Нийтлэл 05 сарын 05, 2015

Та идэж буй хоолоороо өөрөө өөрийгөө алж байна

Бид өдөр тутамдаа маш олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг хэрнээ ямар зүйл нь юунд сайн, яаж нөлөө үзүүлдэг болохыг тэр болгон мэдээд байдаггүй. Тиймээс эрүүл дадал зуршилтай байж биеэ эрүүл байлгахын тулд идэж байгаа хоол, хүнсээ өөрийн биед хэрхэн нөлөөлж байгааг зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Хүний биед шууд муу нөлөө илрэхгүй ч гэсэн эдгээр 10 хүнсийг идсээр байвал та өөрөө өөрийгөө аажмаар алж байна гэсэн үг юм.  

 

  1. Хийжүүлсэн ус, ундаа: Жин нэмнэ,  сэтгэл санааны тогтворгүй байдлыг бий болгоно, Чихрийн шижин өвчнийг үүсгэнэ.
  2. Лаазалсан томатны сүмс:
  • Дааврын өөрчлөлтийг бий болгоно
  • Хорт хавдрын эрсдэлийг ихэсгэнэ
  • Үр зулбуулах эрсдэлтэй
  • Үр хөврөлийн эмгэг үүсгэх магадлалтай
  • Нярай хүүхдийн сэтгэцийн өвчлөл үүсгэж болзошгүй.
  1. Зуушны мах,хиам: Зүрхний шигдээс, хорт хавдрыг үүсгэнэ. 

  2. Хуурамч амт оруулагч бодис: Цусны даралт ихэсгэх, чихрийн шижин, зүрхний шигдээс үүсгэнэ.
  3. Маргарин: Хлостриний хэмжээг ихэсгэж, зүрхний шигдээс үүсгэнэ.
  4. Шилтэй салат амтлагч: Хуурамч өнгө, амт оруулагч бодис ихтэй, хлостриний хэмжээ өндөр.
  5. Боловсруулаагүй сүүн бүтээгдэхүүн: Хивэгч амьтны дааврыг их хэмжээгээр биед хуримтлуулна. 
  6. Хотдог: Зөвхөн хотдог ч биш бүх төрлийн түргэн хоолыг байнга идэх нь зүрхний шигдээс, хорт хавдрыг үүсгэж, хурдацтай жин нэмэх болно. 
  7. Төмсний чипс болон шарсан төмс: Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, биен дэх калори болон давсны хэмжээг ч ихэсгэнэ. Хэрвээ үнэхээр л шарсан төмс идмээр байвал гэртээ тосгүйгээр шарах шүүгээнд болгож идээрэй.

    10. Цагаан талх, цагаан будаа, цагаан гоймон: Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж чихрийн шижин  өвчнийг үүсгэнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon