Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1000 иргэдээс сар бүр авдаг нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжийн судалгааны дүнгээс танилцуулж байна. УИХ-д суудал бүхий нам, бие даагчдын рэитинг ямар байдалтай байна вэ?
Сонгогчид хэнийг ч дэмжихгүй гэдэг ч хэн нэгэнд санал өгөх л хэрэгтэй болдог.
Сонголтгүй сонголт гэмээр юм уу даа. Энэ сард оны эхнээс толгой өөд татаагүй уруудаж явсан Ардчилсан намын рейтинг багахан ч гэсэн өндийж 18 хувь болсноор нар харахтайгаа болж байна. Олон нийт Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг нам, эвсэлийн хамтарсан кабинет гэж үзэхээс илүү Ардчилсан намын Засгийн газар хэмээн дүгнэж байгаа нь ажиглагдаж байна. Иргэний зориг, МАХН-МҮАН эвслийн Засгийн газарт авсан сайдуудын суудал зөвхөн бэлэг тэмдэгийн чанартай, шийдвэр гаргах түвшинд төдий их нөлөөлж чадахааргүй гэж харж байж болох юм.
Харин эсрэгээрээ олон нийтээс нэмэх оноо цуглуулж байсан, сөрөг хүчний дүрд тоглохоос өөр сонголтгүй болсон МАН-ын үнэлэмж уруудаад эхэлжээ. Есдүгээр сард хариулагсдын 18 хувь нь дэмжиж байсан бол аравдугаар сард 16 болж буурав. Өрсөлдөгчид нь муу байхын хэрээр МАН хүчирхэгждэг байсан цаг түүх болж ард үлджээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жич. Судалгааны аргачлалын тухайд:
Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.
Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.
Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар:
Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.
Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)
SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.
shaaniiz sanal uguh hun bhgui bolson bitgii mongoor sudalgaa hiisen nertei pr yvuul
Ардчилсан нам ер нь юу юм бэ новш гэж. Хараал идсэн Ардчилсан намынхан