Хүзүүний урд хэсэгт орших жижигхэн эрвээхий хэлбэрийн (ойролцоогоор 11 см өргөн, биеийн 60 тэрбум эсийг удирддаг) энэ бамбай булчирхай маш чухал эрхтэн. Өөдрөг бодол, баяр баясгалан, цоглог байх бүхнийг бидэнд бэлэглэдэг булчирхай юм
. Өнчин тархинаас ялгарах бамбайг идэвхжүүлэгч даавар (TSH) нь бамбай булчирхайгаас Тироксин (Т4) ба Трииодтиронин (Т3) гэх хоёр чухал дааврыг ялгаруулахад нөлөөлдөг. Бамбайн (Т3, Т4) даавар нь эргээд сөрөг эргэх холбоогоор бамбайг идэвхжүүлэгч даавар (TSH) үүсэхэд нөлөөлдөг гинжин урвал юм. Энэ дааврууд бараг биеийн бүх бодисын солилцоонд (уураг, өөх, энергийн, нүүрс усны) мөн зүрх судас, хоол боловсруулах, бэлгийн, сэтгэхүйн үйл ажиллагаанд оролцдог. Бас биеийн өсөлт хөгжилтийг хариуцдаг. Yр хөврөлийн vед араг яс, мэдрэлийн тогтолцооны үүсэлт, хөгжилтийг хангадаг. Энэ бүх процессыг хэвийн хэмжээнд зохицуулахад биенд ИОД хэрэгтэй. Иодыг бид хоол хүнсээр дамжуулан авч иодын багахан хэсэг нь бамбай булчирхайд хуримтлагдан бамбайн даавар үүсгэхэд зарцуулагддаг бөгөөд үлдсэн дийлэнх хэсэг нь (80%) нь шээсээр ялгарч гардаг.
Тамхи татдаг ихэнх өвчтөнд бамбайн булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай байдаг
. Никотины хоронд бамбай булчирхай их эмзэг. Статистикаас харахад тамхичин эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 6 дахин их бамбай булчирхайн тэжээлийн дутагдалтай байдаг!
Тамхи бамбайн булчирхайд яаж нөлөөлдөг вэ? Никотин нь иодыг бамбайн булчирхайд үүсэх ба хуримтлагдах механизмыг саатуулдаг. Тэгснээр бамбайн булчирхайн үйл ажиллагааг алдагдуулаг.
Биед иод дутагдахад бамбай булчирхай маш түргэн автоматаар өөрийгөө тэнцвэржүүлэх арга хэмжээ авдаг. Иодын дутагдал удаан үргэлжлэхэд бамбай булчирхай тэр дутагдаж байгаа иодыг тэнцвэржүүлэхийн тулд их ажилласанаар хэмжээгээрээ томорч ирдэг, яваандаа тэр зангилаа (Struma) гэдэг нъ үүсдэг
. Хүзүүний урд хэсэгт товойж ирдэг. (Анхаар: энэ зангилаа заавал нүдэнд харагдах ёсгүй, дотогш цээжний хөндий рүү ургасан байж болно, цээжин дээр дарах, гүдийх, залгихад зовиуртай байх шинж тэмдэг өвчтөнд илэрдэг).
Тамхи ихээр татах нь----->>>> бамбай булчирхайд олон Зангилаа үүснэ гэж ойлгож болно. Үүнийг эхогоор оношлоно. Бамбайн булчирхайн зангилааг хэлбэрээр нъ (хүйтэн зангилаа, халуун зангилаа) гэж 2 хуваадаг
. Энэ зангилаануудыг хэрхэн ажиллаж байгааг Сцинтографи / Szintigrafie/ гэдэг аппаратын шинжилгээгээр тодорхойлдог. ( Венийн судсанд цацраг идэвхитэй тусгай бэлдмэл хийгээд булчирхайд энэ бодис хэрхэн хуримтлагдаж байгааг зураг авч тодорхойлдог). Бамбайн булчирхайн зангилаанд энэ бодисын шингээлт нэмэгдсэн бол (халуун зангилаа), эсвэл багассан бол (хүйтэн зангилаа) гэж нэрлэдэг. Хүйтэн зангилаануудын 20% нь хоруу явцтай. Халуун зангилааны ихэнх нь хоргүй хавдар байдаг.
Халуун зангилаатай бол: бамбайн булчирхайгаас маш их даавар ялгарна гэсэн үг.
Хүйтэн зангилаатай бол: бамбайн булчирхайгаас даавар ялгарахгүй гэсэн үг.
ТАМХИ бамбайн булчирхайн үйл ажиллагааг бууруулах (Hypothyreose, иодын шингээлт муу болно гэсэн үг) эсвэл ихэсгэх (Hyperthyreose) нөлөө үзүүлнэ. Цианид/Zyanid гэдэг бодис тамхинаас ялгардаг, энэ нъ бамбайн булчирхайн үйл ажиллагаа ихэссэн / Morbus Basedow өвчний үед нүдний томролтыг хурдасгадаг.
Мэдээж тамхинаас гадна бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдахад эм (Amiodaron, Lithium.), бамбайн булчирхайн хагалгаа, архаг үрэвсэл, цацраг идэвхит туяа, удамшилын хүчин зүйлүүд нөлөөлнө
. Бамбайн булчирхай үйл ажиллагаа БАГАСАХ үед (Hypothyreose): ихэвчлэн сэтгэл санааны гутралд ордог / Depression. Хоолонд дургүй болох, ядрах, сэтгэж бодох чадвар сулрах, идэвхгүй, анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болох, ТАРГАЛАХ, нийгмийн оролцоо сулрах, ҮС УНАХ нь элбэг. Арьс хуурайшиж хогжруутах, хумсны гадаргуу хөндлөн эсвэл урт зураастай болдог. Зовхи хөөнгө, яваандаа бүх бие хөөнгөтөх (Myxödem) тохиолдол байдаг. Өвчтөн маш хурдан даардаг, амтлах чадвар сулрах, ихэвчлэн өтгөн хатдаг. Даавар багасахад бамбай булчирхай хэмжээгээрээ томорч, хоолой сөөх, бэлгийн үйл ажиллагаа сулрах (эрэгтэй хүнд), зүрхний хэмнэл удаашрах, холестерин ихэдсэнээр артерийн судасны хатуурал үүсдэг.
Бамбайн булчирхай үйл ажиллагаа ИХСЭХ үед (Hyperthyreose): маш ихээр даавар ялгардаг. Энэ үед: тэвчээргүй, амархан уурлаж уцаарлах, тэвдэх, цочромтгой болох, ихээр идсэн ч ТУРАХ, үс унах, хумс хугарах, ихээр хөлс гарах, зүрхний хэмнэл алдагдах/хурдсах, даралт ихсэх, нойргүйдэл, гэнэт нүүрээр халуу өргөх, салгалах, ихэвчлэн шингэн алдах, нүд бүлтийх (экзоофтальм), ам цангах, ойр ойрхон өлсөх, булчин сулрах, дутуу төрөлт, хүүхэд эрхтэний гажигтай төрөх шинж тэмдгүүд илэрдэг.
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа ихсэх багасах аль ч тохиолдолд залуу эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алдагдах, жирэмсэлж чаддаггүй ба жирэмсэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө төрөх тохиолдол их
. Дээрхи зовиур илэрсэн тохиолдолд (шалтгаангүйгээр ядрах их элбэг) эмчид хандах хэрэгтэй. Эмч өвчтөнөөс цусны шинжилгээ авна. (TSH = Thyreotropes stimmulierendes Hormon) бамбайн булчирхайн-ЭХО хийнэ. Шинжилгээний хариунаасаа шалтгаалаад бусад цусны шинжилгээ (Т3, Т4 ), бамбайн булчирхайн аутоэсрэг бие / Auto-Antikörper, Бамбайн булчирхайн цусан хангамжийг тодорхойлох өнгөт доплэрграфийн зураг, бамбайн булчирхайн-Сцинтографи, хатгалт хийж эдийн шинжилгээнүүд хийнэ.
Бамбайн булчирхайн хорт хавдрын эхний шатанд өвчтөнд ямар ч зовиур өгдөггүй тиймээс өвчний хожуу үед эмчид ханддаг. Бамбайн булчирхай зөвхөн хэмжээгээрээ томорч хоол идэх ярих амьсгалахад саад болоход л эмчид ханддаг...
Bambai bulchirhai tsh ni 6,68 bolson bh jiremselehguide holbootoi yu
huzuunii 2 talaar ovdoh ni bambai monuu turkd bdag hun yum udaan yrihaar huzuunii 2 tald ni ovddog garaaraa temterheer bulchirhai shig yum bdag gsen ovdson ued ni illeg hiiher sulraad bh shig sanagddag gne zovolgoo ogooch
Бамбайн дутагдалтай гэсэн насаараа эм ууна гэсэн зүрх өдөх дотор муухайрах хоол идэх дуршилгүй сэтгэл санааны хямралд ороод байна яаж зүгээр болох вэ туслаач
Bambaita ym shg bn haana ochih ymar shinjlegee oghiim boloo
Т4 120 байхаас 128 гарчээ. Энэ ямар вэ? Сөрөг нөлөөтэй юу?
Bi bambain bulchirhain zangilla uuseed ih udaj bna.solongost bga uedee shinjilgee ogson horgui bna gesen .zasval avhuulah yostoi ymu.
bi bambai bulchirhaitai yumaa yag yamar uy shatand yawj bgaagaa medehgui bna em bichij ugsun sar uugaad zogsoo gesen tsaashad em uuh yum bolwuu yaahiin bol zuwulguu guuch
Гипотериозтой юмаа, даавар нөхөх эм ууж байгаа, эм уугаад байхаар гипертэрэоз болохгүй биздээ?
zovolgoo avya
Би бамбайн дутагдалд орсон гэсэн Яг л 2-3 жил маш их сэтгэлийн хямралд орж амиа хорлох тухай бодож бас амьдрал ямар ч утгагуй санагдаж маш их даардаг байсан. Одоо нэг эмийг насаараа уух болсон
Үс их унаад унтахаар зүрхны цохилт ихсээд байна
Эрэгтэй хүн бамбайтай байх нь ховор байдаг юмуу яаж эмчлэх вэ боломжтой юу
yagad emegtei humuus bambain owchnoop ihewchlen owchildog ym boloo uchip ni
Маш ойлгомжтой сайхан бичсэн нийтлэл байна баярлалаа
Сайн уу би нэг юм асууж болохуу
Tanitai uulzaj zuwulguu awmaar bn yaj holboo barih be?
Баярлалаа Таньд үзүүлэх хүсэлтэй байна яаж үзүүлэх вэ? Боломжтой бол хаяг утасаа үлдээнэ үү
bambain horiig arilgahn tuld shudlen honinii tarhi zes aygand halaj bgd huzuuge toiruulad 9udur tawidag gne mash ur duntei gene 2dahi udur dre l ywjina
Бамбайн дуталтай хvн хvvхэд гаргахад урагийн ясжилт маш удаан дутуу явагддаг нь vнэн миний хvvхэд ээжийнхээ евчнеес болоод 2 хvрэх гж бж хелд орж бна бамбайн дутал маш хэцvv евчин
Mash ih heregtei niirlel bn. Bayarlalaa
Thanks
ene ovchnoor mash zovj bn,,, holbootoi medeellud dahin yvuulj ugvl ih tus bolno shu
Bayrlalaa
Good
Super
Tnx
Иоджуулсан давс хэр нөлөөтэй вэ? Иоджуулсан давс хэрэглэхгүй байлаа гэхэд муу зүйл байгаа юу? Монголчууд давсыг иоджуулж хэрэглэхээс өмнө иодын дутагдалд их ордог байсан болов уу? үгүй болов уу?
Маш хэрэгтэй зовлолгоо байна. Их баярлалаа!