Би Монголд анх удаа дэлхийн номер нэг нийтлэл бичих гэж байна. Ардчилсан хувьсгал ялсанаас хойш хүн бүр гадаад явах эрх нь нээгдэж гадаад паспорттой болсон. Эндээс л илүү ойрхоноос зэргэлдээх ертөнцтэй танилцаж эхэлсэн боловуу? Хөрөнгөтөний нийгмийг алгасаж шууд л Соц нийгмээс Ардчилсан нийгэм рүү үсэрч орсны гайгаар гадаадын юм бүхнийг тахин шүтэх, Сэрэлт кинон дээр гардаг Доктор шиг гадны юм болгон сайн гэх ёсон үүссэн. Энэ ёс гэхүү тогтсон жаяг ч гэхүү байдлыг ашиглаж манайхан их тоглолт хийдэг болцон. Ямар гэж үү ?
Дэлхийд номер нэг
Чоно хүртэл чоноо иддэггүй байхад хүн хүнийхаа санааг идэх гэсэн санаа. Манай эмээ циркчин. 17 настай байхдаа МУГЖ цол авсан мундаг хүн. Одоо ч амьд сэрүүн бий.Мянга есөн зуун тавиад оны эхээр Японд аялан тоглолтоор очход Misaki гэх сувд бэлгэлсэн. Тэрийг нь зүүж ирсэн анхны Монгол хүн болохоор Mисакиг Монголд анх удаа оруулж ирсэн гэх нь худлаа болж таарчина. За энэ ч яахав. Форд машиныг манай Богд хаан чинь Монголд анх унаж байсан биз дээ
. Гэтэл нөгөө том компани чинь бас л Монголд анх удаа Форд машиныг авчирлаа гэцэн тууж явна. Энийг тэгвэл азтай явдал гэж нэрлий. Би Монголд анх удаа орж ирсэн шүдний оогоор шүдээ угаана. Анх удаа дэлхийг байлдан дагуулсан Солонгос хүрэм өмсөж, Монголд анх удаа авчирсан Польш гутал өмссөн. Дэлхийн хамтлагийн тоглолтыг үзээ л, дэлхийн амтыг гэртээ мэдрээ л сайхан азтай л байна. Намайг Эрдэнбилэгийн Дөлгөөн гэдэг. Энэ бол миний овог нэр. Эрдэнэбилэг гэдэг бол миний овог. Гэтэл Монголд авчирсан бараа болгон нэг овогтой. Дэлхийн №1 бүтээгдэхүүн гэсэн.
-Өөө ёстой инээсээр байгаад гарч ирлээ....Хүн болгоныг ирж үзээсэй хэмээн хүсч байна...Энэ бла бла хамтлаг аргагүй л сайн юм аа. Дэлгэрэнгүйг 99235678
гээл нэг дугаар. Зохиолын дуучид нь ижии аавдаа хайртай л юм бол үзүүлчих. Амраг хайрдаа үнэнч бол үзүүлчих. Монгол түмнийхээ төлөө дуулж байна. Үзэхгүй бол муу хужаа гэх нь холгүй. Дандаа хуучирсан арга хэлбэрүүд. Шинэчлэл ерөөсөө байхгүй. Ийм харанхуй бүдүүлэг байдалд нь хэдэн ТВ-нүүд дасцан. Тэдний өгсөн мөнгөөр хоолшоод сурцан. Тэгээд л Улаанбаатарчуудыг байлдан дагуулаад одоо 21 аймаг руу очиж байлдан дагуулна гэж ярина. Улаанбаатарт Түвшинбаяр алт авахад л байлдан дагуулалт явсан байх сүүлийн үед. Тэрнээс зохиолын дуучин, хамтлаг байлдан дагуулж байсан нь тун ховор, бүрхэг. Хамтлаг дуучид домогт тэр дуу гээд л ярина. Тэр дууныхаа баярын ой л гэнэ. Тэр хамтлагын тэдэн жилийн ой л гэнэ. Гэнэт нөгөөдүүл нь байхгүй байж байж гарч ирээд л:
-Өө үзэгч фэнүүддээ зориулаад бид шинэ цомогийнхоо ажилд орсон.Аймар завгүй байгаа. -Ёстой тэр дуу тэгж бүтсэн. Ёстой гоё домог шүүү
гээл ярина. Үзэгчдээ хүндлээд цагтаа ч эхлэхгүй. Өөрсдөө тайзан дээрээ бараг дуулахгүй. Амьд хөгжим тавиад хоолой хүрэхгүй хэсэгтээ үзэгчдээрээ дуулуулдаг мода дэлгэрсэн. Ер нь Монголд хийдэг бүх л суртачилгаа ямар нэгэн зүйлийн ивээл дор эхлэнэ.Бас тэрний төлөө. Энэний төлөө... 150 гэх реклам бол үнэхээр байлдан дагуулсан. Сайн реклам. Хүн болгон л юу юм бол гэж ярьж байсан. Одоо шинээр гарсан бүх зүйл тэгж гарна. Дэлхийн брэндийг дэргэдээс нь жинхэнээсээ хэрэглээд байна уу? эсвэл дэлхий дээрээ тоохоо больцон зүйлээ Монголдоо авчирч шахаад байна уу? Нэг зүйл бодмоор. Би азтай хүн. Яагаад азтай гэдгээ дээр хэлсэн. Та ч азтай хүн. Энэ дэлхийн брэнд болсон нийтлэлийг албан ёсны онцгой эрхтэйгээр уншиж байна
гэдэг. За ингээд үзэгч фэнүүддээ удахгүй зориулаад шинэ нийтлэл бичнээ.Одоо шинэ нийтлэлийнхээ санааг олцон аймар завгүй байна.
Эмээ чинь Мисакигийн сувдыг албан ёсоор борлуулах эрхтэй оруулж ирсэн юм уу? Богд хаан Фордын диллер болсон юм уу? Хаха, тэнэгтэж өгөх юм аа.
Kk, yag unen. Mongold niitiin duuchid, hoshin shog, suljeenii eldev kompaniud,....bugd noimer neg baihiin don tustssan,
Сайхан гар уу үгүй юу
Suuliin oguulberiin shogiin medremj tasarchjee puhahaa
Suuliin oguulberiin shogiin medremj tasarchjee puhahaa
хурдан дараагийнхаа нийтлэлийг бичээрэй
хурдан дараагийнхаа нийтлэлийг бичээрэй
haha