Манай оронд гэрэл зургийн аппарат, плёнкоор танигдсан Фүжифилм компани өнөөдөр iPS эсийн судалгаа, үйлдвэрлэл хийдэг АНУ-ын Селлулар Динамикс компанийг 370 сая долллараар худалдаж авна гэж мэдэгдлээ. iPS эсийг хэрэглэн хиймэл эрхтэн хийх боломж, ямар ирээдүй байгаа талаар бид “iPS эс- таныг хэрэглээд таныг бүтээнэ” нийтлэлээр хүргэсэн. Фүжифилм уг компанийг өндөр чанартай iPS эс тогтвортой үйлдвэрлэж чадна гэж үнэлээд авахаар шийдсэн гэнэ. Фүжифилм худалдан авч байгаа компаниасаа даруй 70 насаар ах боловч шинэ технологийг хөгжүүлсэн залуу бээнч компанийн ийнхүү өөртөө уусгах шийд гаргаж байна. АНУ өндөр технологийн нээлт хийх, бээнч компаниуд нь хэрэгжүүлэх, улмаар үүнийгээ дэлхийд зардаг эдийн засаг болж ирлээ
.
Селлулар Динамикс 2014 онд 16.7 сая долларын борлуулалттай байсан ба Фүжифилмээс үүнийг нь хоёр нугалж өсгөх зорилт тавьжээ. Тус компани Япон улс электрониксийн зах зээлд байр сууриа алдахтай зэрэгцэн эртнээс эрүүл мэнд, асаргаа, нөхөн сэргээх анагаах, гоо сайхны зах зээлд идэвхитэй түрж орох стратеги баримталж ирсэн. iPS эсийн нээлтэд Нобелийн шагнал очсоноор шинжлэх ухааны талбарт хүлээн зөвшөөрөгдсөн бол Фүжифилм зэрэг глобал тоглогчид арилжааны бараа гэж харж өдий хэмжээний хэлэлцээр хийж байгаа нь хүний өөрийнх нь эсээс эрхтэн бүтээх боломж, хорт хавдрын эмчилгээ болно гэгдэж буй энэ нээлт олон нийтийн хэрэглээнд ойртож ирсний баталгаа болж байна
.
Сэтгэгдэл бичих