Үл хөдлөх хөрөнгө нь бэлэн мөнгө, үнэт цаасны дараагаар орох үндсэн хөрөнгө оруулалтуудын нэг
. Эрсдэлээс зайлсхийх хандлагатай хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн тохиромжтой хөрөнгө оруулалт ч гэж үзэх нь байдаг. Тус хөрөнгө оруулалтын давуу талыг дурдвал:
- Олон улсын эдийн засгийн нөлөөлөл бага
Хувьцаа, бонд гэх мэт хөрөнгө оруулалтууд нь эрсдэлийн олон түвшинд байдаг. Хугацаа, Үнэт цаас гаргагч, Үнэлгээ зэргийг хөрөнгө оруулалт хийхийн өмнө авч үзэх ёстой
болдог. Тэдгээр хүчин зүйлс нь эргээд олон улсын эдийн засгийн нөхцөл байдалтай нягт уялдаатай тул хөрөнгө оруулагчид их хэмжээний санхүү, эдийн засгийн мэдлэг шаардлагатай байдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд голлон дотоодын эдийн засгийн байдал хамаатай, ихэнх тохиолдолд нөлөөлөгч хүчин зүйлс нь нүдэнд ил харагдаж байдаг.
- Инфляцийн эрсдэл бага
Хөрөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулах нь Монголын хувьд жилийн 15 хувийн хүүтэй
. Засгийн газрын бонд авбал 16 хувьтай байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд инфляцийн түвшин 2014 оны хувьд хамгийн ихдээ 15.4 хувь хүрч, багадаа 10.7 хувьд хүрлээ. Бондын болон хадгаламжийн хүү хэвэндээ. Мэдээж мэдрэмжгүй бол биш, гэхдээ ихэнх үнэт цаас нь инфляцийн мэдрэмж тийм ч сайн байдаггүй. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд маш мэдрэмтгий, тэр тусмаа Монголын хувьд үнийн өсөлтөд бүр хэт мэдрэмтгий.
- Үнийн өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой
АНУ-ын орон сууцны үнийн индексийн хувьд тогтмол өсөх хандлагатай байдаг. Тус индексийн графикийг харвал ипотекийн зээлийн хөөс хагарч, хямрал болсон үеэс бусдаар тогтмол өсөлттэй. Энэ нь хөрөнгө оруулалтын үндсэн 2 өгөөжийн нэгийг нь бүрдүүлж байгаа юм. Манай улсын хувьд авч үзвэл бид нэгэн дуугаар орон сууцны үнийн өсөлтийн талаар хэлнэ. Сүүлийн нэг жилд л үнэ үл ялиг буурсныг эс тооцвол тасралтгүй өссөөр байсныг санаж байгаа байхаа.
- Тогтмол орлого
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд томоохон давуу талуудын нэг нь түүний түрээсийн орлого буюу тогтмол орлого нь. Манай орны хувьд газар төдийлөн хөрвөх чадвартай бус, анхаарал татахуйц хөрөнгө оруултад тооцдоггүй
. Тэгвэл байрны хувьд ашиглалтын зориулалтаар нь орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис гэж ангилж болно. Тухайн ангилал бүрийн хувьд тогтмол орлого болон ашиглалтын зардал нь өөр өөр байдаг. Жишээ нь: Оффисийн ААА бүсийн хувьд дундажаар мкв нь 56 мянган төгрөгөөр сардаа түрээслэгдэж байгаа юм.
- Татварын хөнгөлөлт
Хувь болон аж ахуй нэгж аль нь бай хамаагүй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хөнгөлөлтүүдийг бий болгож байдаг. Хувь хүний хувьд анхны байран дээрээ эдлэх боломжтой байдаг. Харин байгууллагын хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийн элэгдлийн зардал гэж татварын том хасагдуулга бий.
Эдгээр таван давуу тал нь үл хөдлөх хөрөнгийг Монголын хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт болгож ирлээ
. Мөн хувь хүний хувьд тус хөрөнгө оруулалтыг улам бүр тохиромжтой болгож байгаа нь хөнгөлөлттэй ипотекийн зээл. Харин АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарсан 2008 оны хямрал шиг хямрал үүсэх эрсдэл байгаа эсэхийг үнэлэхийн тулд зах зээл, макро орчныг шинжилж үзэх шаардлагатай.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)