хүчирхэг улс болгоод хөгжүүлцэн юм шиг дэлхийд ам гарч суух хэр зохистой вэ?! Дээр нь төрийн тэргүүн бсан хүн бүх насаараа Монгол Улсын гадаад бодлогод үг үйлдлээ нийцүүлж явах ёсзүй хаачсан?!
- Онолын хувьд. Энэ бүхнийг хэлэхээр Оросыг шоолсонд дургүйцлээ энэ тэр гээд мал мал юм ярьцгаах юм. Тэр Оросоо мартаад Монголоо бод. Монголын энх тайван, тусгаар тогтнолыг өнөөдөр түүх биш олон улсын хууль хамгаалж буй. Олон улсын эрхзүй гэж энэ эмзэг бүтцийг дэлхийн улсууд хичээж өрсөөр энэ хүрсэн. Энд тэндээ нурахаар дайн гардаг. Бүх улс түүхээ бариад өөд өөдөөсөө босвол нэгмөр нурна. Энэ бүтэц нурах тусам Монголын статус кво хуулиар хамгаалагдахгүй болно. Олон улсын өмнөөс чадахгүй байж хууль биш түүх энэ тэр риалполитикын тоглогч шиг аашилж тэнэгтэх тусам эрхзүйн хамгаалалтаас гарах эрсдэл л нэмэгдэнэ.
- Үг хэлэх эрх чөлөөний тухайд. Энэ бүхнийг би онолоор нь сурсан төгссөн үндэсний үзэлтэй иргэний хувьд Монгол Улсаа бодсон сэтгэлээр өчигдрөөс хойш Твиттерт бичиж хуваалцсан. Тэгмэгц долир хялар, янхан, эр эм, бөгс бөөр гээд хүн ёсноос гажууд дайралт хоёр өдөр үргэлжилж байна. Ийглийн Ганбаярыг бас мөчилж идэх нь холгүй байна. Ц.Элбэгдорж цаашаа дэлхий рүү хараад Монголын ардчиллыг жижиглэн худалдаалж амьдардаг. Ардчиллыг төлөөлж буй дүр эсгэдэг. Гэтэл наанаа Монголд болохоор энэ хүнийг шүүмжилсэн бол ардчилал, эрх чөлөө гарзанд гарч, үг хэлэх оронзай юу ч гүй болж байна. Монгол шиг цөөхүүлээ, ихэнх нь аж амьдралаа яая гэж байгаа оронд ийм олон зуун органик геополитик идэвхтэй жиргэдэг хаяг байх ямар ч боломжгүй. Улстөрийн зорилготой тролл фарм ажиллаж байна гэсэн үг. Монголын гадаад бодлогыг хуваах, туйлшруулах, түүний эсрэг үг хэлсэн иргэдийг сүрэглэн дарангуйлах бодлого хэрэгжиж байна гэсэн үг. Ийм юмыг бие дээрээ турших тийм таатай биш. Гэхдээ туршсанаа хуваалцах үргэлж таатай. Учир нь хамгийн үнэн, хамгийн бодитой.
Энэ мэт асуудал байна. Төгсгөлд нь зүтгэж явсан төрийнхөө гадаад бодлогын чиг шугамаас урваж, бусдын бодлогод ашиглагддаг "useful idiot" ашигтай мулгуугийн дүрд тоглож, итгэж төр бариулсан ард түмнийхээ ардчилал, амар тайван байдлыг гадаадаар зарж амьдарна гэдэг хамгийн адгийн, хамгийн хямдхан, хамгийн өлөн амьдрах зам шүү гэж Ц.Элбэгдоржид хэлэх байна.