Нийтлэл 04 сарын 29, 2024

Оросын ирээдүйн таван сценари ба түүний үр дагавар Монголд

Принстоны их сургуулийн профессор Стивен Коткин Foreign Affairs сэтгүүл дээр “Оросын ирээдүйн таван сценари”гэсэн нийтлэл гаргасан нь судлаач, эрдэмтэд, шийдвэр гаргагчдын дунд ихээхэн шуугиан тарьж байна. Ер нь бол Оросын ирээдүйн ямар ч сценард америк бэлэн байж, ирээдүйд ямар зөв стратеги тактик хэрэглэх талаар энэ профессор саналаа буулгасан хэрэг юм. Оросын бөөрөнд байдаг бидний хувьд Оросын ирээдүйн сценарт бэлэн байх нь америкаас дутуугүй чухал, бидний хувьд энэ хэвээрээ оршин тогтнох үгүйн тухай асуудал гэхэд хилсдэхгүй учир энэхүү таван сценарийн тухай хуваалцаж байна.

Сценар нэг: Орос улс Франц болж хувирах нь

Анх сонсоход жоохон үнэмшилгүй сценари. Гэхдээ зохиогчийн бодлоор Орос болон франц аль аль нь хэмжээгүй эрхэт хаант засаглал, асар том төрийн хүнд сурталын аппаратын түүхэн уламжлалтайн дээр аль аль нь хувьсгал хийж байсан том гүрнүүд. Дээр нь аль аль нь газар нутгаа алдаж үзсэн, хөршүүд рүүгээ довтолж байсан түүхтэй. Тиймээс энэ утгаараа Франц Орос 2 тун төстэй. Франц ийм уламжлалтай ч амжилттай шинэчлэлт хийж өнөөдрийн төрхтэй болсон учир Орос ч ингэж хувирах боломжтой юм. Франц улс одоо ч их гүрний үзлээ алдаагүй, бусдыг дорд үздэг зэрэг дутагдалаа гээгээгүй. Тиймээс Оростой хамгийн төстэй орон бол Франц юм. Гэхдээ Франц өнөөдрийн дүр төрхөө олох гэж ямар их шинэчлэл, өөрчлөлтийг хийж, ямар урт замыг туулсан болохыг бид мэднэ. Тэр замыг туулахын тулд Оросд мөн л их хугацаа орно. Тиймээс энэ сценарийг хамгийн магадлал муутай гэж зохиогч үзсэн байна.

Сценар хоёр: Суларсан Орос

Путины оронд түүн шиг авторитар үзэл бодолтой ч дайны эсрэг байр суурьтай, үндсэрхэг үзэлтэй лидер гарч ирж болзошгүй. Оросын элитүүд дотор дайны эсрэг байр суурьтай хүмүүс нилээд байдаг бөгөөд тэд дайны үр дагавар Оросд ямар хүнд тусахыг мэдэж байгаа. Оросын хүн ам эрчимтэй багасч байхад дайн хийсэн нь энэ асуудлыг улам гүнзгийрүүлж одоо Орос ажиллах хүчний томоохон дутагдалд орсон нь бодит факт. Үүнийг эдийн засгаа автоматжуулах, технологийн шинэчлэлт хийх замаар шийдэж болох ч Орос улс үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа дэлхийд бараг сүүлийн байранд яваа. Санкцаас болоод барууны шилдэг технологиудыг нэвтрүүлэх боломжгүй болсон нь Оросын хөгжлийг улам хойш татах нь ойлгомжтой болсон. Энэ нь Орос орондоо хайртай, үндсэрхэг үзэлтэй хүмүүсд таалагдахгүй байгаа. Тэд Путиныг өөртэйгээ хамт Орос орныг булшлах вий гэж болгоомжилдог. Тэд Орос оронд урт хугацааны дайн хийх боломж байхгүй гэдгийг мэддэг. Тиймээс ийм лидер Путины оронд гарч ирвэл дайн зогсож Орос оронд эдийн засгийн бүтцийг дахин өөрчлөх оролдлого гарах нь тодорхой.     

Сценар гурав: Хятадын вассал Орос

Хамгийн ойлгомжтой сценар. Орос Хятад 2-ыг тэдний барууны болон америкийн эсрэг үзэл нь нэгтгэдэг. НАТО-ын тэлэлт, барууныхан тэдний нөлөөний бүсийн улсуудын хэрэгт оролцдог зэрэг нь тэдэнд таалагддаггүй. Тиймээс Орос Хятад 2-ын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ хийж, хамтын цэргийн сургууль зохион байгуулж, хоорондын худалдаагаа 230 тэрбум долларт хүргэсэн нь энэ 2 улс ямар дотно болсныг илтгэнэ. Гэвч өмнө нь том ах байсан Орос улс одоо бага дүүгийн байр сууринд очсон нь үнэн. Хятад Оросоос байлдааны онгоцны хөдөлгүүр зэрэг цөөхөөн бараа авдаг бол Орос Хятадаас бүх юмаа авч байна. Оросын машины зах зээл Хятадад эзлэгдсэн. Нөгөө талдаа Хятад Оросоос эрчим хүчний хувьд хараат бус байхын тулд Монголоор дайрах хийн хоолойн гэрээг зураагүй л байх жишээтэй. Энэхүү тэгш бус харилцаа цаашид улам гүнзгийрч улмаар Орос нь Хятадын вассал улс болох нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ хэнийг вассал болгохоо Хятад шийднэ. Учир нь вассал улсынхаа өмнөөс тэд хариуцлага хүлээх хэрэг гарна. Харин Орос тийм ч хариуцлагатай улс биш. Тиймээс энэ сценар нь аль аль улсад нь тааламжтай бус.

Сценар дөрөв: Орос улс Хойд Солонгос болох

Орос улс Хойд Солонгосоос 142 дахин том газар нутагтай, Ким шиг үе залгамжилсан дэглэм байхгүй ч Орос улс Хойд Солонгосыг үлгэр жишээ болгон харж байж магадгүй юм. Хятадаас хэт хараат, цөмийн зэвсэгтэй, дотооддоо дарангуйлалтай, гадаад ертөнцөөс хаалттай Орос улс асар том Хойд Солонгос болоход гайхах зүйлгүй. Орос яг л Хойд Солонгос шиг Хятадыг эвгүй байдалд оруулж чаддаг. Нэг жишээ нь тэд Хятадуудад цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн ам өгөөд хятадууд европуудын өмнө энэ тухайгаа ярьж онгирч байхад нь Беларусд тактикийн цөмийн зэвсэг байршуулахаа мэдэгдэж эвгүй байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл Хятадаас хэт хараат ч бас Хятадын үгэнд ордоггүй байдал нь түүнийг Хойд Солонгосын зүгт явж байгааг илтгэнэ.

Сценар тав: Хаос

Хэдийгээр Оросыг унагаах зорилгоор санкц тавьсан ч тэр нь үр дүнд хүрэхгүй байгааг Коткин хүлээн зөвшөөрсөн ч Орос улс сүүлийн 100 гаран жилд 2 удаа задрахдаа огт санаандгүйгээр нуран унасныг сануулж байна. Хэн ч задралыг яг хэзээ болохыг хэлж чадаагүй. Энэ удаа ч гэсэн ямар нэгэн гэнэтийн гамшиг, эсвэл дотоод үймээн самуун, лидерүүдийн үхэл гэх мэт стресс-тестийг оросын ялзарсан, легитим чанараа алдсан инститүцүүд дийлэхгүй нуран унаж болох юм. Гэхдээ ЗХУ-аас ялгаатай нь ОХУ нь тэгж ихээр задрах боломжгүй, учир нь ЗХУ-ын үед байсан бүгд найрамдах улсууд нь яг л шоколадны набор шиг хоорондоо холбоогүй шахам, өөр өөрийн үндэстэнээс тогтсон, салахад бэлэн субьектууд байсан бол одоо Оросд байгаа бүгд найрамдах улсууд нь дийлэнхдээ Орос үндэстнээс бүрдсэн учир салж явах магадлал тун бага. Байгаа хэдэн үндэстэн улсууд нь Оросын төвд байршилтай учир салаад явахад хэцүү. Харин Калининград, Хойд Кавказ гэсэн цөөхөн газар салан тусгаарлаж магадгүй юм.

Энэ тохиолдолд Хятад амар мөрний сав газрыг, Япон курилын арлуудыг, Финлянд карелийг буцаан авч болзошгүй. Хамгийн аюултай нь Оросд байгаа цөмийн болон биологийн зэвсгүүд янз бүрийн бүлгүүдэд тарах, улмаар тэд түүнийг хэрэглэж дэлхийг сүйрүүлж болно. Үүнийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй.

 Монгол яах вэ энэ тохиолдлуудад??

 Ямар ч сценар хэрэгжсэн бидэнд шууд нөлөөлөх нь мэдээж. Тиймээс бид түүнд бэлэн байх ёстой. Судлаачийн хувьд дээрх сценар бүр манайд ямар нөлөө үзүүлж болохыг урьдчилж харахыг хичээлээ. Үүнд:

 

Сэтгэгдэл бичих

    • MARA
    • 2024-12-12

    Сайн байцгаана уу олон

    • MARA
    • 2024-12-01

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [[email protected]] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [[email protected]] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.

    • MARA
    • 2024-12-01

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [[email protected]] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [[email protected]] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.

    • Баясгалан
    • 2024-04-29

    Сайхан нийтлэл болжээ

    • Dr Jagaa
    • 2024-04-29

    Сайн нийтлэл болжээ, баярлалаа.

arrow icon