Нийтлэл 01 сарын 13, 2016

Их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр болгон хий!

Whiplash нэртэй киног өчдөр үзлээ. Хаадын хаад гэдэг шиг шилдгийн шилдгүүд яаж төрдөг талаар кино үзүүлнэ. Өмнө нь ч миний итгэдэг байсанчлан "Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр болгон хий" гэдэгт байна.

Хөгжмийн ансамбалд тоглодог бөмбөрчин залуугийн талаар гарах бөгөөд тэрээр шилдгүүдийн нэг болж, алдрын танхимд жаазтай зургаа үлдээхийг л хүснэ. Зорилгодоо хүрэх аялалд нь золиос байхыг ойлгосон залуу дөнгөж үерхэж эхэлж байсан охиноосоо хүртэл салж өөрийхөө мөрөөдлийн төлөө хөгжмөө үргэлжлүүлэн тоглоно. Хөгжимчний амьдралыг нь үл тоох гэрийхэн нь гэр бүлийн хоолны ширээний ард "Хичнээн олон хөгжимчид 30 хүрэхээсээ өмнө нэр хүндийн оргилд гарчихаад 30-тайдаа архинд ороод амиа хорлосныг мэдэх үү" гэнэ. Тэр тоосон ч шинжгүй "Хэнд ч танигдахгүй уйтгарт амьдралаар 90 жил эрүүл амьдарснаас, зорилгодоо хүрч олонд хайрлагдсан согтуу хөгжимчин байсан нь надад дээр" гэж хэлнэ. 

Ансамблийн удирдаач нь ёстой л хөгийн ааштай хөгшин. Хараах үгсийн сан нь ямар ч арвин юм, англи хараал яасан ч дуусдаггүйн. Удирдаач үзэгдэл болгон дээрээ хэн нэгнийг хараасаар л гарч ирнэ, өөр нэгнийг загнасаар л алга болно. Түүнээс ирэх дарамт шахалтыг дааж чадалгүй нэг оюутан нь амиа хорлосноор удирдаачийн замнал төгсгөл болох нь тэр. Гэхдээ киноны гол дүрийн бөмбөрчин залуутай сүүлд уулзахдаа яагаад ийм чанга хатуу харьцдаг байснаа тайлбарлахад удирдаачийг буруутгах биш харин ч зөвтгөмөөр ч юм шиг болно. Тэрээр хэлэхдээ: 

 "Хүнийг хамгийн их алдаг зүйл бол чи сайн байна" гэх хурган магтаал. Тэр хүний чих магтааландаа ханаад сайнаасаа агуу болохыг хүсэхээ больдог. Харин би жинхэнэ агуу хөгжимчнийг л төрүүлэхийг хүсэж байгаа тул хүмүүсийг шахаж шүүсийг нь гаргадаг юм." 

Хүнийг хамгийн их алдаг зүйл бол чи сайн байна" гэх хурган магтаал.

Бөмбөрчин: "Таны зөв байж болно гэхдээ гаргадаг авир чинь бусдын зоригыг мохооно гэж бодохгүй байна уу?"

Удирдаач: "Үгүй чишш. Учир нь чи үнэхээр л агуу болмоор байвал юунд ч чиний зориг мохохгүй. Чи унах бүртээ улам хүчтэй босож ирсээр байх болно."

Яааая. Энэнээс илүү өөр ямар тайлбар байх юм бэ? Бид өөрөөсөө асуух ёстой юм шиг санагдсан. Би энгийн нэгэн баймаар байна уу, эгэлгүй нэгэн болмоор байна уу. Хэрвээ таны хүсэж буй зүйл хоёр дахь нь бол та хэний ч зүрхэлж хийхээргүй тийм л зоримог, онцгой extreme зүйлсийг хийж, тийм сорилтуудыг давсанаар аваргуудын түвшинд очиж чадна. Эцсийн эцэст ажлын этик л хамгийн чухал юм. Хөдөлмөр хүнийг бий болгоноо гэж. 

Одоо би улам ч бат итгэдэг болсон "Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр бүр ихээр хий. Хэрвээ чи шилдгүүдийн шилдэг болмоор байвал"... 

Сэтгэгдэл бичих

    • shildeg ni boloh gedeg bol tarhi ugaalt doo. hollywoodiin neg iimerhuu sedevtei kino , aldartai humuusiin ishleltei zurag huurug uzuuleheer humuus ch durtai shuu dee.iimerhuu kino shii uzeed tarhia ugaalgaj irsen humuus setgel sanaa ni bodit baidaltaigaa
    • 2016-01-14

    munguu

arrow icon