Яг ийм намраар ... 2014 оны 11-р сарын 5-нд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцорч байжээ. Түүний Засгийн газар өөрийн АН, нэмэх нь МАХН – МҮАН гэсэн дотроо үхрийн бөөр шиг алаг “Шударга ёс” эвсэлтэй нэгдсэн УИХ дахь хамгаалалтаа бүрдүүлсэн байв. Огцруулах саналыг хүчтэй сөрөг хүчин МАН-аас (тухайн үед УИХ-д 26 гишүүнтэй, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн ¼-ээс дээш тооны гишүүд гаргах боложтой) тавьсан нь үнэнч тэдний хүслийг гүйцэлдүүлж балагт унасан нь АН. Яг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын бүлэг МоАХ жигүүрийнхээ гишүүдийг эсрэг талдаа алдсан нь тодорхой болсон үед сөрөг хүчний гишүүд: Та нар өөрсдөө л Засгаа огцруулчихлаа шүү гэж ёжтойхон түншиж байв. Улс төрийн үйл явцыг олон нийт анхааралтай ажиглаж байсан чухал үед сөрөг хүчин өөр дээрээ гэрэл тусгаж оноо нэмсэн нь тэр
. АН-ыг засаглаж чаддаггүй гэсэн сонгуулиар хүргэх чухал үзлээ баталгаажуулсан сайхан боломж.
2017 оны 9-р сард ам асуулгах ээлж МАН-д ирэв. Энэ удаа нөхцөл байдал нилээд өөр МАН-ын засгийн газар хууль тогтоох байгууллагад 65 суудал бүхий баталгаатай хамгаалалттай. Мөн энэ удаа огцруулах саналыг сөрөг хүчнээс (УИХ-д 9 гишүүнтэй, дангаараа засгийн газрыг огцруулах санал гаргах боломжгүй) бус эрх баригч хүчний 30 гишүүн гаргав. Тэдэн дээр МАН төдийгүй улс төрийн хүрээлэлд туршлагатай, тулхтай гэгддэг 4 гишүүн чуулганы санал хураалтаар нэмэгдэв. Гэсэн ч тухайн асуудлаар олонх болоход хангалтгүй, дээр нь нэмээд хамгийн багадаа 6-н гишүүний дэмжлэг хэрэгтэй. Нэг намын бүлгийн гишүүд байтал нэг ордонд 2 тусдаа хуралдах хүртлээ туйлширсан тэдний хувьд чуулганы хуралдаан дээр байр сууриа өөрчилж тавьтаргүйтэх гишүүн байхгүй нь ойлгомжтой байв. Энэ нөхцөлд сөрөг хүчний байр суурь нэн чухал.
Улс төр гэдэг өөрийн дүрэмтэй, тодорхой зарчмууд дээр явагддаг үйл явц. Парламентын засаглалын суурь зарчмаар шалгуурлах юм бол хэвлэл, олон нийтийн сүлжээгээр шуугиад байгаа шиг Ардчилсан нам Ардын намын огцруулах бичиг барьсан гишүүдтэй тохиролцож дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулах нь утгагүй бөгөөд явцгүй хувилбар. Учир нь:
Хамтарсан засаг байгууллаа гэж бодоход л тэр засгийн газрын ажиллах хугацаа хэдхэн сараар хэмжигдэнэ. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг авч үлдэхийн төлөө байр суурьтай байгаа 30 гаран гишүүн тэр үед гомдолдоо хөтлөгдөн ямар нэгэн “өө” олж шалтаглан Засгийн газраа дахин огцруулахаар оролдох магадлалтай
. Дээр нь одоогийн огцруулах жигүүрийнхэн бүгд сайд болж, нөлөөний хүмүүсээ яамдаар дүүргэж чадахгүй тул хэд хэдээрээ нүүр буруулах нь магад.
АН Засгийн газарт хамтарснаар нийгэм дэх дэмжлэг нь буурахаас биш нэмэгдэхгүй нь тодорхой. Энэ 2 үндсэн хүчин зүйлээс үүдэн сөрөг хүчин өөрийн үндсэн шинжээрээ л хэнээр ч гуйлгуулалгүй огцруулах талд санал өгөх ёстой. Тоглоомын дүрэм нь ийм.
Дүрмээ барьж байж дараагийн сонгуулиар ялах боломжоо дээшлүүлнэ
. АН үүнийгээ ч ухамсарлаж чадварлаг ашиглав. Боломжийг ашиглаж өөрсдийгөө гэрэлтүүлэхээр шийдэв. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан дээр түүхийг дахин сануулж тохуутайхан чимхээд авав. Тэрээр “Ардчилсан нам Засгийн газраа огцруулж байсан. Тухайн үед цөөнхийн бүлгийн дарга бидний өмнөөс харж сууж байгаад “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг” гэж хэлсэн. Гэтэл та бүхэн өөрсдөө ийм байдалд хүрээд байна. Би арван сарын өмнө хүссэн хүсээгүй бидний замаар явна гэж сануулсан шүү дээ. Тэр үед та бүхэн намайг шоолж байсан... Засгийн газраа та нар өөрсдөө л унагаж байна.” гэсэн хатуухан үгийг эрх баригчдад хаяглав. МАН-ы хувьд өөрсдийгөө АН-аас давуу болгож харуулдаг дотоод эв нэгдэл, ойлголцол гэдэг нь алдагдсаныг Н.Алтанхуягийн Засгийн газрын огцорсон улс төрийн нөхцөл байдалтай адилтган илчлэв. Мөн огцруулах эсэхийг олонх шийддэг гэсэн үгээрээ Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг олон нийтийн нийтлэг хандлагыг сануулж огцруулах үйл явцад ардчилсан нам хамааралгүй гэсэн санааг илэрхийллээ. Энэ үгээрээ сөрөг хүчин гэхэд дэндүү цөөдсөн гэмээр суудалтай бүлгийн нөлөө, байр сууриа нэг түвшин ахиулав. Мөн “Хайран ард түмний итгэл найдвар. Асуудлаа цэгцлэхгүй бол ард түмний итгэлийг бүрэн алдана” гэснээрээ 1996 –аас 2000 оны өөрийн намынхаа бий болгосон нөхцөл байдлыг давтах вий гэсэн тулхтай улс төрч гэдгээ батлах үг унагалаа.
Үндсэндээ бол парламентын хууль тогтоох, хяналт тавих үндсэн чиг үүргийн хяналтын үүрэг бодит байдал дээрээ сөрөг хүчинд оногддог. Жишээлбэл: Парламентат ёс төлөвшсөн Их Британид сөрөг хүчин нь сайдуудаас асуулт асууж, ажлын явц, тайлан сонсож өргөн хүрээний шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ нь долоо хоног бүрийн ажлын сүүлийн өдөр явагдаж хэвшсэн төдийгүй хуульчлагдсан байдаг. Мэдээж тэр үйл явцыг телевиз, сонин, сайтууд нь иргэдэд шууд хүргэдэг, хандалт ч тогтмол сайн байдаг. Манай улсын хувьд Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийх үед зөвхөн сөрөг хүчин нь асуулт асууж, тодруулга авдаг ч олон нийтийн анхаарлыг татсан хэвшмэл үйл ажиллагаа болж төлөвшөөгүй байна. 2016 оны УИХ-н сонгуулиар арайхийн бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдэж байсан АН-ын хувьд үйл ажиллагааны цар хүрээ нь олон нийтэд чамлагдсаар ирсэн
. Харин энэ намрын улс төрийн нөхцөл байдал тэдний талд шилжжээ.
“Унаж буй хүнийг татах гэсний хэрэггүй, түлхчих” гэсэн мөрдлөгөөг баримтлан Ардчилсан намын бүлэг сууриа сайн тавьчихлаа. Одоо олон нийтийн анхаарлын төвд буй дараагийн засгийн газрыг байгуулах үйл явцад хяналт тавьж, голыг нь олсон шүүмж, дүгнэлт хэлж хүчтэй сөрөг хүчин байхад парламент дахь суудлын тоо багададгүй гэдгийг харуулах эсэхийг хамтдаа харах үлдлээ.
Тэнэг юм уу хаашаа юм. ЗГ олонхи л байгуулна унагвал өөрсдөө л унагадаг юм шүү гэж хэлсэн юм биш үү. Анаашнуудаа өөр хэнч оролцох боломжгүйг хуульчилсан байна