Нийтлэл 04 сарын 30, 2015

Бухимдах тэнхэлгүй

Үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд зарим улс оронд нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэх ч тохиолдол бий. 80аад оны сүүлээр Польшид махны үнэ нэмэгдсэнээс болж бухимдсан ажилчдын жагсаал сүүлдээ нийгмийг хамарсан томоохон хөдөлгөөн (Солидарность) болж сүүлдээ социалист блок тэр чигээрээ нурахад хүргэсэн түүхтэй.

 

Гэтэл Монголчууд өлсөж л байдаг, хүнсний үнэ өсч л байдаг, сүүлдээ эмзэг бүлгийнхэн "жижиглэн" гэгдэх 600 төгрөгийн нохойны хоолоор голоо зогооход хүрч л байдаг, ерөөсөө бухимдахгүй, эсвэл бухимдал нь нь сонсогдохгүй. Гэр хорооллын хүнсний мухлагийн худалдагчийн яриагаар бол хамгийн борлуулалттай бараа бол энэхүү "жижиглэн" болоод байгаа, худалдан авах чадвар улам бүр муудаад байгаа, ургамлын тосыг 50 граммаар, талхыг таллаж авч байгаа аж.

Фото зургийг: http://www.paulaphoto.com-оос

Нөхцөл байдал ийм байгаа мөртлөө хэдхэн хоногийн өмнө талхны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн тухай хэн ч ярихгүй, хэн ч бухимдахгүй юм.
Ийм уужуухан дотортой улс уу бид? эсвэл өөр шалтгаан байна уу?

Сэтгэгдэл бичих

arrow icon