Өчигдөр бүтэн сайн өдөр твиттер Эгийн голын усан цахилгаан станц тойрсон маргаанаар амьсгалж өнжлөө. Өдрийн эцэст төслийн удирдагч Д.Одхүү жиргээнд хамгийн их мэншин хийгдсэн хаягаар тодров. Бид ЭГИЙН ГОЛЫН СТАНЦ - ТӨР ТҮМНИЙ ЧИХ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХАЙРЛАХУЙ нийтлэлээр дотоод гадаад мөнгөний урсгалын өнцгөөс хөрвөх чадваргүй том төсөл хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд оновчтой эсэх талаар асуудал хөндсөн. Харин төслийн удирдагч Д.Одхүүгээс нийтлэл гарсны дараахан дараах сэтгэгдлийг твиттерээр ирүүлсэн.
@Uuganaad ЭГУЦСын ЭЗын тооцоо,үр ашиг,өнөөгийн үнэ цэнэ,зээлийн эргэн төлөлт,ОХУын импортс хамаарах үнэ гдгийг мэдэхгүй дүгнэлт хсн бна:-)
— Дүрзээгийн Одхүү (@Odkhuu_D) March 13, 2015
Үүний хариуд редакцын зүгээс хэрвээ мөнгөний урсгал болон бусад мэдээллийг дутуу бодолцсон зүйлсийн талаар илүү мэдээлэл олдвол нийтлэлийг эргэн харж шинэчлэх боломжтойг илэрхийлсэн.
@Cygnus_mgl Станцын тухай гэхээсээ сash flow-н тухай нийтлэл. 827-с үүсэлтэй cash flow мэдээлэл бвал апдэит хийж болно. @Uuganaad
— trends.mn (@trendsmn) March 13, 2015
Үүний хариуд Д.Одхүү төслийн удирдагч хөдөөнөөс эргэж ирмэгц "тоо хэлэх" амлалтыг мөн жиргээгээр өгсөн юм.
@bolushka хөдөө явж бна. Хот орж ажил дээрээ очиж бж тоо хэлнэ дээ :-) @Uuganaad
— Дүрзээгийн Одхүү (@Odkhuu_D) March 14, 2015
Өчигдрийн твиттерт өрнөсөн маргаан яг энэ "хэлнэ" гэсэн тоог тойрсон маргаан боллоо. 827 сая хэмээх том төсөвтэй ажил хэр үндэслэлтэй, үр ашигтай тооцоо хийгдэж, засгийн газрын баталгаагаар улс хоорондын зээл ашигласан ажил хийгдэх гэж буй эсэх. Монголчууд аливаа сэдвээр уур уцааргүй, тайван хэлэлцүүлэг хийх чадвар дутдаг нь өчигдрийн маргаанаар ч ялгаагүй байлаа. Сэдвээс гарч сэдэв хэлэлцэгч талыг шүүн дүгнэх рүү хэлбийдэг үзэгдэл өчигдөр ч давтагдаж, асуусан, асуудал хөндсөн тал эх оронч биш, элэг буруу эрлийз маягийн сэтгэгдлүүд харагдаж байв. Гэхдээ сэдэв хөндөгдөж, олон нийтийн анхааралд орсон нь нэг дэвшил. Маргаан сунжирсаар сүүлдээ нийтлэл бичихэд өмнө зүгээр ажиллаж байсан төслийн цахим хуудсан дахь ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ менюний линк нэг хэсэг ажиллахгүй, хориотой/FORBIDDEN болоход хүрэв.
Тооцоо, баримт нээлттэй байхыг шаардлагыг улс эх оронд хэрэгтэй, том сайхан бүтээн байгуулалтыг хорлох, зогсоох үйлдэл гэж мушгин гуйвуулах мэтээр сэтгэлийн хөдөлгөөнтэй, протектив хандлагаар хүлээн авах нь иргэдэд өөрсдөд нь хохиролтой.
Өнөөдөр 14 цаг өнгөрөөд ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ меню эргэн сэргэж дараах мэдээллийг оруулсан байна:
Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана. ОХУ-д жил бүр импортын төлбөрт төлдөг 25-26 сая долларын зардлыг хэмнэнэ. Эгийн голын усан цахилгаан станц нь жилд дунджаар 606 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд жилд дунджаар 52 сая ам.долларын борлуулалтын орлоготой байх болно. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1 хувийг зарцуулдаг тул жилдээ 115 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Мөн жил бүр 700 орчим мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
Дээрх дүгнэлт мэдээллээс гадна хөрөнгө оруулалтын зарцуулалт , мөнгөн урсгалын дэлгэрэнгүй тоо баримтыг нийтэд танилцуулвал нийтэлж, хэрэлдсэний хэрэг гарч, илүү ил тод байдлыг иргэний нийгэм үүсгэж чадна. Төрийн бодлого, төсөл хөрөнгө оруулалтын явц твиттер зэрэг талбарыг дамжин илүү ил тод, нээлттэй болдог
сонирхолтой цаг үе үргэлжилж байна.
@Odkhuu_D -минь ээ. Ойлгомжтой, товч, тодорхой, яг хэрэгтэй, нууцад хамааралгүй мэдээлэл өгөхгүй бол бид бүгд УЦС-н мэргэжилтэн болох нь
— Delgersaikhan.T (@DelgersaikhanTu) March 22, 2015
@sergelen1972 хүүгүй мөнгө байхгүйшдээ хөгшөөн уцс бол маш өндөр технологи өртөг шингэсэн бүтээл барьсан хойно ач холбогдол өндөртэй зүйл
— Н.Ганзориг (@ganaa23mn) March 21, 2015
@ganaa23mn @sergelen1972 1.827 сая доллар тоглоом биш. 2.Төсөвт суулгахгүй компани хариуцна, төлнө гэж бга. Худлаа. 3.Гараа угаагал дуусна
— Учир мэдэх хүн (@Uuganaad) March 21, 2015
@Odkhuu_D @Uuganaad @ganaa23mn zasgaas tegvel zeelyn batalgaagaar yaadyn? Oorsdoo zeeleed oorsdoo l bariach :)))
— Sergelen Mergen (@sergelen1972) March 21, 2015
@Odkhuu_D @Uuganaad @ganaa23mn yamar chadlyn stants hedeer bariad hedeer borluulaad heden jild toloh gedgee l bicheech :D ichih hereggui :D
— Sergelen Mergen (@sergelen1972) March 21, 2015
@Uuganaad @sergelen1972 @Odkhuu_D @ganaa23mn Жилд 25 саяын борлуулалт хийнэ гэхээр дор хаяж 50-60 жилийн дараа л төлж дуусах юм шиг байшт
— Шинэнийслэл (@ebmbe) March 22, 2015
уцс үнэхээр feasible бол барих нь зөв. харин өртгөө нөхөж амжаагүй бхад нь л substituting product-ууд гараад ирэх вий гэж санаа зовох юм даа
— БАТ ИНЖЕНЕР (@batengineer) March 22, 2015
юуны өмнө технологийн трендийг сайн ажигла. баахан өр тавьж уцс барьтал элон моск гэж нэг юм нарны зай, сүпер батерей гаргаж хорлонтохвий
— БАТ ИНЖЕНЕР (@batengineer) March 22, 2015
@khurel_kh @bayamongol @sharmandah Эрх баригч нарт ЭГУЦС барих ашиглах ердөө ч хамаагүй.Орсууд ч хамаагүй.Барих гэж мөнгө л завших учраас...
— Адарсүрэн Амартайван (@AAmartaivan) March 22, 2015
Эг, Сэлэнгэ бол Монголын хамаг том гол мөрний усыг нэгтгээд Монголоос гарч Байгаль нуурт цутгадаг Усан ЦС барих нь хамгийн эх оронч төсөл.
— Нацагаа™ (@natsagdorjj) March 14, 2015
УЦС-н талаар албан ёсоор мэдээллүүд гаргамаар юм.Ажлаа тайлбарлах нь засгийн газрын үүрэг шдэ.Юу болоод байгааг би ч мэдмээр л бай шдэ.
— Галбадрах Ган-Эрдэнэ (@GGanErdene) March 22, 2015
Өөр "гоё" юм хийх гэж бсан зээлийг нь Эгийн УЦС гэсэн "хэрэггүй" зүйл үрүү оруулах гээд л зарим томчууд уурлаад бгаа бололтой
— Аанхаа (@Aanxaa) March 22, 2015
@Odkhuu_D Сүүлийн ТЭЗҮгээр чинь хүчин чадал нь хэд болсон бэ? Өвөл зуны хүчин чадал нь ижилхэн үү, өөрүү @Uuganaad @sergelen1972 @ganaa23mn
— Шинэнийслэл (@ebmbe) March 22, 2015
@tumur наад сайтаасаа Төслийн э/з-ийн үр ашиг гэсэн цэсээ яагаад устгачихаваа @sergelen1972 @Odkhuu_D @Uuganaad
— Шинэнийслэл (@ebmbe) March 22, 2015
Сэтгэгдэл бичих