Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно хэмээн мэдэгдэж байсныхаа дагуу тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэж, мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараах зургаан саналыг хүргүүлсэн байна. Үүнд:
- Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүнг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх;
Сангийн сайд Б.Болорын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн н/255, н/256 дугаар тушаалуудыг хүчингүй болгох
;- Дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин эхнээс нь зохион байгуулах;
- Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр томилж ажилд нь оруулах;
- Дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийг байгуулах, гүйцэтгэх удирдлагыг томилох, дүрмийг батлахдаа 51Х49 гэсэн харьцааг хатуу баримтлах;
- Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монголиан Коппер Корпораци” ямар эх үүсвэрээр худалдаж авсан, уг эх үүсвэр хууль ёсны байсан эсэхийг онцгойлон анхаарч шалгалтаа үргэлжлүүлэх.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хөндсөн асуудлуудын талаар дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Сэтгэгдэл бичих